• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Л.Болд: Сонгуулийн дараа аж ахуйн нэгжүүд рүү дайралт хийх гэж байна

УИХ-ын өчигдрийн чуулган 52.6 хувийн ирцтэй эхэллээ. Чуулганаар хэлэлцэх асуудлын эхэнд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлэг дуусч, төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ. Хуулийн төслийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танилцуулсан юм. Тэрбээр, “Төсвийн алдагдал төсвийн зарлага хэт давсан гэдгийг Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагууд судалгаандаа дурдсан байна. Засгийн газар цаашид төсвөөс гадуурх аливаа зүйлд санхүүжилт хийхгүй байх бодлого баримтална.

2017 оны төсвийн төслийг боловсруулахдаа “Оюутолгой”, “Тавантолгой”, “Тавантолгойн цахилгаан станц” гэх мэт төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Эдийн засгийн бодит өсөлт гурван хувь байхаар тооцсон. Ирэх 2017 онд шинээр татвар бий болгохгүй, татварын хувь хэмжээг нэмэгдүүлэхгүй байхаар тооцоолсон. Мөн төрийн өмчит зарим компанийг хувьчлах асуудал яригдана” гэлээ.

Хэлэлцүүлгийн шатанд, УИХ-ын гишүүн О.Баасанхүү “2017 оны төсөвт орлого зарлагын зөрүү хэдэн их наяд байгаа вэ. Орлого яаж бий болгох вэ. ААН-ийн орлогын албан татварын 16.8 болон 17.2  заалт дээр тодорхой хариулт авмаар байна. Хоёрдугаарт, багш, эмч нарын 36 сарын тэтгэмжийг байхгүй болгосон гэж байсан ч дахиад оруулж ирлээ. Тэлэлтийг хэрхэн тооцоолж байгаа вэ” гэдгийг тодрууллаа.  Харин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Төсвийн алдагдлыг санхүүжүүлэх ганц гарц нь өр тавих явдал.

Энэ байдлаараа яваад байвал бид төсвийн хямралд орох магадлалтай. Алдагдалтай байгаа 2.5 их наяд төгрөгийн хувьд эх үүсвэртэй зардлыг бага байлгах, алдагдлыг бууруулах чиглэл барьсан. Багш, эмч нарын тэтгэмж бол төсвийн зарлага талдаа орж байгаа” гэлээ. Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах гээд байна гэсэн мэдээлэл авлаа. Валютын сан 300 сая ам.доллараас  дээш мөнгө манайд өгөхгүй. Валютын сан хөтлөгдөөд цааш явах гээд байна уу.

Валютын сантай тусгай гэрээ хэлэлцээр хийгээд явах уу. Тусгай сангуудын тухай Засгийн газар  ямар байр суурь баримталж байгаа вэ. 2017 онд тусгай сантай холбоотой бодлого байна уу. Сайд бүрийн дэргэд гадаадын зээл тусламжийн хөтөлбөрүүд байна. Энд Засгийн газрын дүгнэлт хийсэн үү” гэсэн асуултуудад хариулт авахыг хүссэн. Үүний хариуд Ж.Эрдэнэбат “Засгийн газрын гол шийдвэрлэх ёстой асуудалд бол өрийн асуудал.

Зээлийн тусламжуудын хөтөлбөрийн хувьд одоогийн байгаа байдлаас дордуулахгүйгээр энэ нөхцлөөс сайжруулах тал дээр ажиллаж байна.  Олон улсын валютын сангийн тухайд Б.Чойжилсүрэн сайд Олон улсын валютын сангийн намрын уулзалтад л очиж суусан. Энэ сард Олон улсын валютын сангийн ажлын хэсэг Монголд ирж эдийн засгийн нөхцөл байдалд дүгнэлт хийж ажиллана.

Тэрхүү дүгнэлтийн дараа тусламж авах эсэхээ шийдвэрлэнэ” гэсэн хариултыг өглөө. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд “Засгийн газар өмнө нь татвар нэмэх хэвээр байгаа гэж мэдэгдэл хийж байсан. Гэтэл өнөөдөр татвар нэмэхгүй байхаар болсон гэж мэдэгдлээ. Тун удахгүй орон нутгийн сонгууль болно. Тиймээс хэсэг хугацаанд аж ахуйн нэгжээ хуурч байгаад сонгуулийн дараа аж ахуйн нэгжүүд рүү дайралт хийх гэж байгаа бол буруу улс төр болно шүү. Сонгууль болгонд зориулж хадны мангаа бий болгодог зүйлээ боль.

УИХ-ын сонгуулийн өмнө “Эрдэнэт”-ийг идчихлээ гэж хэлээд танай нам олон тойргийг өөрийн болгосон. Одоо яагаад “Эрдэнэт”-ийн талаар мэдээлэл өгөхгүй байгаа юм бэ. УИХ-ын сонгуулиас хойш дөрвөн сар өнгөрчихлөө. Яагаад өнөөдрийг хүртэл энэ асуудлыг нэг тийш болгоод шийдчихэж болохгүй байгаа юм бэ?

Хэн хулгайчийг бариарай гэж орилдог билээ. Түүн шиг юм болох гээд байгаа юм биш үү” хэмээн бухимдсан юм. Харин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Татвар нэмэх асуудал өмнөх төсвийн тодотголын үеэр яригдаж байсан асуудал. Гэхдээ татвар нэмэхдээ нийтийг хамарсан татвар нэмнэ гэж яриагүй. Тухайн үед МАН-ын бүлэг дээр ярьж байгаад “Хойшлуулах нь зүйтэй” гэж шийдсэн.

Жижиг болон дунд бизнес эрхэлж байгаа аж ахуй нэгжээс татвар авах шаардлага байхгүй. Өнөөдөр яагаад татвар нэмэх асуудлыг оруулж ирээгүй вэ гэхээр аж ахуй нэгжүүд хүнд байдалд байна. Тиймээс татвар нэмэх асуудлыг оруулж ирээгүй. “Эрдэнэт”-тэй холбоотой асуудал дээр бол бид ил болгосон. Тухайлбал, өмнөх Сангийн сайдын шийдвэрийг Засгийн газар хүчингүй болгосон. Ингэснээр төр өөрийн эрх мэдлийн 51 хувийг хариуцаад явна” гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр сэтгүүл­чидтэй “Зангиагүй уулзалт” хий­сэн. Тэрбээр энэ үеэр УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн өнгөрсөн долоо хоногт хийсэн мэдэгдлийг шүүмжилсэн юм. Ерөнхийлөгч УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийг улс төрийн шоу хийж, эх орон болон “Эрдэнэт”-ийг бодолгүй сүржин мэдэгдэл хийсэн хэмээгээд улстөржилгүй ажлаа хийхийг сануулсан.

Харин УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж өчигдөр УИХ-ын чуулганы үеэр өөрийн байр сууриа илэрхийлээд авлаа. Тэрбээр “Би УИХ-ын гишүүнийхээ хувьд төрийн байгууллагаас мэдээлэл авч, асуудал дэвшүүлэх эрхтэй. Энэ эрхийнхээ дагуу “Эрдэнэт” үйлдвэрийн талаар татвар болон бусад газруудаас мэдээлэл авсан.

Намайг бараг Б.Чойжилсүрэнтэй хуйвалдчихлаа гээд Ц.Элбэгдорж өнөөдөр /өчигдөр/ юм ярьчихсан юм аа даа. Би Б.Чойжилсүрэнтэй хуйвалдаад 49 хувийг нь авчихсан юм уу хаашаа юм. Энэ одоо юу яриад байгаа юм. Энэ асуудлаар надад Засгийн газарт ч байхгүй мэдээлэл байна. “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авах үйл ажиллагааг зохион байгуулсан хүн нь Ц.Элбэгдорж өөрөө. Зургадугаар сарын 29-нд Ташкентад гурван улсын уулзалт болоход ХХБ-ны О.Орхон нь өөрөө очиж, эцсийн цэг тавьсан.

Би үүнийг л хэлсэн юм. Одоо мэдэн будлиад байж хэрэггүй. “Эрдэнэт”-ийн татвар төлөлтийн байдлыг намын бүлэгт гаргаж өгсөн мэдээлэл байна. Наймдугаар сарын байдлаар улсын төсөвт 20 тэрбум төгрөг оруулсан байсан юм. Есдүгээр сарын байдлаар “Эрдэнэт” үйлдвэр 54 тэрбум төгрөгийн татвар оруулсан байна гэж ТЕГ тайлан гаргаж өгсөн байна. Өнгөрсөн жил 323 тэрбум төгрөгийн татвар төлж байсан юм.

Тэгэхэд “Эрдэнэт”-тэй адилхан үйл ажиллагаа явуулж буй “Оюу толгой” есдүгээр сарын мэдээгээр улсад 278 тэрбум төгрөг татварт төлчихсөн байна. Өнгөрсөн жил Оюутолгой 140 тэрбумыг төлсөн. Энэ жил дахиад 278 тэрбумыг төлчихөөд байна. 278 тэрбум 54 тэрбумын хооронд асар их зөрүү байгаа биз. Одоо энэ бүлэглэл дамжсан луйвраа хамгаалах хэрэггүй. Гэхдээ хамгаалахын тулд их ажил хийх юм шиг байна” хэмээн хариу өгөөд амжсан юм.

УИХ-ын чуулган үдээс хойш 15.00 цагт хуралдах ёстой байсан ч дугаар шилжих мөчид хуралдаж эхлээгүй байсан юм. Учир нь УИХ-ын  олонхийг бүрдүүлдэг МАН-ын бүлэг Төрийн ордонд хуралдаж байсан учир чуулганы хуралдаан ийнхүү хойшилжээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Татвар, НДШ-ийн өртэй ч зөвшөөрөл авах, сунгах эрх зүйн зохицуулалт бүрджээ
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав
Иргэд ерөнхий сайдын 9 шийдвэрийг дэмжиж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Чуулган
  • •Олимпизм
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Халуун сэдэв
  • •Ерөнхийлөгч
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Нийслэл
  • •Фото мэдээ
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •Боловсрол
  • •Сурвалжлага
ХУРААХ
“Хар” машин үнэхээр “но”-той...
Ямашита Маморү: Монголд Актуар...

Л.Болд: Сонгуулийн дараа аж ахуйн нэгжүүд рүү дайралт хийх гэж байна

Отгонмягмар 2016-10-07

Сэдвүүд : #Чуулган  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Татвар, НДШ-ийн өртэй ч зөвшөөрөл авах, сунгах эрх зүйн зохицуулалт бүрджээ
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав
Иргэд ерөнхий сайдын 9 шийдвэрийг дэмжиж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
4 цагийн өмнө өмнө

Б.Эрдэнэсүх эхнэр болон хүүхдийнхээ сэтгэцэд учирсан хохиролд 43 саяыг төлөхөөр болов

4 цагийн өмнө өмнө

Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

5 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

6 цагийн өмнө өмнө

Монголын волейболын эмэгтэйчүүдийн шигшээ багтай Нипалын багтай тоглоно

6 цагийн өмнө өмнө

"Ачит Ихт" компани Орхон аймгийн ЕБС-д Химийн кабинет байгуулж өглөө

6 цагийн өмнө өмнө

Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Малайзын багтай тоглоно

7 цагийн өмнө өмнө

Татвар, НДШ-ийн өртэй ч зөвшөөрөл авах, сунгах эрх зүйн зохицуулалт бүрджээ

7 цагийн өмнө өмнө

Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

7 цагийн өмнө өмнө

2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

7 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй шарагчин гахай өдөр

7 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 15-17 хэм дулаан байна

22 цагийн өмнө өмнө

Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн орчимд баавгай явж байгаа дуудлага иржээ

22 цагийн өмнө өмнө

Азийн наадмын хүрэл медальт С.Жамбалжамцад хүндэтгэл үзүүллээ

23 цагийн өмнө өмнө

Сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Солонгост хожигдлоо

23 цагийн өмнө өмнө

3х3 төрлийн эрэгтэй баг нэг хожиж, нэг хожигдлоо

1 өдрийн өмнө өмнө

"Сүү" компаниас Геологийн төв лаборатори хүртэлх авто замыг өнөө орой нээнэ

1 өдрийн өмнө өмнө

Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлд 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

1 өдрийн өмнө өмнө

Номын ертөнцийн олон өнгө алагласан гурван өдөр өнгөрлөө

1 өдрийн өмнө өмнө

Иргэд ерөнхий сайдын 9 шийдвэрийг дэмжиж байна

1 өдрийн өмнө өмнө

Элсний волейболын баг хожигдлоо

1 өдрийн өмнө өмнө

Монголын волейболын эмэгтэйчүүдийн шигшээ 9-12 байрын төлөөх тоглолтоо хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эрч хүч ихэснэ

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 21-23 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Г.Хандсүрэн: Маргааш 20 дахь удаагийн Азийн Наадам дахь анхны тоглолтоо хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Дуучин шиг дуучин

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно

2 өдрийн өмнө өмнө

3 аймгийн зарим сумдад түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө

2 өдрийн өмнө өмнө

“Арвайхээрийн дулааны станц” төслийн ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Улаанбаатар грант” шагналыг “Чингис хааны тагнуулын нууц товчоо” бүтээлд гардууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-09-15 өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

2026-09-15 өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

2026-09-17 өмнө

2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-17 өмнө

Г.Занданшатар “жагсаалт”-аас хасагдлаа

2026-09-17 өмнө

Н.Учрал:Хөрөнгө оруулах замыг чөлөөлөх нь Засгийн газрын үндсэн чиг шугам

2026-09-16 өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

2026-09-15 өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

2026-09-15 өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

2026-09-18 өмнө

2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-18 өмнө

Н.Учрал:ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

2026-09-17 өмнө

Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна

2026-09-18 өмнө

Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

2026-09-16 өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

2026-09-16 өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

2026-09-15 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2026-09-19 өмнө

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа

2026-09-17 өмнө

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ

2026-09-15 өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

2026-09-16 өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

2026-09-17 өмнө

С.Амарсайханыг дагаж юу өрнөх вэ?

2026-09-15 өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

2026-09-19 өмнө

2 хөршийн худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчидтэй уулзлаа

2026-09-17 өмнө

Сургууль, цэцэрлэгийн шаардлага хангаагүй барилгын компаниудыг хуулийн дагуу арга хэмжээ авна

2026-09-16 өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

2026-09-18 өмнө

Волейболын эмэгтэй шигшээ өнөөдөр Кыргызстаны багтай тоглоно

2026-09-16 өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

2026-09-16 өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2026-09-16 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

2 өдрийн өмнө өмнө

“Улаанбаатар грант” шагналыг “Чингис хааны тагнуулын нууц товчоо” бүтээлд гардууллаа

2026-09-18 өмнө

Эмэгтэй шигшээ баг өнөөдөр Тайваны багтай тоглоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах