• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Сурагчдын тохьтой “00”-д зарцуулах 100 тэрбум салхинд хийсэх үү?

Хичээлийн шинэ жил маргааш эхэлнэ. Энэ жилийн тухайд цэцэрлэгт хамрагдахаар бүртгүүлсэн бүх хүүхэд цэцэрлэгтэй болсон гэх таатай мэдээгээр намрыг угтаж байна. Ингэхдээ цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд байр түрээслэхээр болсон. Гэвч зарим түрээслэгч “мурьж”, цэцэрлэгүүдийн ачаалал нэмэгдэх эрсдэл үүссэн талаар Боловсролын ерөнхий газраас мэдээлэв. Үүнээс гадна одоог хүртэл бүрэн шийдэж чадаагүй боловсролын салбарт тулгамдсан томоохон нэг асуудал нь шаардлага хангасан, тохилог ариун цэврийн байгууламж юм. Ялангуяа алслагдсан аймаг, сумдын цэцэрлэг, сургууль, дотуур байр гадаа байрлах нүхэн жорлонтой учир эрүүл ахуй, аюулгүй байдал талаасаа шаардлага хангадаггүй нь нэн тэргүүнд шийдвэрлэх ёстой асуудал мөн. Гэвч одоог хүртэл ямар нэгэн оновчтой шийдэл олсонгүй.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас төрийн өмчит сургууль, цэцэрлэг, дотуур байрны ариун цэврийн байгууламжийг орчин үеийн шаардлагад нийцүүлэн солих төслийг хэрэгжүүлж байна. Дөрвөн үе шаттай хэрэгжих энэ төсөлд Засгийн газар 100 тэрбумыг төсөвлөжээ. Төслийн эхний хоёр шат өнгөрсөн онд хэрэгжиж, 269 сургууль, 163 цэцэрлэг, 178 дотуур байр орчин үеийн стандартад нийцсэн ариун цэврийн байгууламжтай болжээ. Үлдсэн хоёр шатыг ирэх онд дуусгахаар төлөвлөсөн байна. Гэхдээ стандартад нийцсэн ариун цэврийн байгууламжийг бариад л бүх асуудал шийдэгдэхгүй. Тус ариун цэврийн байгууламжийг тогтмол ажиллуулах төсөв, санхүү, боловсон хүчин хамгаас чухал байна. Учир нь манай улсын зарим аймаг, сумын сургуулийг олон улсын байгууллагын санхүүжилтээр  дэлхийн стандартад нийцсэн ариун цэврийн байгууламжтай болгодог ч тогтвортойгоор зориулалтын дагуу ашигласан нь цөөн байдаг талаар НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр цэцэрлэг, сургуулийн дотуур байрны ариун цэврийн байгууламжинд 2020 онд хийсэн судалгаанд дурджээ. Ингэхдээ ариун цэврийн байгууламжийн технологийн горим нь хэвийн ажиллаж байгаа эсэх, үндэсний стандарт шаардлага хангасан эсэх, ашиглалт, үйлчилгээний тогтвортой байдал зэргийг үнэлсэн байна. Үнэлгээгээр сурагчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжийг тасралтгүйгээр ашигласан тохиолдол тун цөөн байжээ. Үүнд боловсон хүчний нөөц, төсөв санхүү, сургууль, цэцэрлэгийн ажилтнуудын хариуцлагагүй байдал зэрэг нөлөөлсөн гэдгийг тус үнэлгээг хийсэн  “Wash Action” ТББ-ын Төслийн менежер Б.Шижиртуяа онцлов.Үүнийг дараах жишээгээр баталгаажуулъя.

Кейс-1

Төв аймгийн Сэргэлэн сумын сургуульд 850 сая төгрөгийн санхүүжилтээр WSB технологийн өндөр өртгөөр сургууль дотор байрладаг бага оврын цэвэрлэх байгууламж барьсан ч бүрэн хүчин чадлаар нь ажиллуулаагүй. Усыг хөрсөнд шингээх талбайг шийдээгүйгээс 97 хувьтай цэвэрлэгдээд гарсан усыг аймгийн цэвэрлэгдээгүй бохир устай нийлүүлжээ. Тиймээс өндөг өртгөөр барьсан ариун цэврийн байгууламжийн үр дүн гараагүй. Сургуулиас зардал өндөр гарсан байна.

Кейс-2

Дархан-Уул аймгийн Орхон суманд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр өндөр өртөгтөй ариун цэврийн байгууламж барьжээ. Эхний 4-5 жилд нь Германаас тохируулгыг  нь хийдэг байв. Гэтэл төсөл дууссаны дараа ямар нэгэн доголдол гарахад юу нь эвдэрсэн, хэрхэн засахыг нь мэдэх мэргэжилтэн байгаагүй. Тиймээс тус ариун цэврийн байгууламжийг ашиглах боломжгүй болжээ.

Кейс 3:

Дундговь аймгийн Луус сумын сургуульд септик байгууламж барьжээ. Гэвч бохирыг нь нэг ч соруулалгүй хөрсөндөө шингээжээ. Агааржуулалтын системийг буруу суурилуулахын сацуу хүлээн авсан байгууллага, зураг төсөл нь хэнд байгаа нь тодорхой бус байв.

Кейс 4:

Бордоожуулах ариун цэврийн байгууламжийг Дэлхийн зөн олон улсын байгууллага Төв аймгийн Батсүмбэр сумын сургуульд туршиж үзжээ. Энэ нь ус хэрэглэдэггүй, ялгадасыг задалж, боловсруулж бордоо болгодог технологи юм. Сургууль дотор байрлах учир тохь тухьтай, дулаан гэсэн давуу талтай. Гэвч ялгадасаа суллах, задлахад төсөв их шаардахын сацуу агаар сэлгэлт муугаас их муухай үнэртэй байсан байна. Ийн сургууль цар тахлын үеэр хааснаас технологийн дагуу ажиллуулах боломжгүй болж, ашиглахаа больжээ.

Аймаг, сумдын зарим сургууль, цэцэрлэг, дотуур байр хэд хэдэн төрлийн ариун цэврийн байгууламжийг  ашиглаж байна. Үнэлгээнд хамрагдсан байгууллагуудын 80 гаруй хувийг септик байгууламж эзэлж байна. Энэ төрлийн ариун цэврийн байгууламж нь шугам хоолойн засвар үйлчилгээ, лагийн хэмжээг хянах, суллах үйлчилгээг сургуулиас шаарддаг. Ийм байгууламж нь ашиглалтын зардал багатай, дулаан байсан ч цэвэрлэгээ, суллах үйл ажиллагааг цаг тухайд хийгээгүйгээс лаг хуримтлагдаж эсэн муухай үнэр гарч байжээ. Үүнээс гадна сайжруулсан нүхэн жорлонг хэд хэдэн газар хийсэн ч гадаа байрладаг, хүйтэн, их цэвэрлэгээ шаардахын сацуу ялгадасыг суллах зардал их гарчээ.  Тиймээс ашиглалтын явцад энэ нь зөв шийдэл биш гэдгийг НҮБ-ын судлаачдын баг дүгнэсэн байна.

Энэ талаар “Wash Action” ТББ-ын Төслийн менежер Б.Шижиртуяа “Ашиглагч байгууллагын төсөв санхүү, хүний нөөцөд таарахгүй ариун цэврийн байгууламж барьсан тохиолдол гарсан. Тодруулбал, ашиглалт, үйлчилгээг тогтмол хангах санхүү хангалтгүйгээс ашиглахаа больсон тохиолдол их гарлаа. Мөн гүйцэтгэгч байгууллагыг хянах, чиглүүлэх мэргэжилтэнгүй, хүлээж авч байгаа технологийг ажиллуулах, хариуцах хүн сургууль, цэцэрлэгүүдэд байхгүйгээс төсөл зогссон байна. Ариун цэврийн байгууламжийн шинэ технологийг ашиглаж чадах хүний нөөцөө сургуулиуд бэлдэх хэрэгтэй. Орчин үеийн шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжийг хариуцаж, үйл ажиллагааг нь тогтвортой авч явах хүн маш чухал байдаг. Гэтэл үүнийг хариуцах боловсон хүчний нөөц хомс байна” гэсэн юм.

Сангийн сайд, БШУ-ын сайдын тушаалаар 461-ээс олон хүүхэдтэй бага сургуульд нэг сантехникч ажиллана. Цахилгаанчин байхгүй. Дунд сургууль 1500-аас олон хүүхэдтэй бол нэг цахилгаанчинтай. 1-12 ангийнхан 321-ээс олон хүүхэдтэй бол нэг сантехникч ажиллах журамтай. Үүнээс харахад стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжийг тогтвортой, олон жил ашиглах мэргэжлийн боловсон хүчний хүрэлцээ манай улсын боловсролын байгууллагад хангалтгүй байгаа юм. Ийн боловсон хүчнээ бэлтгэхгүй бол хичнээн шаардлага хангасан өндөр төсөвтэй ариун цэврийн байгууламж барилаа гээд ямар ч үр ашиг гарахгүй нь. Эцэст нь орчин үеийн шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжид зарцуулах 100 тэрбум төгрөг салхинд хийсэх үү гэсэн асуудал үүсэх болохыг “Зууны мэдээ” сонин энэ удаагийн нийтлэлээрээ хөндлөө.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 31. ЛХАГВА ГАРАГ. № 167 (6899)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Бөхийн төрлүүд
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Фото мэдээ
  • •Азийн АШТ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Нийслэл
  • •Эрүүл мэнд
  • •Чуулган
  • •ММ-ын тодруулга
  • •Яам, Агентлаг
  • •Гадаад харилцаа
ХУРААХ
Зорчигчийн урсгал ихтэй...
ЦХХХЯ-ны Дэд сайдаар...

Сурагчдын тохьтой “00”-д зарцуулах 100 тэрбум салхинд хийсэх үү?

ДОЛЖИНЖАВ 2022-08-31

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
16 цагийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

16 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

17 цагийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

17 цагийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

17 цагийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

17 цагийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

17 цагийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

17 цагийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

17 цагийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

17 цагийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

17 цагийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

17 цагийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

17 цагийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

17 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

1 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

1 өдрийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-23 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-25 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-25 өмнө

Үс засуулбал эд мал арвидна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах