• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

С.Чинзориг: Дахиж битгий төрийн албан хаагчдын тэтгэмжээр оролдоорой

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэж гишүүдийн 70.9 хувийн саналаар дэмжин, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төсвийн хүрээний мэдэгдэлд Уул уурхайн томоохон төслүүдийг эрчимжүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, эдийн засгийг солонгоруулах замаар ДНБ-д эзлэх эдийн засгийн бодит өсөлтийг 2017 онд 3.0 хувь, 2018 онд 5.1 хувь, 2019 онд 7.1 хувьд хүргэх, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлэх, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлоготой уялдуулан нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой бусад томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, төсвийн орлогын бааз суурийг нэмэгдүүлэх зэрэг зарчмыг баримтлах юм байна.

Түүнчлэн “Оюутолгой” төслийн далд уурхай, “Тавантолгой”, “Тавантолгой цахилгаан станц”, “ДЦС-3”-ын өргөтгөл, “Гацуурт” зэрэг томоохон төслийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх замаар төсвийн орлогыг нэмэгдүүлэх, Засгийн газраас өмч хувьчлалын бодлого боловсруулж, төрийн өмчит хуулийн этгээдийг хувьчлах, алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчит компанийн менежментийг сайжруулах замаар ашигт ажиллагааг дээшлүүлэх зэрэг оновчтой арга хэрэгслийг хэрэгжүүлэх ажээ.

Уг хуулийн төсөлд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийг тооцон үзэхэд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын ДНБ-д эзлэх хувь 2017 онд 22.8 хувь, 2018 онд 23.4 хувь, 2019 онд 22.7, нийт зарлагын ДНБ-д эзлэх хувь 2017 онд 32.7 хувь, 2018 онд 30.9 хувь, 2019 онд 28.2 хувь байхаар тооцож нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлын ДНБ-д эзлэх хувийг 2017 онд 9.9 хувь, 2018 онд 7.5 хувь, 2019 онд 5.5 хувь байхаар тусгагдсан байна. Мөн өнөөгийн үнэ цэнээр тооцсон улсын өрийн нийт хэмжээг 2017-2019 онд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хязгаараас хэтрэхгүй байхаар тооцож, хуулийн төслийг боловсруулжээ.

Б.Чойжилсүрэн: Бондыг бондоор санхүүжүүлэхээс өөр эх үүсвэр алга

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “2017 оны төсвийн алдагдлыг 2.5 их наяд төгрөгөөр батлах болж байна. 2017, 2018 оны сорилт бол гадаад өрөө ямар эх үүсвэрээр санхүүжүүлэх вэ. 60 хоногийн дараа 580 сая ам.доллар төлнө. Арилжааны банкуудын дотоод өрөнд таван их наяд төлөх ёстой. Цаг хугацаа туллаа. Гэтэл төсвийн 2.5 их наядын алдагдлыг юугаар санхүүжүүлэх вэ. Том төслүүд шууд хөдлөөд эдийн засаг 3.8 хувиар өсөх үү.

Төсвийн алдагдлаа ДНБ-ийн 10 хувь руу дөхүүлээд батлах юм бол зээлжих зэрэглэл буурна. Олон улсын зах зээл дээрээс босгох мөнгө маш үнэтэй босно. Эдийн засгийн өсөлтөө өөдрөг авсан хэрнээ орлого нь 600 тэрбумаар өсөхөөр тооцож. Хэр бодитой төсөөлөл вэ. Төсвийн алдагдлыг буруулах боломж байна уу. Төсвийн зарлагын реформын асуудлыг нэлээн ярьсан. Ирэх онуудад энэ тал дээр юу хийх вэ.

Хийж байгаа таамаглал нь төсвийн төсөөлөл дээрээ хэр буув. Концессын гэрээний үнийн дүнг хэлж өгөөч, 2017, 2018, 2019 онд маш том зардал ирэх гээд байна. Тооцсон тооцоолол байна уу” гэдгийг тодрууллаа. Харин Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Төсвийн алдагдал хоёр их наядад хүрлээ гэлээ. Ийм нөхцөл байдалд Засгийн газар орсон. Тийм учраас 2016 оны төсвийн тодотголын алдагдлыг 18 хувьтай баталсан.

Тодотгол хийгээгүй бол 28 хувьтай байсан. 2017 онд төсвийн алдагдлыг хоёр дахин шахам буулгаад оруулж ирсэн. Нэг зүйл ажиглагдсан нь орлого буурахаар зарлагаа бууруулдаггүй, зээл авдаг гинжин хэлхээ явж иржээ. Одоо бид бондыг бондоор санхүүжүүлэхээс өөр эх үүсвэр алга.

Засгийн газар хэд, хэдэн төрлийн хэлэлцээр хийж байна. Сүүлийн жилүүдэд төсвийн орлогыг хэт өндөр тавьдаг байсан, үүнээс болж нэг их наяд төгрөгөөр буурдаг байсан. Ийм учраас орлогыг илүү бодитой болгохыг оролдсон. Засгийн газар төсвийн зарлагын реформыг хийх гэж оролдсон. Найман төрлийн татварыг нэмэгдүүлье, хүн амын 2-3 хувьд хамаарах татвар оруулж ирсэн, батлуулж чадаагүй.

Төсвийн зардал дээр тодорхой хэмжээний зардал бууруулахаар оруулж ирсэн ч УИХ хүлээж аваагүй. Өмнөх Засгийн газрын үед 1.8 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний концесс байгуулагдсан, 2017 оны төсөвт тодорхой хэмжээний зардлыг төсөвт суулган оруулж ирсэн” гэсэн хариулт өглөө.

Дарга нар нь чуулгандаа сууж, ажил хэрэгч баймаар байна гэв

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Засгийн газар том зорилтдоо хүрэхэд бүх юмаа дайчилж байж хүрнэ. Үрэлгэн зардлыг хасах талын юм Засгийн газарт дутаж байна. Зарим сайд төөрдөг байшин шиг 10 өрөөтэй албан тасалгаанд сууж байгаа. Манайхан хийгээгүй л дээ. Тэдгээрийг хурааж аваад сургууль, цэцэрлэг болгох хэрэгтэй. “Оюутолгой” улсын төсөвтэй тэнцэх хэмжээний орлого хийсэн хэрнээ зургаан хувьтай тэнцэх хэмжээний татвар л улсад төлж. Оюутолгойн 34 хувиас би битгий хэл ач гуч маань ч ашиг хүртэхгүй, Монголын өр болоод л яваад байхаар байна. Энийг яаж шийдэх вэ.

Өнгөрсөн хугацаанд бие, биенээ баахан идсэн, ууснаар нь дуудлаа. Буруутан нь хэн бэ гэдгийг тогтоох үйл явц дэндүү удаан байна. Дөрвөн сар өнгөрлөө, энийгээ тогтоогоод гаргаад ир. Тэр талаас “Танайхаас ч хүн оролцсон” гээд хэлээд байна. Манайхнаас оролцсон хүн байвал зарла.

Толгойг нь илэхгүйгээр хариуцлагыг нь хүлээлгэ. Хэн ч байсан 461-д нь аваачаад асуух хэрэгтэй” гэв. Ц.Нямдорж гишүүний хувьд “Ирэх жилийн эдийн засгийн амьдралын шийдвэрүүдийг гаргах гэж байна. Тиймээс энэ байнгын хорооны дарга нар нь чуулгандаа сууж, гишүүдийн ярьж байгааг судалж, сонсоод, ажлын албаараа дамжуулан судалгаа хийлгээд ажил хэрэгч байх хэрэгтэй байна” хэмээн намын нөхөддөө шүүмжлэлтэй хандав. Учир нь УИХ-ын чуулганаар 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байхад хуралдаанд Төсвийн хорооны дарга, Эдийн Засгийн хорооны дарга гээд байх ёстой дарга нар байхгүй байсантай холбоотой юм.

Б.Пүрэвдорж: Л.Элдэв-Очир, Л.Энх-Амгалан нар 100 тэрбум төгрөгийг улсад буцааж өгөөрэй

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, түүнтэй холбоотой хуулийн төслүүдийг хэлэлцсэн юм. Хэлэлцүүлгийн шатанд төрийн албан хаагчдад олгох 36 сарын тэтгэмж, хүүхдийн мөнгө, хамтын тэтгэвэр, хүүхэд харах үйлчилгээний асуудлыг нэлээд олон гишүүн хөндсөн.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Төсвийн орлогыг төсөөлөхдөө дутуу авсан байна. Зэсийн үнийг 66 ам.доллараар дутуу оруулж ирлээ, үүнээс 50 тэрбум төгрөг илүү гарах тооцоолол бий. Нүүрсний үнийг өнөөдрийн байгаа үнээр буюу 50 ам.доллар гэж оруулж ирлээ, 70 ам.доллар байна.Төрийн албан хаагчдад олгох тэтгэлгийг 36 сар хүртэл гэдэг юм битгий тавиач ээ. 36 сар гэдэг тоог илэрхийлж байгаа биш.

Хүүхдийн мөнгийг ингэж ялгавартай олгож болохгүй. Босго шугам байж болохгүй. Судалгааг хийхдээ ерөнхий амьжиргааны түвшинг тогтоосноос биш хүүхдийн мөнгийг өгөхийн тулд тогтоосон юм биш. Хүүхэд эрсдэлд орсон бол хүүхдийн мөнгийг яах юм. 80 тэрбумын асуудал байна, энийг төр шийдэх л ёстой. Монгол Улсын хуулиар 50, 55, 60 настай тэтгэвэрт гардаг. Монгол хүний дундаж наслалт 69. Гэтэл насны хишгийг 70-аас дээш насныханд олгоно гэхээр энэ чинь юу болох вэ. Хамтын тэтгэвэр хамгийн зөв зүйл байсан, та нар улстөржөөд байхгүй болгосон.

Насны хишгээ тэтгэвэртээ гарсан болгондоо өгөөч ээ” хэмээв. Хариуд нь Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Бид төсвийнхөө орлогыг бодитой төлөвлөсөн. Орлого давах юм бол тухайн үед нь төсөвт тодотгол хийгээд зарцуулах эрх бий. Тэгэхгүй бол төсвийн орлого нэг их наяд төгрөгөөр тасардаг. Засгийн газар төсвийг биелүүлж болохуйц байдлаар төсөөлсөн. 36 сарын тэтгэлгийг хуучин байснаар сэргээсэн. Танай намыг олонх байхад, Засгийн газрын гишүүн байхад ч үйлчилж байсан, цаашаа үргэлжлээд явахаар оруулж ирсэн. Хүүхдийн мөнгөний тухайд эх үүсвэр хүрэхгүй байгаа учраас л зорилтот хэсэгт олгохоор шийдвэрлэсэн.

“Насны хишиг” шүүмжлэл дагуулж байгаа нь үнэн. Гаргаж чадаж байгаа эх үүсвэр нь 20 орчим тэрбум төгрөг. Энэндээ тохируулаад мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэлье гэж байна. Эдийн засаг гайгүй болсон нөхцөлд бүх хүүхэд, бүх ахмаддаа олгоод явах бодлого баримтална. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж байгаа санаа” гэдэг хариултыг өгсөн юм. УИХ-ын гишүүн С.Чинзориг “Манай Сангийн яам 45 хоногийн дотор УИХ-аас хоёр өөр шийдвэр гаргуулах гээд байна. Учир нь Төсвийн тодотгол хэлэлцэж байхад та бүхэн 1-10 дугаар бүлэгт багтсан өрхийн  хүүхдүүдэд хүүхдийн мөнгө олгоно гэж УИХ-ын тогтоол гаргуулсан. Одоо харин 2017 оны төсөв ярихаар босго шугамнаас доогуур орлоготой өрхийн хүүхдүүдэд хүүхдийн мөнгө олгуулна гэдэг шийдвэр УИХ-аас гаргуулах гээд байна. Ингэж болохгүй.

Түүнчлэн Төрийн албан хаагчдын буцалтгүй тусламжтай холбоотой асуудлыг УИХ-аас Төсвийн тодотголоор ажилласан жилтэй нь уялдуулан олгож байхаар Төрийн албаны хуульдаа өөрчлөлт оруулж ирэхээр болж, тогтоол гаргасан. Гэтэл та бүхэн хялбарчлаад өмнөх хуучин байсан заалтыг нь сэргээгээд оруулаад ирсэн. Хэрвээ ийм байх юм бол 20 эсвэл 25 жил гэсэн босгыг авах ёстой. Нэг бол энэ босго гэх зүйлээ бусад бүх төрийн албан хаагчдад ижил болго. Гэтэл одоо Төрийн захиргааны жинхэнэ албан хаагчдад нэг, хоёр жил ажилласан ч  тэр 36 сарын тэтгэмжийг чинь авах гээд байна.

Харин багш, эмч, цэргийн алба хаагчдад босго байгаад байна. Тиймээс энэ төрийн алба хаагчдад олгож байгаа тэтгэмжтэй холбоотой асуудлыг бүр нэг бүрчлэн ойлголтыг нэгтгэх хэрэгтэй. Ер нь цаашдаа  төрийн албан хаагчдад олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжийн асуудлаар дахиж ийм зүйл УИХ-д битгий оруулж ир” гэсэн юм. Харин Б.Пүрэвдорж “Хүүхэд харах үйлчилгээнд таван тэрбум төгрөг зарцуулж байсан. Гэтэл үүнийг хасчихлаа. Энэ үйлчилгээнд 1200 хүн ажиллаж байгаа түүний ар гэр гээд таван мянган хүн, 6700 хүүхэд хамрагдаж байсан.

Тэгвэл эцэг, эхийг нь тоолоод үзэхээр Хүүхэд харах үйлчилгээнд нийтдээ 25 мянган хүн үр ашгийг нь хүртэж байна. Гэтэл үүнийг хасаад, оронд нь дөрвөн тэрбум төгрөгийн зардал бүхий дэд сайд нар буюу 13 хүний асуудлыг оруулж ирсэн. Ийм албан тушаалтнуудыг дэмждэг, ард түмнээ ялгаварладаг төсөв оруулж ирж байгаад харамсч байна. Одоо сонгуулиуд дуусчихлаа. Улс төржихөө болих шаардлагатай. Харж байхад УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Л.Энх-Амгалан хоёр их улс төржиж байх шиг байна.

Тавантолгой дээр тавьсан 270 км замыг 110 тэрбум төгрөгөөр “Эм Си Эс” компани барьсан. Харин дөрвөн жил ашигласны дараа түмэн нөхөөс мянган хагархайтай болсон замаа 170 тэрбум төгрөгөөр улсад шахсан. Дөрвөн жилийн ашиглалтын зардлаа хасаад 70 тэрбум төгрөг болох байсан зам. Тиймээс Л.Элдэв-Очир, Л.Энх-Амгалан нар тэр 100 тэрбум төгрөгийг улсад буцааж өгөөрэй. Та нарыг их улс төржих тусам би гишүүдтэй холбоотой компаниудын асуудлыг тоо баримттай дэлгэх болно шүү гэдгийг хэлмээр байна” хэмээн бухимдсан юм.

Дашрамд дуулгахад, өнгөрсөн баасан гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны дундуур хурлыг түр завсарлуулж, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдсан юм.

Энэ удаагийн УИХ-ын даргын зөвлөлийн хуралдаанаас шинэ долоо хоногт УИХ, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүдийг гаргасан. Үүнд “Эрдэнэт”-ийн асуудал багтжээ. ОХУ-ын “Ростех” корпораци эзэмшиж байсан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг “Монгол зэс” компани худалдан авах шатанд төрийн эзэмшил болох 51 хувийг эрх мэдэлгүй болгож хууль зөрчлөө гэх асуудлыг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж тавьж, энэ асуудлыг судлахыг Засгийн газраас шаардсан. Улмаар Сангийн сайд Б.Чойжилсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, дүгнэлт гаргасан юм. Тус ажлын хэсгээс гаргасан дүгнэлтээр Сангийн сайд асан Б.Болорын “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой гаргасан тогтоол нь хууль зөрчсөн байна хэмээн үзсэн. Мөн энэ асуудалтай холбогдуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Авлигатай тэмцэх газарт хандаад байгаа. Тэгвэл шинэ долоо хоногт УИХ-аар уг асуудлыг хэлэлцэх болж байна.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
АН: Б.Чойжилсүрэнд хариуцлага тооцохгүй бол Засгийг огцруулах акц хийнэ
Сүхбаатар дүүргийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчид Төрийн ордонд зочилж, зарим хуулийн төслийн талаар саналаа илэрхийллээ
У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн батлуулах шаардлагатай
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Нийтлэл
  • •Засгийн газар
  • •Намууд
  • •Бөхийн төрлүүд
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Нийслэл
  • •Видео мэдээ
  • •Шүүхийн танхимаас
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Ерөнхийлөгч
  • •ММ-ын тодруулга
  • •Боловсрол
ХУРААХ
Галт тэрэг тоглоом биш...
Танайд хоноё: Дуучин Б.Сарантуяа...

С.Чинзориг: Дахиж битгий төрийн албан хаагчдын тэтгэмжээр оролдоорой

Отгонмягмар 2016-10-24

Сэдвүүд : #Чуулган  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
АН: Б.Чойжилсүрэнд хариуцлага тооцохгүй бол Засгийг огцруулах акц хийнэ
Сүхбаатар дүүргийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчид Төрийн ордонд зочилж, зарим хуулийн төслийн талаар саналаа илэрхийллээ
У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн батлуулах шаардлагатай
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

АН албан ёсны ротацидаа бэлдэж, МАН жам ёсны “ротаци”-аа хийгээд эхлэв үү?!

1 цагийн өмнө өмнө

АН: Б.Чойжилсүрэнд хариуцлага тооцохгүй бол Засгийг огцруулах акц хийнэ

1 цагийн өмнө өмнө

Оюу толгойн авлигыг “сөхсөн” сөрөг нэхэмжлэлээ татаж “Рио Тинто”-д буулт хийх үү?!

1 цагийн өмнө өмнө

Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

1 цагийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх луу өдөр

1 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 13-15 хэм хүйтэн байна

22 цагийн өмнө өмнө

Сүхбаатар дүүргийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчид Төрийн ордонд зочилж, зарим хуулийн төслийн талаар саналаа илэрхийллээ

23 цагийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн батлуулах шаардлагатай

1 өдрийн өмнө өмнө

Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

1 өдрийн өмнө өмнө

Увс аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө

1 өдрийн өмнө өмнө

Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна

1 өдрийн өмнө өмнө

Б.Чойжилсүрэн сайдад 30 хоногийн хугацаа өгсөн нь “Огцруулна” гэсэн үг

1 өдрийн өмнө өмнө

Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа

1 өдрийн өмнө өмнө

Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

1 өдрийн өмнө өмнө

Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна

1 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй харагчин туулай өдөр

1 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 12-14 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

1 өдрийн өмнө өмнө

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 80 хувьтай байна

1 өдрийн өмнө өмнө

П.Даваасүрэн: Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

1 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын хуралдаан болж байна

1 өдрийн өмнө өмнө

Бид эдийн засгийн эрх чөлөөгүй гэж үү?

1 өдрийн өмнө өмнө

Б.Чойжилсүрэн сайдын “багц” дахь 79.98 тэрбумын зөрчил

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Зөөлөн салхитай, өдөртөө 14-16 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

А.Баяр: Түргэний эмч өвчтөн дээр 20 минутын дотор очдог болох зохицуулалт хийе

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 14 дэх долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг /2025-26/

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 14 дэх долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг /2025-26/

2 өдрийн өмнө өмнө

А.Миеэгомбо: Сайд дарга нар л сандалтайгаа зууралдаж үлдэх гээд байгаа

2 өдрийн өмнө өмнө

“Б”, “Н” нарыг БНХАУ-аас албадан авчирлаа

САНАЛ БОЛГОХ
2026-01-23 өмнө

Г.Түвшинсанаа: Цахилгаан тасарвал дүүжин замын тээвэр нөөц генератораар ажиллана

2026-01-23 өмнө

Т.Доржханд улс төрөөс явбал Монгол Улс сүйрнэ гэв үү?!

2026-01-23 өмнө

АН-ын түүхэнд ийм “аядуу зөөлөн” дарга байсан уу?

2026-01-23 өмнө

Ханын материал хот орон сууцжуулах төслийн газар чөлөөлөлтийн явц 98 хувьтай байна

2026-01-23 өмнө

Нийслэлийн 117-р сургуулийн түүхий нүүрсний хэрэглээг зогсоож, хийн түлшинд шилжүүллээ

2026-01-23 өмнө

Нийт нутгийн 87 хувьд цастай байна

2026-01-24 өмнө

Үс засуулвал өнгө зүс сайжирна

2026-01-26 өмнө

Таксины жолоочтой маргалдаж, нүүр толгойн тус газар нь цохиж амь насыг нь хохироожээ

2026-01-24 өмнө

Ц.Дагвадоржид шүүхээс бүх насаар нь хорих ял оноолоо

2026-01-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 16-18 хэм хүйтэн байна

2026-01-23 өмнө

Ц.Цогтбаатар Улсын аваргад долоо дахиа түрүүлэв

2026-01-23 өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

2 өдрийн өмнө өмнө

“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ЕБС-ийн хүүхдэд сүү өгч эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

Хэлэлцээ хэмээх дээрэм буюу “Монгол Зэлтэрийн гацаа”

2026-01-23 өмнө

Цэлмэг, зөөлөн салхитай, өдөртөө 17-19 хэм хүйтэн байна

2026-01-26 өмнө

Толгойт орчимд агаар бохирдолтой байна

2 өдрийн өмнө өмнө

“Б”, “Н” нарыг БНХАУ-аас албадан авчирлаа

2026-01-25 өмнө

С.Баяр:Ийм юмнуудыг төрийн ажлаас хол байлгахыг би сануулах үүрэгтэй

2 өдрийн өмнө өмнө

А.Баяр: Түргэний эмч өвчтөн дээр 20 минутын дотор очдог болох зохицуулалт хийе

2 өдрийн өмнө өмнө

А.Миеэгомбо: Сайд дарга нар л сандалтайгаа зууралдаж үлдэх гээд байгаа

2 өдрийн өмнө өмнө

ДЦС-4-ийн долоодугаар зуухыг өчигдөр 21.30 цагт зогсоожээ

2 өдрийн өмнө өмнө

Бүсийн “босс”-ууд

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 41 зөрчил бүртгэгдлээ

2026-01-24 өмнө

Т.Ариунзаяа насанд хүрэгчдийн УАШТ-д анх удаа түрүүллээ

2026-01-23 өмнө

Ж.Галбадрах: Сургалтын орчин аль ч шатанд хангалтгүй байна

2026-01-23 өмнө

Монгол Улс АНУ-ын энхийн зөвлөлд албан ёсоор нэгдлээ

2026-01-24 өмнө

Жүдо бөхийн УАШТ Чингис хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж байна

2026-01-23 өмнө

Монгол Улсын далайд гарах хамгийн дөт гарц нээгдэнэ

2026-01-26 өмнө

У.Хүрэлсүх:Тэмээ 2 дахин өссөн нь тэмээчдийн нөр их хөдөлмөрийн үр дүн

2026-01-23 өмнө

Волейболын дээд лигийн аваргын төлөө өрсөлдөх багууд тодорлоо

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах