• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Л.Энх-Амгалан: Аудитын газар Засгийн газрын захиалгаар даалгавар гүйцэтгэдэг

УИХ-ын чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байгын хороодод шилжүүллээ.   
 
Хэлэлцүүлгийн шатанд:
 
УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Надад хэд хэдэн асуух асуулт байна. Нэгдүгээрт, Монголбанкаас нэлээд зээллэг хийсэн. Үүнийг аудит хэрхэн дүгнэж байна вэ. Хоёрдугаарт, Төсвийн орлого хэдэн их наяд төгрөгөөр алдагдчихсан юм бэ. Хүн бүр янз бүрийн тоо хэлээд байх юм. ЗГХЭГ-ын дарга дөрвөн их наяд гэж байсан гэтэл миний гар дээр байгаа материал дээр нэг их наяд гаруй төгрөг байна” гэв. Үндэсний Аудитын Газрын дарга А.Зангад “Таны асуултанд хамаарах тоо баримт 2016 онтой хамаарч байна. 2016 оны тоо баримтыг би хариулах боломжгүй. Учир нь аудит хийж дуусаагүй байгаа” хэмээлээ. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “2015 оны улсын нэгдсэн гүйцэтгэлийн аудитын тайланг хэлэлцэж байгаа ч та бүхний гаргасан аудитын тайланд сэтгэл дундуур байдаг. Өнөөдөр таны танилцуулж байгаа дүгнэлт үнэхээр хангалтгүй байна. Жил бүхэн та бүхэн төрийн аудит шиг ажиллаж чадсан бол улсын төсөв өнөөдрийн байдалд хүрэх байсан уу. Та 2013, 2014, 2015 оны төсвийн гүйцэтгэлд аудит хийсэн. Таны аудит бодит нөхцөл байдлаас өдөр шөнө шиг ялгаатай байдаг. Та бол өнгөрсөн Засгийн газрын захиалгаар даалгавар гүйцэтгэдэг. Та энэ бүхний эцэст хариуцлага хүлээж чадах уу?” гэсэн асуултад Үндэсний Аудитын Газрын дарга А.Зангад “Аудитыг гүйцэтгэхдээ стандарт хуулийн дагуу ажилласан гэдгээ хэлмээр байна. Бид ямар нам, хэн байхаас үл хамаарч ажиллаж ирсэн. Бүх тайлангуудынхаа өмнөөс хариуцлага хүлээхэд бэлэн” хэмээсэн юм. 

“Өнөөдрийн эдийн засаг юун мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэх манатай байна”

Уг асуудлын дараа УИХ-ын чуулганаар Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Н.Болд “МАН-ын мөрийн хөтөлбөрийг та бүхэн ард түмэнд ярьж, таниулж, ухуулан ард түмний саналыг авсан. 
 
Тиймээс ч өнөөдөр төрийн өндөрлөгт сууж байгаа гэж ойлгож байгаа. Дараагийн дөрвөн  жилийн  үйл ажиллагааны хөтөлбөрийн тайлбарт эхний хоёр жил жаахан хүнд байна. Учир нь өмнөх Засгийн газрын үед хүндэрчихсэн гэсэн байгаа. Сүүлийн хоёр жил сайхан болно гэх. Гэтэл энэ мөрийн хөтөлбөрт сайн, муу бүх зүйлээ багтаагаад л хэрэгжүүлэх ёстой гэж ойлгоод байгаа. Харин энэ хөтөлбөрт МАН-ын мөрийн хөтөлбөр бүрэн туссан юм уу гэхээр 90 хувийг тусгасан гэх юм. Харин 10 хувь нь шаардлагагүй гэж үзсэн гэдэг хариуг эрх баригчид өгөөд байгаа. Тэгэхээр нь үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, сонгуулийн   мөрийн  хөтөлбөрийг харьцуулаад үзэхээр 10 хувьд нь маш чухал заалтууд нь үлдчихсэн байна.
 
Тодруулбал, боловсролын зээлийн сан буюу оюутны зээлийн асуудал, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох, цалинтай ээж, тэтгэвэр тэтгэмжийг нэмэх асуудал, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, орлого багатай иргэдийг дэмжих зэрэг иргэдийн саналыг ихээр авсан заалтууд орохгүй байна. Түүнчлэн C вирусын голомтыг устгана гээд цагаан дээр хараар бичсэн заалт, малчны зээлийн хүүг буруулна, гэр хорооллын дэд бүтцийн асуудал, түрээсийн орон сууцны бодлогыг үргэлжлүүлнэ гэх зэрэг заалтууд байхгүй болчихоод байгаа. Эдгээр тусгагдаагүй байна гээд асуухаар ямар нэгэн хэлбэрээр орчихсон гэж бүх амлалтаа хоёр байнгын хороо дамжуулан унагаагаад байна хэмээсэн юм. 
 
Ийнхүү санал хураалтаар амлалтаа унагаад байгаа нь ард иргэдээ хуурсан явдал болохгүй юу?” хэмээн асуув. Үүний хариуд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Би Н.Болд гишүүний яриад байгааг сүүлийн үед ойлгохгүй байгаа. Мөрийн хөтөлбөр дотор “Элэг бүтэн Монгол” гэдэг хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гээд бичсэн байгаа. Ер нь мөрийн хөтөлбөртэй холбогдсон сүрхий юм өнөөдөр яриад байгааг би гайхаад байна. Та нар 2012 онд “Монгол хүн 2020” хөтөлбөрийг хэрэгжүүлээд хамгийн чухал заалтуудаа хасч л байсан шүү дээ. Өнөөдрийн эдийн засаг юун мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэх манатай байна. Юун нөгөө цагаан  сар, шинэ жил гэдэг шиг л юм болоод байна. Мөнгө хөрөнгө бидний тооцоолж байснаас  үнэхээр  доогуур  байна” гэлээ.
 
Харин УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Бид “Элэг бүтэн Монгол” мөрийн хөтөлбөртэй орж ирсэн. Уг хөтөлбөрт хүн амын нас баралтыг багасгана, өвчний тархалтыг зогсооно гэх мэт заалт тусгасан. Гэтэл одоо Засгийн газрын мөрийн хөтөлбөрт би олж харахгүй юм. Өнөөдөр өдөр бүр элэгний өвчлөлөөр долоон хүн нас барж буй. Улсын хэмжээнд элэгний өвчтэй  400 гаруй мянган хүн байгаа. Иймд бид зүтгэх хэрэгтэй. Урьдчилан сэргийлэх чинь өөр арга хэмжээ, арга хэмжээ авах чинь бас нэг өөр. Иймд төсвийн талаас нь харахгүй, зүтгэх хэрэгтэй.
 
Нийгмийн ядуурлын суурь шалтгаан элэгний өчлөл болж байна. Бид ард түмэнд амласан. Энэ амлалтаа Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулж ирэх шаардлагатай” гэв. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг ““Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжүүлнэ гээд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон. Тэр дундаа элэгний өвчлөлийн эсрэг арга хэмжээ авах шаардлагатай. Гагцхүү ганцхан элэгний өвчлөл биш бусад бүх өвчлөлүүдийн эсрэг авах арга хэмжээг цогцоор нь оруулахын тулд нэр томьёоллыг нь өөрчилсөн” хэмээн хариуллаа. 

Хамтын тэтгэврийн хуулиас болж хоёр ахмад нэгийгээ үхээсэй гэж бодно гэв

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Засгийн газрын байдал хэцүү байна. Би ойлгоод байгаа юм. Засгийн эрх авлаа гээд авдраа нээгээд үзсэн чинь баахан өрийн цаас байж байдаг. Тэгээд энэ хүндрэлийг даван туулахаар төсвийн тодотгол хийх гэсэнд бид ярьсаар байгаад татварыг буцаахаар болчихлоо. Уг нь бол “Эрүүл Монгол хүн” мөрийн хөтөлбөрт орсон заалтууд агуулгаараа орсон юм байна. Би бодохдоо намын мөрийн хөтөлбөрт тусгасан бүх заалтыг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулчих нь зүйтэй гэж бодож байна. 
 
Ялангуяа засаглалтай холбоотой заалтуудыг оруулчих хэрэгтэй. Үүнийг оруулахад мөнгө шаардаад байхгүй” гэв. Харин УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ “Хамтын тэтгэврийн тухай хуулийг хэрэгжүүлсэнээр хоёр ахмад нэгийгээ үхээсэй гэж бодно гээд байх юм. Үгүй л дээ. Нэг нь үхэхээр нөгөө хүний тэтгэвэр нэмэгдэнэ гэх юм. Ахмадууд элэг бүтэн амьдарч байгаа бол тэтгэврээ бүтэн аваад л амьдрах болно. Харин нэг нь бурхан болчихсон тохиолдолд үлдэж байгаа ахмадын орлого нь огцом буурдаг. Тиймээс сэтгэлзүйн болоод эдийн засгийн хямралд өртөөд тухайн хүн ядуурал руу шилждэг.  Тиймээс энэ асуудлыг л үгүй болгож, ханийнхаа насан туршдаа бий болгосон хуримтлалыг амьдрах хугацаандаа үргэлжлүүлэн авах боломжийг нь бүрдүүлэх гэж л энэ  хуулийг санаачлан баталсан.
 
Түүнээс хэн нэгнийгээ үхээсэй гэж бодоосой гэж энэ хуулийг батлаагүй” хэмээсэн юм. Уг асуудалтай холбоотойгоор Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Сонсоход их аятайхан нэртэй хууль. Бодит амьдралд хэрэгжээд эхэлбэл хамтын гэдэг нэрнийхээ яг эсрэг нь. Чи ганцаараа үлдвэл чиний тэтгэвэр нэмэгдэнэ гэж байгаа юм. Өнөөдрийн энэ хүнд цаг үед хоёр хөгшин бие бие рүүгээ харчихаад “Миний тэтгэвэр нэмэгдэх үү үгүй юу” гээд их муухай юм бодоод байгаа байхгүй юу. Тиймээс насны хишиг гэдэг тэтгэвэр олгоё гэж байгаа юм. Би урт наслах тусмаа төр засгаас тэтгэврээ авах юм шүү гэж бодох ёстой. Та өөрөө хэллээ шүү дээ. Хоёр хүн байж байгаад нэг нь байхгүй болохоор нөгөө хүнийх нь тэтгэвэр нэмэгдэх асуудал юм гэж. Би худлаа яриад байна уу. Энэ С.Эрдэнэ худлаа яриад байна уу гэдгийг хүмүүс ойлгож, харж байгаа байх” гэв. 
 
Ийнхүү Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхын хэлэлцүүлгийг хийж, санал хураалт явуулж амжилгүй чуулган түр завсарлав. Үдээс хойш УИХ-ын чуулганы хуралдаанаар уг асуудлыг анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэж байв. Дугаар шилжих мөчид хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байнгын хорооноос ирүүлсэн зарчмын зөрүүтэй 70 гаруй саналаар санал хураалт явуулж байлаа. 
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Ногоон чөлөөлөлт”-ийн хүрээнд монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна
Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан ногоон гарц гарц байгуулна
Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •Видео мэдээ
  • •Уул уурхай
  • •ММ-ын тодруулга
  • •Сурвалжлага
  • •Гэмт хэрэг
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
ХУРААХ
Төрийн залгамж чанар хаачив
Б.Баатарцогт: Эрдэс, баялгийн...

Л.Энх-Амгалан: Аудитын газар Засгийн газрын захиалгаар даалгавар гүйцэтгэдэг

Отгонмягмар 2016-09-08

Сэдвүүд : #Чуулган  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Ногоон чөлөөлөлт”-ийн хүрээнд монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна
Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан ногоон гарц гарц байгуулна
Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
15 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

15 цагийн өмнө өмнө

“Ногоон чөлөөлөлт”-ийн хүрээнд монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

15 цагийн өмнө өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан ногоон гарц гарц байгуулна

15 цагийн өмнө өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

15 цагийн өмнө өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

16 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

16 цагийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2 өдрийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2 өдрийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2 өдрийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

1 өдрийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2 өдрийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2 өдрийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-04 өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

2026-11-05 өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-05 өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2026-11-05 өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах