• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Маапаанууд шүүх рүү, МАНАН-гийнхан засаг руу...

"...АН-ынхан эвлэрэхээр уулзлаа" гэсэн мэдээлэл өнгөрсөн долоо хоногийн гялайх мэдээ байв. Учир нь МАН дангаараа засаглаж буй энэ цаг үед АН учраа олох нь Монголын улс төр, нийгмийн захиалга болоод байгаа юм. АН-ынхан эвдрэлцэж, намаа тарамдаж хаяснаас болоод тэдний эзэлж байсан сөрөг хүчний роль эзгүйдээд удаж буй. Гэвч "...Могой гурав тасравч гүрвэлийн дайтай" гэдэг шиг АН-ын сөрөг хүчний байрыг эзэлчих ямар ч жижиг нам алга. Хүссэн ч, эс хүссэн ч АН л дахин сэргэж байж МАН сөрөг хүчинтэй болох нь тодорхой болсон. Тэр утгаараа АН-ынхны элдвийн уулзалт олны анхаарлын төвд байгаад байдаг хэрэг.

Өнгөрсөн долоо хоногт дуулиан шуугиантай уулзалтыг ч ийм агуулгаар харж байв.

Гэвч АН-ын жирийн гишүүд, дэмжигчид хийгээд улс төрийн хүрээнийхний хүлээлт талаар болов.

Уг нь АН эвлэж нэгдэх нь чухал уу гэвэл чухал. Гэхдээ энэ эвлэрэл шинэчлэлтэй, шийдэлтэй байх ёстой юм. Харин энэхүү Шангри-Лагийн уулзалт нь тэс өөр хүрээнд болж, тэгээд ямар нэг шийдэлгүй өнгөрөв.

Хүлээлт юу байсан гэхээр эхлээд С.Эрдэнэ, Х.Баттулга хоёр тамгаа нэг болгож, тэгэхдээ Дээд шүүхийн удаа дараа татгалзаад байгаа дүрмээ нэг болгож шийдэх байсан. Дараа нь АН-ын удирдлагыг албан ёсоор шинэчилж, өнгөрсөн 22 жилийн түүхэнд намын удирдлагад гараагүй залууст тамгаа хүлээлгэж өгөх байв. Аль нь ч болсонгүй.

Энэ уулзалтад хэргийн эзэн, хэнгэргийн дохиурууд болсон С.Эрдэнэ, Х.Баттулга хоёр нь оролцсонгүй. Тэднийг төлөөлсөн хүмүүс гэх хамт яваад байдаг ч эрх зүйн болоод бодит амьдралын чадамжгүй хэдэн нөхөр очсон байна. Тэр хоёр очоогүй учраас эвлэрэх талаар ярих боломж бараг байхгүй болчихож байгаа юм. Уулзалтаар бас шинэчлэлийн тухай ярьсангүй. Яриад ч нэмэргүй байжээ. Учир нь АН-ын ирээдүй хэмээгдэж байсан залуус нь "арын эгнэээнийхэн" гэдгээ уулзалт дээр хангалттай нотоллоо. "...Тэд хэзээ ч гарч ирэхгүй юм байна" гэдэг л маш тодорхой болов.  Ингэж хэлэх нэг үндэслэл бол С.Эрдэнэболд нарын залуус уулзалтын өмнөхөн  "...Намаа шинэчилнэ" гээд АТГ-ын үүдэнд хонож өнжиж эсэргүүцээд "...С.Эрдэнийг эрүүгийн хэрэгт шалгаж байна. Х.Баттулгыг ямар ч гэмт хэрэгт шалгаагүй" гэсэн бичиг авсанаар тэмцлээ зогсоосон юм. Ингээд АН-ын 80-аад оны залуус намаа удирдана гэдэг даший шоо болов. Тэд Шангри-Лагийн уулзалтын зураг дээр зогсдог шигээ нэг насаараа арын эгнээнд үлдэж байна. Харин энэ уулзалтаар С.Баярцогтын АН-ын даргад "нэр дэвшиж" буйг л нийтэд зарлалаа. С.Баярцогт хэн бэ гэдгийг бүгдээрээ мэднэ.

Шулуухан хэлэхэд "...АН-ынхан эвлэрнэ" гээд Шангри-Лад хийсэн уулзалт ерөөсөө АН-ынх биш. Харин "...МАНАН-гийнхан уулзлаа" гэвэл үнэнд дөтөлнө. Уулзалдсан хүмүүсийг нь харахад олон таван тайлбар хийх хэрэггүй байна.

Ер нь бол сүүлийн МАНАН илэрхий идэвхжиж эхэлсэн. Тэд улс төр дэх бууриа учраа олохгүй байгаа АН дээр засахаар ажиллаж буй аж. С.Эрдэнийг "улс төрийн бус арга"-аар зайлуулж, оронд нь С.Баярцогтыг залсанаар албан ёсны нэр нь АН болно гэсэн үг.

МАНАН ингэж яаран сандран олны өмнө гарч ирж буй нь ч учиртай аж. Тэр нь, энэ бүлэглэлийн "гишүүд"-ийн хэргүүд шүүхэд шилжихээр болсонтой холбоотой юм байна. "Эрдэнэт"-ийн 49 хувь, Хөгжлийн банк, бусад хэргүүд прокурор дээр "гацчихаад" байгаа юм. Эдгээр хэрэгт одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцгой анхаарал тавьдаг. Гэхдээ тэр ойрд чимээгүй байна. Харин сүүлд Японд явсан хойгуур нь энэ уулзалт болж байх юм. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дуулиан дэгдлээ. Бас нэг сайд суудлаасаа мултрав. Сайдын хувьд унах нүхээ өөрөө ухсан. Гэхдээ тэр рүүгээ хурдан унагахад "хүчтэй хүчин" тусалсан. Олны нүдэн дээр ил л байна лээ. Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнийн "анхаардаг" зарим хэрэг маапаан шүүхэд шилжих гээд МАНАН-г сандаргаж байх шиг байна. Тэгэхээр МАНАН-гийн сөрөг довтолгооны бай нь Засгийн газар буюу Л.Оюун-Эрдэнэ болж байгаа юм. Цаашид амаа хамхиж, ажлын алдаа гаргахаас болгоомжилбол зохино. Алдвал сайдын суудлаас амархаан сална. Унагах хүчийг тогтооход хэцүү. Сая бүгдээрээ харсан даа.

Гэхдээ нэг анхаарал татсан  яриа улс төрийн хүрээнд газар авч байна. "...Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гадаад улсуудаар яваад, нөгөөх хэргүүдийнхээ талаар ойрд дуугарахаа болив. Хэргүүд нь прокурор дээр таг гацлаа. "..."Эрдэнэт"-ийн төлөө сүүлчийн цамцаа урагдтал явна" гэсэн Ц.Нямдорж засгаас явчихлаа. "Эрдэнэт"-ийн асуудал бүрэн шийдэгдэж дуусаагүй үлдэв" гээд гайхацгааж л байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 3. ДАВАА ГАРАГ. № 191 (6923)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу
Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Сагсанбөмбөг
  • •Халуун сэдэв
  • •Нийтлэл
  • •Гадаад харилцаа
  • •ММ-ын тодруулга
  • •Бөхийн төрлүүд
  • •Уул уурхай
  • •Нийслэл
  • •Чуулган
ХУРААХ
Засгийн газар гурилын үнийг...
Цэцэг л өргөсөн 24 жил

Маапаанууд шүүх рүү, МАНАН-гийнхан засаг руу...

ДАМДИН-ОЧИР 2022-10-03
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Маапаанууд шүүх рүү, МАНАН-гийнхан засаг руу...

"...АН-ынхан эвлэрэхээр уулзлаа" гэсэн мэдээлэл өнгөрсөн долоо хоногийн гялайх мэдээ байв. Учир нь МАН дангаараа засаглаж буй энэ цаг үед АН учраа олох нь Монголын улс төр, нийгмийн захиалга болоод байгаа юм. АН-ынхан эвдрэлцэж, намаа тарамдаж хаяснаас болоод тэдний эзэлж байсан сөрөг хүчний роль эзгүйдээд удаж буй. Гэвч "...Могой гурав тасравч гүрвэлийн дайтай" гэдэг шиг АН-ын сөрөг хүчний байрыг эзэлчих ямар ч жижиг нам алга. Хүссэн ч, эс хүссэн ч АН л дахин сэргэж байж МАН сөрөг хүчинтэй болох нь тодорхой болсон. Тэр утгаараа АН-ынхны элдвийн уулзалт олны анхаарлын төвд байгаад байдаг хэрэг.

Өнгөрсөн долоо хоногт дуулиан шуугиантай уулзалтыг ч ийм агуулгаар харж байв.

Гэвч АН-ын жирийн гишүүд, дэмжигчид хийгээд улс төрийн хүрээнийхний хүлээлт талаар болов.

Уг нь АН эвлэж нэгдэх нь чухал уу гэвэл чухал. Гэхдээ энэ эвлэрэл шинэчлэлтэй, шийдэлтэй байх ёстой юм. Харин энэхүү Шангри-Лагийн уулзалт нь тэс өөр хүрээнд болж, тэгээд ямар нэг шийдэлгүй өнгөрөв.

Хүлээлт юу байсан гэхээр эхлээд С.Эрдэнэ, Х.Баттулга хоёр тамгаа нэг болгож, тэгэхдээ Дээд шүүхийн удаа дараа татгалзаад байгаа дүрмээ нэг болгож шийдэх байсан. Дараа нь АН-ын удирдлагыг албан ёсоор шинэчилж, өнгөрсөн 22 жилийн түүхэнд намын удирдлагад гараагүй залууст тамгаа хүлээлгэж өгөх байв. Аль нь ч болсонгүй.

Энэ уулзалтад хэргийн эзэн, хэнгэргийн дохиурууд болсон С.Эрдэнэ, Х.Баттулга хоёр нь оролцсонгүй. Тэднийг төлөөлсөн хүмүүс гэх хамт яваад байдаг ч эрх зүйн болоод бодит амьдралын чадамжгүй хэдэн нөхөр очсон байна. Тэр хоёр очоогүй учраас эвлэрэх талаар ярих боломж бараг байхгүй болчихож байгаа юм. Уулзалтаар бас шинэчлэлийн тухай ярьсангүй. Яриад ч нэмэргүй байжээ. Учир нь АН-ын ирээдүй хэмээгдэж байсан залуус нь "арын эгнэээнийхэн" гэдгээ уулзалт дээр хангалттай нотоллоо. "...Тэд хэзээ ч гарч ирэхгүй юм байна" гэдэг л маш тодорхой болов.  Ингэж хэлэх нэг үндэслэл бол С.Эрдэнэболд нарын залуус уулзалтын өмнөхөн  "...Намаа шинэчилнэ" гээд АТГ-ын үүдэнд хонож өнжиж эсэргүүцээд "...С.Эрдэнийг эрүүгийн хэрэгт шалгаж байна. Х.Баттулгыг ямар ч гэмт хэрэгт шалгаагүй" гэсэн бичиг авсанаар тэмцлээ зогсоосон юм. Ингээд АН-ын 80-аад оны залуус намаа удирдана гэдэг даший шоо болов. Тэд Шангри-Лагийн уулзалтын зураг дээр зогсдог шигээ нэг насаараа арын эгнээнд үлдэж байна. Харин энэ уулзалтаар С.Баярцогтын АН-ын даргад "нэр дэвшиж" буйг л нийтэд зарлалаа. С.Баярцогт хэн бэ гэдгийг бүгдээрээ мэднэ.

Шулуухан хэлэхэд "...АН-ынхан эвлэрнэ" гээд Шангри-Лад хийсэн уулзалт ерөөсөө АН-ынх биш. Харин "...МАНАН-гийнхан уулзлаа" гэвэл үнэнд дөтөлнө. Уулзалдсан хүмүүсийг нь харахад олон таван тайлбар хийх хэрэггүй байна.

Ер нь бол сүүлийн МАНАН илэрхий идэвхжиж эхэлсэн. Тэд улс төр дэх бууриа учраа олохгүй байгаа АН дээр засахаар ажиллаж буй аж. С.Эрдэнийг "улс төрийн бус арга"-аар зайлуулж, оронд нь С.Баярцогтыг залсанаар албан ёсны нэр нь АН болно гэсэн үг.

МАНАН ингэж яаран сандран олны өмнө гарч ирж буй нь ч учиртай аж. Тэр нь, энэ бүлэглэлийн "гишүүд"-ийн хэргүүд шүүхэд шилжихээр болсонтой холбоотой юм байна. "Эрдэнэт"-ийн 49 хувь, Хөгжлийн банк, бусад хэргүүд прокурор дээр "гацчихаад" байгаа юм. Эдгээр хэрэгт одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцгой анхаарал тавьдаг. Гэхдээ тэр ойрд чимээгүй байна. Харин сүүлд Японд явсан хойгуур нь энэ уулзалт болж байх юм. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дуулиан дэгдлээ. Бас нэг сайд суудлаасаа мултрав. Сайдын хувьд унах нүхээ өөрөө ухсан. Гэхдээ тэр рүүгээ хурдан унагахад "хүчтэй хүчин" тусалсан. Олны нүдэн дээр ил л байна лээ. Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнийн "анхаардаг" зарим хэрэг маапаан шүүхэд шилжих гээд МАНАН-г сандаргаж байх шиг байна. Тэгэхээр МАНАН-гийн сөрөг довтолгооны бай нь Засгийн газар буюу Л.Оюун-Эрдэнэ болж байгаа юм. Цаашид амаа хамхиж, ажлын алдаа гаргахаас болгоомжилбол зохино. Алдвал сайдын суудлаас амархаан сална. Унагах хүчийг тогтооход хэцүү. Сая бүгдээрээ харсан даа.

Гэхдээ нэг анхаарал татсан  яриа улс төрийн хүрээнд газар авч байна. "...Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гадаад улсуудаар яваад, нөгөөх хэргүүдийнхээ талаар ойрд дуугарахаа болив. Хэргүүд нь прокурор дээр таг гацлаа. "..."Эрдэнэт"-ийн төлөө сүүлчийн цамцаа урагдтал явна" гэсэн Ц.Нямдорж засгаас явчихлаа. "Эрдэнэт"-ийн асуудал бүрэн шийдэгдэж дуусаагүй үлдэв" гээд гайхацгааж л байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 3. ДАВАА ГАРАГ. № 191 (6923)

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу
Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
6 цагийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

6 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

8 цагийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

8 цагийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

8 цагийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

8 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав

8 цагийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

8 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

1 өдрийн өмнө өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

1 өдрийн өмнө өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч Беларусьд айлчилж, Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

1 өдрийн өмнө өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

1 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2 өдрийн өмнө өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2 өдрийн өмнө өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал арвидна

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

САНАЛ БОЛГОХ
2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-20 өмнө

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-20 өмнө

Авто спортыг Байгаль орчинд нийцүүлэн зохион байгуулна

2026-10-20 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлэх шаардлагатай

2026-10-20 өмнө

Угаалгын газрын агуулахын цонхыг хагалж, мотор, обуд хулгайлж байсныг үйлдэл дээр нь таслан зогсоолоо

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-20 өмнө

57 тооны адуу хулгайлахыг завдсан үйлдлийг илрүүллээ

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2026-10-20 өмнө

The MongolZ баг эхний тоглолтод хожлоо

2026-10-20 өмнө

"Ачит Ихт" компани нарны цахилгаан станц болон цэнэг хуримтлуурын системийг суурилууллаа

2026-10-20 өмнө

Баянхошуу, Шархад дэд төвийн 454 айлын Ногоон орон сууцны барилгын ажил үргэлжилж байна

2026-10-20 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-20 өмнө

Нийслэлд томуугийн дархлаажуулалт 93 хувьд хүрлээ

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-20 өмнө

Гэмт хэргийн шинжтэй 120 гомдол, мэдээллийг шалгав

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах