• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл: Аль ч танхимын гишүүнийг 10 мянган хүний саналаар эгүүлэн татах боломжтой

Базарбямбын Нямсүрэн 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  захирамжаар байгуулагдсан Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсгээс хэвлэл мэдээлэл, иргэний нийгэм болон олон нийтэд зориулсан хэлэлцүүлгийг өнгөрсөн баасан гарагт Хэвлэлийн хүрээлэнд зохион байгуулав. 

Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсгийг Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр ахалж байгаа бөгөөд одоогоор 24 нам дэмжиж буйгаа илэрхийлж, санамж бичиг байгуулжээ.  Ажлын хэсгийн гишүүн, хуульч, доктор Л.Төр-Од, Үндсэн хууль судлаач Б.Цогтгэрэл нар хэлэлцүүлгийн үеэр хуулийн төслийг танилцуулж, зочдын сонирхсон асуултад хариулт өгсөн юм. 

Өнөөгийн Монголын нийгэмд байгалийн баялгийн тэгш бус хуваарилалт, эрх мэдэлтнүүдтэй тооцох хариуцлагын механизм сул, ард түмний хяналт бүрэн дүүрэн хангагдаж чадахгүй зэрэг тогтолцооны гажуудал олон байгаа. Тэдгээрийг засаж залруулах хамгийн оновчтой гарц нь Үндсэн хуулийн өөрчлөлт гэдэгт улстөрчид, судлаачид, хуульчид болон ард түмэн санал нэгддэг. Тиймээс ч энэ удаагийн Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь засаглалын хямралыг шийдэх гол өөрчлөлтийн эхлэлийг тавих боломжтой гэж олон нийт онцгойлон анхаарч байгаа юм. 

Шинэ Үндсэн хуулийн төсөлд парламентыг Их, бага хуралдай бүхий хоёр танхимтай, таван жилийн хугацаатай байгуулахаар тусгажээ. Бага танхим нь 69 гишүүнтэй байх бөгөөд гүйцэтгэх засаглалын эрх мэдлээ хэрэгжүүлнэ. Харин Их хурал нь 88 гишүүнээс бүрдэх илүү хяналтын үүрэгтэй ажиллах юм. Тиймээс ч энэ танхимд ШУА, СЕХ, Төв банкны төлөөлөл, Ерөнхий аудитор, Хүний эрхийн үндэсний комисс зэрэг мэргэжлийн болон салбарын мэргэшсэн төлөөллүүдийг түлхүү оролцохоор төсөлд тусгажээ. 

Хуульч, судлаач Л.Төр-Од: 1992 ОНЫ ҮНДСЭН ХУУЛЬ НАЙМАН ЖИЛ Л ҮЙЛЧИЛСЭН

-Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын асуудал шинэ зүйл биш юм. 1999 оноос хойш яригдаж байгаа. 1992 оноос хойш Үндсэн хуулийн асуудлаар судалгаа хийж, энэ талаар дуугарч байгаагийн хувьд хэлэхэд Монголын нийгэмд Үндсэн хуулийн хямрал нүүрлэчихсэн. 1992 оны Үндсэн хууль ерөнхийдөө найман жил л үйлчилсэн юм. 2000 хүртэл гэсэн үг. 2000 оны нэмэлт өөрчлөлт бол намыг төрийн дээр гаргаад, ялсан намын дарга Засгийн газраа байгуулдаг, Их хурлын гишүүн нь Засгийн газрын гишүүний ажлыг хавсарч хийж болдог гээд засаглалын гол хямралын эхийг тавьсан. 2019 оны нэмэлтээр эдгээрийг болиулж, өөрчлөлт хийхийг оролдсон боловч төгс болж чадаагүй. Одоогийн Үндсэн хууль найман жил үйлчилсэн гэж дүгнэж байгаа нь учиртай. 2000 оноос хойш Авлигын индекс болон бусад бүх үзүүлэлтээр Монгол Улс доошилсон байдаг. Хэвлэлийн эрх чөлөө, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, ардчиллын зарчим гэх мэт олон үзүүлэлтийг харахад сүүлийн 20 гаруй жилд манай улс зогсонги байдалтай, зарим үзүүлэлт дээр уналттай байгаа. 

Үндсэн хууль судлаач Б.Цогтгэрэл:  ПАРЛАМЕНТ ҮНЭМЛЭХҮЙ ЭРХТЭЙ БОЛСОН, ҮҮНИЙГ ӨӨРЧЛӨХ ХЭРЭГТЭЙ 

-Эрх мэдлийн төлөөх тэмцэл, баялгийн тэгш бус байдал, хулгай зэрэг олон асуудал энэ Үндсэн хуулийн өөрчлөлтөөр багасах, үгүй болох боломжтой. Шинэ Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухайд, ард түмний, хөндлөнгийн хяналтыг сайжруулснаар иргэд хүсвэл Их хурлын гишүүнийг татан буулгах, хариуцлага тооцох механизм бүрдэнэ. Монгол Улсын гол асуудал байгалийн баялгийн зөв зохистой ашиглалт, зарцуулалт болон түүнд тавих хяналт. Дэлгэсэн тэрлэг шиг энэ өргөн дэлгэр нутаг, түүний хэвлийд байгаа баялгийг бид хэзээ зөв шийдэж чадна, тэр үед Монгол хөгжинө, иргэд ядуурлаас гарна. Үүнийг зарим хүмүүс зүгээр органик хуулиар зохицуулчих юм шиг ойлгодог. Гэтэл өнөөгийн нөхцөлд ямар ч органик хуулийг хоёр том компани захиалахад л 20 хүрэхгүй гишүүн хууль баталчих боломжтой. Тэгэхээр байгалийн баялгийн асуудлаа Үндсэн хуулиараа хамгаалах түүхэн шаардлага байгаа юм.  Үндсэн хууль гээд ярихаар манайхан дандаа том гүрнүүдийн эсвэл холбооны улсуудын Үндсэн хуулийг хараад байдаг. Бид тэр том гүрнүүдийн том бодлогыг гэхээс илүү  Ирланд Финланд, Турк, Казахстан зэрэг хэт том гүрэн биш боловч хөгжил сайтай, төр нь тогтвортой бусад улс орнуудын Үндсэн хуулиудаас санаа авах хэрэгтэй. Мөн үсрэнгүй хөгжиж байгаа, цэвэр мэдлэгийн эдийн засаг, технологи, инновациар тэргүүлж байгаа улс орнуудын Үндсэн хуулийг харах ёстой.  Бид 1992 онд Үндсэн хуулийг батлахдаа зөвхөн тусгаар тогтнолын агуулгатай хууль баталчихсан. Эдийн засгаа хамгаалах, эдийн засгийн тусгаар тогтнолоо баталгаажуулсан заалтуудыг тусгаж өгөөгүй. Гэтэл бусад улс орны Үндсэн хуульд эдийн засгийн агуулгууд нь давхар явж байдаг.

Жишээ нь БНСУ-ын Үндсэн хуульд “Төр нь гадаад худалдааг дэмжиж, зохицуулна” гэсэн заалт байдаг. Тиймээс эдийн засгаа бодлогоор хамгаалсан нарийн заалтуудыг энд оруулж ирж байгаа. Товчхондоо,  Үндсэн хуулийг шинэчлэн найруулах шинээр зохион байгуулах гол шаардлагуудыг ерөнхий утгаар нь харвал нэгдүгээрт, парламентад хяналт байхгүй байна. Их хурал үнэмлэхүй эрхтэй болчихлоо, үүнийг өөрчлөх хэрэгтэй. Мөн хоёрдугаарт Үндсэн хуульд эдийн засгийн агуулгыг оруулж ирэх хэрэгтэй байна. Гуравдугаарт, төрийн байгууллагуудыг хараат бус болгох хэрэгтэй. Шударга сонгуультай байхын тулд Сонгуулийн ерөнхий хороо хараат бус байх ёстой. Шударга төртэй байхын тулд төрийн албыг хараат бус байгуулмаар байна. Монгол төгрөгийн ханш, үндэсний аюулгүй байдалтай холбоотой учраас Монгол банк, бодлогын зөвлөл хараат бус баймаар байна. Аудитын Ерөнхий газар, Хүний эрхийн үндэсний комисс, Ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөл нь хараат бус байх ёстой. Ийм гарцаагүй нөхцлүүд байгаа учраас энэ Үндсэн хуулийг батлах шаардлагатай. 

Улс төр судлаач, хуульч Ч.Өлзийсайхан: АРД ТҮМЭНД БҮХ ЭРХ МЭДЛИЙГ ӨГСӨН 

Энэ хуулийн төслийг иргэд олон нийт хэдэн жижиг нам санаачлаад оруулж ирж байгаа гэж ойлгоод байх шиг. Харин ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамжаа гаргаад ажлын хэсгийг бүрдүүлсэн. Хэсэг бүлэг хүмүүсийн хувьд Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр ажлын хэсгийг ахалж байгаа учраас түүнийг оролцуулахгүй гэсэн янз янзын эсэргүүцэл байх шиг байна. Тиймээс хуулийн төслийг янз бүрийн байдлаар харлуулах байдал их байна. Гэхдээ хэсэг бүлэг хүмүүсээс шалтгаалж энэ сайн хуулийг батлаж чадахгүй байвал маш харамсалтай. Иргэдийн хяналтыг дээд зэргээр хангаж чадсан, ард түмэнд бүх эрх мэдлийг олгосон маш сайн хуулийн төсөл болсон гэж харж байгаа. Яахав засч, залруулах цөөхөн заалтууд байгаа ч ерөнхий агуулгаараа Монгол Улсын ард түмэнд бүх талаараа ашигтай хууль болсон байна лээ. Тиймээс хүн нь таалагдсан ч бай, үгүй ч бай биднийг зовлонгоос ангижруулах хууль байвал бид дэмжих л ёстой.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 6. ДАВАА ГАРАГ. № 28, 29 (7013, 7014)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав
Н.Учрал:ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?
Н.Учрал:Хөрөнгө оруулах замыг чөлөөлөх нь Засгийн газрын үндсэн чиг шугам

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Ерөнхийлөгч
  • •Халуун сэдэв
  • •Нийслэл
  • •Байнгын хороо
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Бөхийн төрлүүд
  • •Сагсанбөмбөг
  • •Кино, театр
  • •Боловсрол
  • •Олимпизм
ХУРААХ
УИХ "нүүрсчид"-ийг авч үлдэх үү?!
Хүүхдүүд толгой, хүзүү, гар...

Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл: Аль ч танхимын гишүүнийг 10 мянган хүний саналаар эгүүлэн татах боломжтой

Kuzmo 2023-02-06

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав
Н.Учрал:ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?
Н.Учрал:Хөрөнгө оруулах замыг чөлөөлөх нь Засгийн газрын үндсэн чиг шугам
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
17 цагийн өмнө өмнө

Волейболын эмэгтэй шигшээ өнөөдөр Кыргызстаны багтай тоглоно

17 цагийн өмнө өмнө

Эмэгтэй шигшээ баг өнөөдөр Тайваны багтай тоглоно

17 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 зөрчил бүртгэгдлээ

18 цагийн өмнө өмнө

“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүд болно

18 цагийн өмнө өмнө

Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

18 цагийн өмнө өмнө

Н.Учрал:ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

18 цагийн өмнө өмнө

2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

18 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй хөхөгчин хонь өдөр

18 цагийн өмнө өмнө

Бага зэргийн бороо орно

1 өдрийн өмнө өмнө

Сургууль, цэцэрлэгийн шаардлага хангаагүй барилгын компаниудыг хуулийн дагуу арга хэмжээ авна

1 өдрийн өмнө өмнө

С.Амарсайханыг дагаж юу өрнөх вэ?

1 өдрийн өмнө өмнө

Л.Болдбаатар: "Муу уран бүтээл хийгээгүй юм байна” гэж өөрөөрөө жаахан ч гэсэн бахархах сэтгэл төрж байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Хьюндай эмнэлгийн үүсгэн байгуулагч Ким Бү Соб Казахстан улсын Төрийн одон хүртлээ

1 өдрийн өмнө өмнө

Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал:Хөрөнгө оруулах замыг чөлөөлөх нь Засгийн газрын үндсэн чиг шугам

1 өдрийн өмнө өмнө

2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд ХЗДХ-ийн сайдыг чөлөөлж, Ерөнхийлөгч хуулийнханд үүрэг өгөв

1 өдрийн өмнө өмнө

Г.Занданшатар “жагсаалт”-аас хасагдлаа

1 өдрийн өмнө өмнө

Орос улсад Алтайгаар дамжин Хятад руу чиглэсэн төмөр зам баригдаж магадгүй

1 өдрийн өмнө өмнө

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал өнгө зүс сайжирна

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 22-24 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

2 өдрийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

2 өдрийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2 өдрийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

2 өдрийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

САНАЛ БОЛГОХ
2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-15 өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-14 өмнө

Н.Учрал:Иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна

2026-09-13 өмнө

Чэндүгийн олон улсын төмөр замын боомт дэлхийг холбосон логистикийн зангилаа болжээ

2026-09-15 өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

2026-09-14 өмнө

“Айчи-Нагояа 2026” Азийн наадамд оролцох сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн

2026-09-14 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, багш, ажилтнуудад талархал илэрхийллээ

2026-09-14 өмнө

А.Ариунзаяа: Цагдаа, Шүүх, АТГ болон ТЕГ-т хандана, бүгдээрээ хамт шалгуулъя

2026-09-12 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-09-14 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө

1 өдрийн өмнө өмнө

2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

1 өдрийн өмнө өмнө

Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна

2026-09-14 өмнө

Л.Энх-Амгалан: А.Ариунзаяа нарын түгжилмаанууд Монголын төрийг харлуулж, хагалж байна

2026-09-13 өмнө

Соёл, урлагийн ажилтны өдөр тохиож байна

2026-09-14 өмнө

Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө

2026-09-15 өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

2026-09-14 өмнө

Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудлаар тохиролцжээ

2026-09-13 өмнө

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа

2026-09-14 өмнө

КОЙКА байгууллага ШУТИС-ийн МТИС-д бодит хөрөнгө оруулалт хийлээ

1 өдрийн өмнө өмнө

Г.Занданшатар “жагсаалт”-аас хасагдлаа

2026-09-13 өмнө

Таван шар мэнгэтэй цагаан бар өдөр

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал:Хөрөнгө оруулах замыг чөлөөлөх нь Засгийн газрын үндсэн чиг шугам

2026-09-14 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил бүртгэгдлээ

2026-09-15 өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

2026-09-12 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 13-15 хэм дулаан байна

2026-09-13 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 16-18 хэм дулаан байна

2026-09-15 өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

2026-09-13 өмнө

Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт өчигдөр дууслаа

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах