• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Тойм: Энэ долоо хоногт өрнөсөн үйл явдлууд

Р.ОЮУН

Энэ долоо хоногт “Зууны мэдээ” сонин дээр хэвлэгдсэн улс төр, эдийн засаг, нийгэмд өрнөсөн үйл явдлыг www.polit.mn цахим тоймлон хүргэж байна.

Аравдугаар сарын 4

АН-ын акцтай эхэлсэн ээлжит чуулганаас юу хүлээх вэ

Цар тахлын үеийн хоёр дахь намрын чуулган хөшгөө нээлээ. Ингэхдээ Төв талбайд сөрөг хүчин улс төрийн акц хийсэн бол Төрийн ордон дотор гишүүд ээлжит чуулганаа нээлээ. Гишүүд 74.3 хувийн ирцтэйгээр  цугларч, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүнүүд, парламентаас удирдлагыг нь томилдог болон ажлаа тайлагнадаг төрийн байгууллагуудын дарга нар цахимаар оролцсон юм. Өнгөрсөн хугацаанд УИХ-аас баталсан 400 гаруй хууль тогтоомжид хүний эрхийн үнэлгээ, дүгнэлт хийх ажлыг УИХ-ын Тамгын газрын дэргэдэх Судалгааны хүрээлэн, ХЭҮК-той хамтран эхлүүлсэн нь парламентын ажлыг дүгнэх нэг үзүүлэлт болно гэдгийг спикер хэлсэн юм. Тэгвэл цар тахлын амаргүй нөхцөл байдалд дасан зохицох чухал үүрэгтэй энэ удаагийн чуулганаас юу хүлээх вэ гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн.

Л.Оюун-Эрдэнэ: Хэн хэн хаана байгааг харж авлаа

Л.Оюун-Эрдэнэд улс төрийн дайснууд бий. Хүн, хүчин бүр нь эсэргүүцэн дайсагнах өөр өөрийн шалтаг шалтгаантай. Сүүлийн хэд хоногт өрнөсөн улс төрийн халуурлын үеэр хуучин фракцынхаа УИХ-ын гишүүд голдуу нөхдүүдтэй ойр ойрхон уулзалдаж, нэлээд хөдөлгөөнтэй өнжсөн гэдэг яриа улс төрийн хүрээнд таржээ. Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдгээр дайралтад тэгтлээ тэвдэж сандарсангүй өнгөрөв бололтой. Тэрбээр өнгөрсөн баасан гаригт АН-аас зохион байгуулсан жагсаалын талаар “...Сөрөг хүчин төр, засагтаа шүүмжлэлтэй хандах ёстой. Ардчилсан нийгэмтэй Монгол Улсад олонх нь засгийн эрхийг барьж, цөөнхдөө хүндэтгэлтэй хандах ёстой. Үндсэн хуулийн дагуу иргэд тайвнаар жагсаал цуглаан зохион байгуулах, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй. Иргэдийн жагсаж цуглах эрхэд хүндэтгэлтэй хандаж, тавьж буй шаардлагыг нь шүүмжлэл бус зөвлөгөө гэж хүлээн авч, ажилдаа тусгах ёстой гэдгийг Засгийн газрын өмнөх хуралдааны үеэр анхааруулсан. Нөгөөтэйгүүр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үйл явдлуудын талаар “...Хэн хэн хаана байгааг харж авлаа...” гэсэн тухай улс төрийн хүрээнд ам дамжин яригдаж байна. Энэ яг юу гэсэн үг болох нь ойлгомж муутай л юм. Гэхдээ тэрбээр намын даргаар томилогдож байх үедээ “...Би эхлээд эв нэгдлийн талд зогсоно. Зөрчил надаас эхлэхгүй” гэж байжээ.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлэх ерөнхийлөгчийн зарлиг гарлаа

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан шинэ зарлигийг танилцуулсан. Тэрбээр “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн өнөөдөр нээлтээ хийлээ. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч нэг тэрбум мод тарих хөдөлгөөнийг эхлүүлэх зарлиг гаргалаа. Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгоор энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Монгол Улс дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулааралд хамгийн их өртөж буй орнуудын нэг. Цөлжилттэй тэмцэх зорилгоор Ойн аж ахуйн агентлагийг сэргээх чиглэлийг Ерөнхий сайдад өгсөн. Ойн аж ахуйн агентлагийг сэргээхээр хуулийн төсөл өргөн барьсан. Энэ намрын чуулганаар хэлэлцэнэ. Халамжаас хөдөлмөрт чиглэх хөтөлбөрийн хүрээнд иргэдийг ой мод тарих санал санаачилгыг дэмжих чиглэлийг Засгийн газарт өгч байна.Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх зорилгоор экологийн боловсролыг олгох чиглэл өгч байна. Нэг тэрбум мод хөдөлгөөнийг өрнүүлэхдээ төр болон хувийн хэвшлийг хангах хэрэгтэй. Ой мэргэжлийн байгууллагуудын чадварыг бэхжүүлэх чиглэлээр холбогдох яам анхаарч ажиллана гэж найдаж байна” гэж ярьсан.

Ирэх оны төсөвт өөрчлөлт оруулах эсэхийг хэлэлцэнэ

Цар тахал эдийн засаг, төсвийн гүйцэтгэлд хүндрэл учруулсаар байна. Тухайлбал, нийслэлийн зарим дүүрэгт төсвийн төлөвлөгөө бүрэн биелэгдсэн бол зарим дүүрэгт тасалджээ. Энэ талаар НИТХ-ын Эдийн засаг, төсвийн хороо хуралдаж нийслэлийн хотын шуудын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай болон ирэх оны төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэв. Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн “2020 онд эдийн засаг, санхүүгийн хүндхэн сорилттой тулгарсан. Төсвийн төлөвлөгөө төрөл тус бүр дээр тасарсан байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөлөөлөл 2020 оны төсөвт тусаад зогсоогүй 2021 онд ч сайнгүй нөлөө үзүүллээ. Төсвийн төлөвлөгөөг зарим дүүрэг амжилттай сайн биелүүлсэн бол зарим дүүрэгт маш өндөр дүнтэй тасалдсан” гэв.

Аравдугаар сарын 5

Pandora Papers:Ерөнхий сайд асан Сү.Батболдын оффшор хөрөнгийг зарлав

Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциумаас /ICIJ/ дэлхийн удирдагчид, улстөрчид, тэрбумтнуудын нууц хөрөнгө, оффшор дансыг илрүүлсэн “Pandora Papers” баримтыг ил болголоо. Энэ удаа тэд 91 орны одоо төр барьж байгаа болон өмнө нь төр удирдаж байсан 35 удирдагч, 330 гаруй улстөрч, 100 гаруй тэрбумтнуудын оффшор компанийн тухай 12 сая баримтыг дэлгэв. Үүнд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Их Британийн ерөнхий сайд асан Тони Блэйр, Чехийн ерөнхий сайд Андрей Бабиш тэргүүтэй алдартай удирдагчдаас гадна Монголын хоёр ч улстөрч багтжээ.

“Пандора баримт”-тай холбоотой цахим хуудсын “Хүчирхэг тоглогч” /The Power Players/ хэсэгт Монголын Ерөнхий сайд асан Сү.Батболдын мэдээлэл багтжээ. Түүний тухай “Сүхбаатарын Батболд нь улстөрч болохоосоо өмнө уул уурхайн бизнес эрхэлж баяжсан. Тэрбээр УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд болохоосоо өмнө 2000-2009 онд хэд хэдэн сайдын албан тушаал хашиж байв. Тэрбээр 2004 оноос хойш УИХ-ын гишүүнээр ажиллаж эхэлсэн юм. Сү.Батболд нь уул уурхайн хууль бус гэрээтэй холбоотой хэдэн зуун сая ам.долларыг хувьдаа завшсан хэргээр Монгол, Их Британи, Сингапур болон АНУ-д шалгагдаж байсан. Түүний Америк өмгөөлөгч “ICIJ”-д “Сү.Батболдыг хууль зөрчсөн хэргээр Монгол, Нью-Йорк, Хонгконг, Лондон, Сингапурт хэрэг үүсгэсэн ч шүүхээр түүнийг буруутай гэдгийг нотолж чадаагүй” гэж ярьжээ. Тэрбээр 2006 оны дөрөвдүгээр сард үйлдвэр, худалдааны сайдаар ажиллаж байхдаа  "Quantum Lake Trust" үл хөдлөх хөрөнгө итгэмжлэх нэгжийг Английн Гернсигийн санхүүгийн төв оффшор бүсэд байгуулжээ. Энэ нэгжийг Их Британийн "Premier Edge" компани эзэмшдэг.

Сү.Батболд 2005 онд анхны хувьцаа эзэмшигч нь болж байв. Ийн тус компани 8.8 сая гаруй ам.долларын өртөг бүхий хоёр дээд зэрэглэлийн амины орон сууцыг Лондонд 2006 онд худалдан авчээ. Түүний зөвлөх бидэнд “Ерөнхий сайд асан Сү.Батболдыг уул уурхайн хууль бус гэрээтэй асуудлаар шалгаж эхлэхээс өмнө түүний гэр бүлийнхэн Лондонд сурч, ажилладаг байсан. Түүнд ямар ч нууц хөрөнгө байхгүй. Түүний оффшор компани гэгдэх шалгаж байгаа компаниудыг худалдаж авахдаа Монголын хуулийг зөрчөөгүй” гэж ярилаа хэмээн бичжээ. Сэтгүүлчдийн 14 санхүүгийн байгууллагаас цуглуулсан 12 сая мэдээллийн багахан хувийг боловсруулсан тул Монголоос өөр хэний мэдээллийг илрүүлээд байгаа нь тодорхойгүй байна.

УИХ-ын дарга ээлжит чуулганыг яагаад их сэргэлтийн гэж зарлав

Цар тахалтай холбоотойгоор өнгөрсөн жил Их хурлын гишүүд цахимаар хуралдаж өнжсөн. Тэгвэл намрын ээлжит чуулган нээлтээ хийснээр 76 гишүүн цугларч, парламент хэвийн  ажиллаж эхэллээ.  Их хурлын даргын хэлснээр энэ удаагийн чуулган илүү их ачаалал үүрэхээс гадна цар тахлын дараах шинэ сэргэлт рүү чиглэж буйгаар хариуцлага өндөртэй. Мөн 2022 оны улсын төсвийг хэлэлцэхээс эхлээд нэн чухал олон шийдвэрийг гаргаж, хичээж зүтгэж ажиллахыг цаг үе ч шаардаж буй. Тиймдээ ч спикерийн чуулганы нээлтэн дээр хэлсэн үг экспертүүдийн анхаарлыг татаж байна. УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэнчлэн цар тахлын эрсдэлийг даван туулж, эдийн засгаа шинэ сэргэлтийн замд шилжүүлэх зорилтыг амжилттай шийдвэрлэхийн тулд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг цоо шинэ шатанд гаргах ёстой гэдэгт ҮАБЗ, УИХ, Засгийн газар санал нэгдэж байна.

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд ДНБ-ий нэг хувийг зарцуулна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан өрнүүлэх талаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлигийг гаргалаа. Зарлигийн төслийг Монгол Улсын Засгийн газарт өчигдөр хүргүүлэв. Ингэснээр жил бүр ДНБ-ий нэгээс доошгүй хувийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг үйл ажиллагаанд зарцуулах, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх үндэсний цогц хөтөлбөр, стратеги гарган хэрэгжүүлнэ. Ойн агентлаг болон ойн аж ахуйн нэгжийг байгуулах, агро-ойг хөгжүүлэх, мод тарьж ургуулахад шаардагдах усны нөөцийг бүрдүүлэх, дүүрэг, сумдад ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж, иргэдэд мод тарих соёлыг сурталчлан түгээж бүх нийтийн үйлс болгох гэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм.

УИХ-ын дэргэд Тогтвортой хөгжлийн олон талт хамтын ажиллагааны зөвлөл байгуулна

Манай улс “Тогтвортой хөгжлийн зорилго” дээд түвшний чуулга уулзалыг Төрийн ордонд амжилттай зохион байгууллаа. УИХ-ын дарга Г.Занданшатар “Тогтвортой хөгжлийн олон талт хамтын ажиллагааны зөвлөлийг Улсын Их Хурлын дэргэд байгуулах болсныг мэдэгдсэн. Тус зөвлөл нь Улсын Их Хурал болон Засгийн газар, олон улсын түнш байгууллага, иргэний нийгэм, хувийн хэвшил, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын төлөөллүүдээс бүрдсэн байх юм. Энэхүү зөвлөлийг үүсгэн байгуулснаар Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг хангахад чиглэсэн институц болон бодлогын уялдааг бий болгож, шийдвэр гаргалтыг дэмжих, хэрэгжилтийг хангахад тулгарч буй саад бэрхшээлийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, сайн туршлага, санаачлагуудыг хуваалцах, техникийн эксперт, зөвлөхүүдийг шаардлагатай үед хангах, дайчлах, олон нийтэд холбогдох мэдээллийг цаг алдалгүй түгээх, үзэл бодол, ашиг сонирхлыг тусгах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна” гэдгийг онцоллоо.

Аравдугаар сарын 6

Монголын төрийг 44 жил удирдсан Ю.Цэдэнбалыг хэлмэгдсэн гэж үзэж цагаатгалаа

Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Ю.Цэндэнбал агсныг хэлмэгдсэнд тооцуулж, цагаатгуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг хянан хэлэлцлээ. 2021 оны наймдугаар сарын 27-ны өдөр "Монгол Улсын төрийн тэргүүнээр 44 жил ажилласан Ю.Цэдэнбал, түүний гэргий А.Филатова нарыг хууль ёсны дагуу, шүүхийн шийдвэрээр цагаатгуулахаар Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өргөдөл гаргаж байсан юм. 2014 оны аравдугаар сарын 22-ны өдөр УИХ-ын ажлын хэсэг Ю.Цэдэнбалыг хэлмэгдүүлсэн байна гэдэг дүгнэлтийг түүхийн бүхий л эх сурвалжуудад үндэслэж тогтоосныг албаныхан мэдэгдлээ.

Эх сурвалж www.polit.mn   

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа
Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Бүх зөвшөөрлийг цахимжуулж, төрийн оролцоо, хүнд суртлыг чөлөөлнө

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Халуун сэдэв
  • •Яам, Агентлаг
  • •Уул уурхай
  • •Видео мэдээ
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Нийтлэл
  • •Улсын Онцгой Комисс
  • •Нээлттэй сонсгол
  • •Тэрбум мод
  • •Фото мэдээ
  • •Нийслэл
  • •Эрүүл мэнд
ХУРААХ
Коронавирусийн халдвараар 1665...
Өдөртөө 7-9 градус дулаан байна

Тойм: Энэ долоо хоногт өрнөсөн үйл явдлууд

Kuzmo 2021-10-09

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа
Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Бүх зөвшөөрлийг цахимжуулж, төрийн оролцоо, хүнд суртлыг чөлөөлнө
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

KHARKHORUM эргэн ирлээ

1 цагийн өмнө өмнө

Жолоодох эрхээ хасуулсан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 8 хэрэг бүртгэгдсэн

4 цагийн өмнө өмнө

5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ

4 цагийн өмнө өмнө

УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа

4 цагийн өмнө өмнө

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

4 цагийн өмнө өмнө

Өнөөдрөөс тоосгоны үйлдвэрийн зам хааж, Ч:25, Ч:26 чиглэлд түр өөрчлөлт орно

4 цагийн өмнө өмнө

Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа

4 цагийн өмнө өмнө

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

4 цагийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Нобелийн шагналын 2026 оны эзэд

1 өдрийн өмнө өмнө

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ

1 өдрийн өмнө өмнө

Бүх зөвшөөрлийг цахимжуулж, төрийн оролцоо, хүнд суртлыг чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

Намар мод тарьцгаая!

1 өдрийн өмнө өмнө

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

1 өдрийн өмнө өмнө

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Балжинням, Дашням давхарласан өдөр

1 өдрийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 9-11 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Б.Дашпүрэв: Шатахууны нөөцийн агуулах, шилжүүлэн ачих байгууламжийн төслүүдийг эрчимжүүлэх үүрэг өглөө

1 өдрийн өмнө өмнө

АИ-92 шатахууны үнэ 560 төгрөгөөр нэмэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Энэ жил улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

2 өдрийн өмнө өмнө

Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон

2 өдрийн өмнө өмнө

Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн лам нар мод тарилаа

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа

2 өдрийн өмнө өмнө

Намрын мод тарих арга хэмжээний хүрээнд 135.000 мод шинээр тарилаа

2 өдрийн өмнө өмнө

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

2 өдрийн өмнө өмнө

2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

2 өдрийн өмнө өмнө

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо

2 өдрийн өмнө өмнө

Малын органик тэжээлийн “мимо” үйлдвэр хүчин чадлаа 10 дахин нэмэгдүүлжээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-09 өмнө

Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов

2026-10-07 өмнө

Ч.Лодойсамбуу: УИХ-ын гишүүд та нараас ерөөсөө хэрүүл өдөөгөөгүй

2026-10-07 өмнө

Ө.Шижир:1 удаагийн орлогоор байнгын зардлуудаа санхүүжүүлдэг юм уу

2026-10-09 өмнө

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

2026-10-07 өмнө

Тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ

2026-10-09 өмнө

Зээлжих зэрэглэл 2026 онд “вb-, тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа

2026-10-07 өмнө

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-09 өмнө

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

2026-10-09 өмнө

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын нээлтийн бэлтгэл ажлыг хангаж байна

2026-10-09 өмнө

2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

2026-10-07 өмнө

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

2026-10-08 өмнө

БЗД-ийн Улиастайн гол дагуух айл руу баавгай халдан нэг хүн нас барж, нэг хүн гэмтжээ

2026-10-09 өмнө

“Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа

2026-10-08 өмнө

“Үндэсний түргэн тусламжийн төв" байгуулж, системийн шинэчлэл хийж байна

2026-10-07 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-10-10 өмнө

Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг ерөнхий сайд үүрэг болголоо

2026-10-08 өмнө

Бохир усны бохирдол нэмэгдэж, тоног төхөөрөмж эвдрэх эрсдэлтэй байна

2026-10-09 өмнө

У.Анужин: Бэлтгэлээс илүү сахилга бат амжилтын түлхүүр гэдгийг ойлгосон

2026-10-08 өмнө

Эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

2026-10-07 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 15-17 хэм дулаан байна

2026-10-09 өмнө

Скүтер, мопед, цахилгаан дугуйн замын аюулгүй байдлыг хангах талаар нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ

2026-10-08 өмнө

Хүйтэн шүүдэр буух улирал эхэлнэ

2026-10-07 өмнө

Амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо

2026-10-10 өмнө

Гал түймрийг унтраах ажиллагаанд 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо

2026-10-07 өмнө

Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно

2026-10-08 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 15-17 хэм дулаан байна

2026-10-10 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 16-18 хэм дулаан байна

2026-10-08 өмнө

2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв

2 өдрийн өмнө өмнө

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

2026-10-10 өмнө

Таван шар мэнгэтэй улаагчин могой өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах