• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“Галзуу” улс төрийг өрдөж Гашуунсухайтын гэрээг гацаах гэсний учир энэ үү?!

Урьд нь улс төрийн үйл явдал олширч, хөдөлгөөн орохоор “Халуурч байна” гэдэг байв. Харин өнөөдөр “Галзуурч байна” гэмээр болжээ. Энд тэндгүй эх захгүй үг, үйлдлүүд хөвөрч байна. “Яагаад энэ хүнийг сонгосон юм бол” гэмээр түшээд ч байна. Тэд хэд хэдээрээ олон нийтийн сүлжээний од болов. Эх орны минь улс төрийн “салбар” нэг иймэрхүү...

Улс төрийн эдгээр үйл явдлын цөм нь Засгийн газар, Ерөнхий сайдад ирж буй цохилт болов. Гэхдээ өнгөрсөн оны сүүлчээс эхлээд ийм байгаа л даа. Төсөв унагаж, жагсаал хийгээд, одоо огцруулах саналыг өргөн барихаар болжээ.

Өрнөж буй үйл явдлын цаг хугацаа, дарааллаар нь хөөвөл “Стратегийн ордуудын хувийг авна” гэсэнтэй нь л холбогдчихоод байна.

Тэр дундаа, Гашуунсухайтын төмөр замын холболтын гэрээний хэлэлцээр Хятадын Шанхайд болсонтой илүү тодорхой уягдаж байгаа юм. Энэ талаар Монгол, Хятадын Засгийн газар хэлэлцэж явсаар дөрөв хоногийн дараа буюу 2025 оны хоёрдугаар сарын 14-нд гарын үсэг зурахаар болсон. Ойртох тусам улс төр улам хурцдаж байх шиг байна.

Тэгэхээр, хэлэлцээрийг хэн, яагаад эсэргүүцээд байгаа вэ. Ийм асуулт гарч ирнэ.

Энэхүү Гашуунсухайтын төмөр замын холболтын гэрээг Тавантолгойн ордын олборлолт, тээвэрлэлт дагалдана. Манай төлбөр тэр. Тодорхой хугацаанд тохирох үнээр нүүрсээ олборлуулж төлбөрийг хаахаар гэрээнд тусгаж буй аж. Энэ яригдаад удсан. Бүр эрт, 10 жилийн өмнөх гэрээгээр ч ийм. Үүнээс бүр дор тохироо яригдаж байсан юм. Монгол, Хятадын компаниудын хамтарсан консорциум Тавантолгой ордыг 51:49 хувиар нь хуваахаар тохироод байсан тухай эх сурвалж, баримтууд байдаг.

Гэхдээ асуудлын гол нь “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” УИХ-ын 2007 оны хоёрдугаар сарын 6-ны 27 дугаар тогтоол баталсан. Жилийн дараа, 2008 оны гуравдугаар сарын 21-нд Үйлдвэр худалдааны сайд болон “Энержи ресурс” компанийн захирлууд “Ашигт малтмалын лиценз шилжүүлэх тухай гэрээ”-г байгуулжээ. Түүгээр “Энержи ресурс” компанийн эзэмшиж байсан Тавантолгой ордын зургаан лицензийн тавыг нь Засгийн газарт шилжүүлж, Ухаахудагийн хэсгийг тус компанид үлдээсэн байдаг.

Чухамдаа, бүх асуудал үүнээс эхтэй болж таараад байгаа юм.

Тодруулбал, тус гэрээний 1.2 -т “Тавантолгой нүүрсний орд газар нь улсын төсвийн хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд тул Ашигт малтмалын тухай хуулийн 5.4-т зааснаар түүнийг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашиглахад төрийн оролцооны хувь хэмжээг 86 хувиар тогтоох Хөрөнгө оруулалт болон Хувь нийлүүлэгчдийн гэрээний төслийг Засгийн газраас томилсон ажлын хэсэг, ашиглалтын лиценз эзэмшигч “Энержи ресурс” ХХК хоёр 2007 оны зургаадугаар сард харилцан тохиролцсон” гэжээ.

Улмаар 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар “Энержи ресурс” ХХК нь нийт 68523 гектар талбай буюу Тавантолгой нэртэй 11943А тоот ашиглалтын лицензтэй 2037 гектар талбай, Тавантолгой нэртэй 11956А тоот лицензтэй 5603 гектар талбай, Бор толгой нэртэй 11953А тоот ашиглалтын лицензтэй 12890 гектар талбай, бор тээг-1 нэртэй 11954А тоот ашиглалтын лицензтэй 23461 гектар талбай, Шар тээг нэртэй 11955А тоот ашиглалтын лицензтэй 24532 гектар талбайг тус тус Засгийн газраас нэр заасан хуулийн этгээдэд нэг төгрөгөөр үнэлэн шилжүүлэн өгөх үүргийг хүлээхээр тусгажээ.

Мөн уг гэрээнд Засгийн газрын хүлээх үүргийг 2.2.1-т “Энержи ресурс” ХХК-ийн эзэмшиж байгаа ашигт малтмалыг ашиглах 11952А тоот лиценз бүхий Ухаахудагийн орд газрын талбайн булангийн цэгийн солбилцлуудыг шинэчлэн тогтоож баталгаажуулах”, 2.2.2-т “Энэ гэрээний 2.2.1-т заасан 2959 гектар талбайг гэрээ хүчинтэй хугацаанд Ашигт малтмалын хууль болон бусад хууль тогтоомжид зааснаар нөөцөд авах, уг орд газарт төрийн хувь оролцоог тогтоох зорилгоор ашиглалтын  лицензэд өөрчлөлт оруулахгүй буюу цуцлахгүй байх баталгаа гаргах”, 2.2.3-т “Энэ гэрээний 2.2.2.-т заасан үүргээ зөрчсөн тохиолдолд энэхүү гэрээний дагуу шилжүүлэн авсан ашиглалтын таван лицензийг “Энержи ресурс” ХХК-д буцаан олгох” гэж заажээ. Үүгээр “Ухаахудагийг цуцлахгүй байх, цуцалбал өгсөн таван лицензээ буцааж авна” гэсэн байгаа юм.

Түүнчлэн гэрээний 2.2.6-д “...“Энержи ресурс” ХХК-иас шилжүүлэн авсан ашиглалтын таван лиценз бүхий ашигт малтмалын талбайг Монголын хувийн хэвшлийн төлөөлөлтэй, эсхүл түүний хувь оролцоо бүхий этгээдтэй хамтран эзэмшихээр шийдвэрлэвэл “Энержи ресурс” ХХК-д тэргүүн ээлжид санал болгох, Ашигт малтмалын тухай хуулийн 5.6-д зааснаар Тавантолгойн нүүрсний орд газрыг ашиглах лиценз бүхий этгээдийн хувьцааг Хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд арилжаалахад энэхүү заалт үл хамаарна” гэсэн байна. Энэ нь тэдний хувьд нэлээд бодож хийсэн заалт байх магадлалтай. Тавантолгойд эзэн суух цаад санаа, сэдэл нь эндээс цухуйж байгаа юм. “Орчуулга”-гүйгээр ойлгогдох тул олон зүйл нурших нь илүүц юм.

Гэсэн хэдий ч 2008 оны гуравдугаар сарын 21-ний энэ гэрээг хүчин төгөлдөр гэж үзэхэд тун хэцүү аж. Учир нь, ийм гэрээ байгуулах УИХ, Засгийн газрын ямар ч шийдвэр гараагүй байна. Зөвхөн Засгийн газрын 2008 оны гуравдугаар сарын 19-ний тэмдэглэлээр Тавантолгойн орд газрын лицензийг буцаан авах талаар “Энержи ресурс” ХХК-тай гэрээ зурахыг Үйлдвэр, худалдааны сайдад даалгажээ.

Ер нь бол, 2007 оны арванхоёрдугаар сард байгуулсан Засгийн газрын ажлын хэсэг гэрээ зурах хүртэл “Энержи ресурс” ХХК-ийнхантай есөн удаа уулзсан байна. “Энержи ресурс” ХХК-ийнхан “86:14 хувилбарыг баримтлах, эсхүл 90:10 хувилбарыг хэлэлцэх саналыг гаргасан. Харин ажлын хэсэг лицензүүдийг шилжүүлэн авах байр суурьтай байсаар тохиролцоонд хүрчээ. Ингэхдээ Ухаахудагийн талбайн солбилцлыг “Энержи ресурс” ХХК-ийн нэр дээр шинэчлэн тогтоохоор тохирчээ. Ер нь бол энэ дагуу л “УИХ, Засгийн газрын шийдвэргүй, зөвхөн Үйлдвэр худалдааны сайд гарын үсэг зураад л Ухаахудагийг өгчихсөн” гэх логик гарч ирж байгаа юм. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн оны сүүлчээс эхлээд өнөөг хүртэл үргэлжилж буй “галзуу” улс төрийг өрдөж Гашуунсухайтын гэрээг гацаах гэсний учир зангилаа нь энд байх магадлал өндөр байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 10. ДАВАА ГАРАГ. № 26 (7522)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Бөхийн төрлүүд
  • •Азийн АШТ
  • •Нийтлэл
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •Эрүүл мэнд
  • •Нийслэл
  • •Яам, Агентлаг
  • •Гадаад харилцаа
ХУРААХ
NBA-ын 2000 оны Бүх оддын тоглолт...
Согтуугаар тээврийн хэрэгсэл...

“Галзуу” улс төрийг өрдөж Гашуунсухайтын гэрээг гацаах гэсний учир энэ үү?!

Баяр 2025-02-10

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
26 минутын өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

59 минутын өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

1 цагийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

1 цагийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

1 цагийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

2 цагийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

2 цагийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 цагийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

3 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

1 өдрийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

1 өдрийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

1 өдрийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

1 өдрийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-23 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах