• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Арматурын үнийг бууруулах, тогтворжуулах чиглэл өгөв

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр боллоо.
 
Монгол Улс 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хилээ нээхээр төлөвлөжээ
 
Монгол Улсын иргэн эх орондоо ирэхэд заавал дархлаажуулалтад хамрагдсан байхыг шаардахгүй. Өөрөөр хэлбэл эх орондоо ирээд вакцин хийлгэх  боломжоор хангах юм. Гэхдээ гадаадын иргэд бүрэн тундаа хамрагдсан байхыг шаардана. Хил нээхтэй холбогдуулан дээрх асуудлыг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдох сайд нарт үүрэг болголоо.  
 
Хөхүүл болон жирэмсэн эмэгтэйчүүдийг Файзер вакцинд хамруулна
 
Монгол Улс нийт 4.7 сая тун вакцин татан авсан бөгөөд урьд шөнө КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 100,620 мянган тун Файзер вакцин хүлээн авчээ.
 
Жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүд сайн дурын үндсэн дээр, эмчийн заалтаар зайлшгүй шаардлагатай гэсэн иргэдийг Файзер вакцинд хамруулахаар шийдвэрлэлээ. 
 
Эрүүл мэндийн яамны Эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн салбар зөвлөл олон улсын судалгаа, мэдээлэлд үндэслэн “жирэмсэн эмэгтэйчүүдэд Файзер вакцин тарих боломжтой” гэсэн зөвлөмж гаргасан байна. Мөн халдвар авах өндөр эрсдэлтэй жирэмсэн, хавсарсан эмгэгтэй жирэмсэн хүнд эмчлэгч эмч, эрүүл мэндийн ажилтны заавраар вакцин хийж болно гэж ДЭМБ зөвлөдөг юм.
 
Хөхүүл эмэгтэйчүүдийг үйлдвэрлэгчийн өгсөн заавар, зөвлөмжийн дагуу Синофарм үйлдвэрийн Вероселл вакцинд сайн дурын үндсэн дээр хамруулж байгаа. Хэрэв үүнд хамрагдаж амжаагүй бол Файзер вакцин тариулах боломжтой. 
 
Улсын хэмжээнд 2021 оны 05 дугаар сарын 26-ны 19.00 цагийн байдлаар вакцины нэгдүгээр тунгийн хамралт 89, давтан тунгийн хамралт  46 хувь байна. Нийслэлд нэгдүгээр тунгийн хамралт 99, давтан тунгийн хамралт 69 хувьд хүрчээ. Орон нутагт нэгдүгээр тунгийн хамралт 81, давтан тунгийн хамралт 26 хувьтай байна.
 
Нийслэл хот, орон нутагт барихаар төлөвлөсөн орон сууцны төслүүдэд шаардлагатай дэд бүтцийн санхүүжилтийг шийдэхэд Засгийн газар онцгой анхаарч байна. Гол бараа, материалын нэг болох арматурын дэлхийн зах зээл дэх үнэ хоёр дахин нэмэгдсэн нь бүтээн байгуулалтад бэрхшээл учруулж байгааг Барилга, хот байгуулалтын яамнаас танилцууллаа. Иймээс арматурын үнийг бууруулах, тогтворжуулахтай холбоотой Ажлын хэсэг байгуулж, асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай саналаа  ирэх долоо хоногт танилцуулахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чиглэл болгов.
 
Монгол Улс 2020 онд 240 мянган тонныг импортоор оруулж 12 мянган тонныг дотооддоо үйлдвэрлэсэн бол энэ оны тавдугаар сарын байдлаар 50 мянган тонн арматур оруулж, 5,000 тонныг үйлдвэрлэжээ.  Салбарын яамны мэдээллээс үзвэл энэ онд 220 мянган тонн арматурын хэрэгцээ байна.
 
Иргэдийг орон сууцжуулах бодлогыг дэмжих цогц бодлого гаргах чиглэл өгөв
 
“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд 3,995 өрх 295  тэрбум төгрөгийн ипотекийн зээл аваад байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.8 дахин их гэсэн үг юм.
 
Иргэдийг орлогод нийцсэн орон сууцаар хангах, төрийн өмчийн түрээсийн орон сууцны санг нэмэгдүүлэх зорилгоор улс, нийслэлийн төсөв, олон улсын хөгжлийн санхүүжилт, төр-хувийн хэвшлийн түншлэлээр орон сууцны найман хороолол барих төсөл хэрэгжүүлж байгаа. Ингэснээр 100 орчим мянган иргэн 28,569 айлын орон сууцанд амьдрах юм.
 
Засгийн газар “150 мянган айл-Орон сууц” үндэсний хөтөлбөрийг 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр баталсан. Нийслэлд 100,000 айлын орон сууц барих бөгөөд 2020 оны жилийн эцсийн өссөн дүнгээр 47,149 айлын орон сууцыг ашиглалтад оруулаад байна.
 
Улсын хэмжээнд 897 мянга гаруй  өрх байдаг. Нийслэлийн 411 мянга гаруй өрхийн нь 201 мянга нь инженерийн дэд бүтэц бүхий орон сууц,  бие даасан тохилог сууцанд, үлдсэн 209 мянга нь инженерийн дэд бүтэцгүй амины орон сууц болон гэрт амьдарч байна. Нийслэлийн 411 мянган өрхийн 10.3 хувь буюу 42.3 мянга нь өөрийн гэсэн сууцгүй гэсэн статистик мэдээ гарчээ.
 
Иргэдийг орон сууцжуулах бодлогыг дэмжих хүрээнд Ерөнхий сайд орон нутгаас гадна нийслэлийн дүүргүүдэд ажиллаж байна.  Энэ долоо хоногт Сонгинохайрхан дүүрэгт ажиллах бөгөөд тус дүүрэгт жишиг хороолол, газар чөлөөлөлт, дэд төвийн бүтээн байгуулалт үргэлжилж байна. Тухайлбал жишиг орон сууцны төсөл хэрэгжүүлж энэ намар ашиглалтад оруулна. Зарим хороонд гэхэд 120 хашааны 300 орчим айлын газрыг чөлөөлж орон сууц барьж байна. Цаашид иргэдийг орон сууцжуулах зорилтыг эрчимжүүлэх үүднээс бодлогын цогц баримт  бичиг гаргахыг Ерөнхий сайд холбогдох сайд нарт чиглэл болгов.
 
Олимп, Паралимпийн эрх авсан тамирчдад мөнгөн урамшуулал олгож, Үндэсний шигшээ багийнхны цалинг нэмлээ
 
“Токио-2020” зуны олимп, Паралимпийн эрх авсан тамирчин тус бүрт 10 сая төгрөгийн нэг удаагийн мөнгөн урамшуулал олгоно. Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүний цалинг 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сард 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөг, цаашид тамирчны цалинг сард 1,200,000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөг, дасгалжуулагчийн цалинг 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөг хүртэл нэмэхээр болов.
 
Шаардагдах хөрөнгийг  Биеийн тамир, спортын улсын хороо 2021 оны батлагдсан төсвөөсөө гаргана.  Шигшээ багийнхан сарын 650-800 мянган төгрөгийн цалинтай байсан юм.
 
Үндэсний шигшээ багийн тамирчид Олимп, Паралимпийн 30 эрх авсан. Ирэх сарыг дуусах хүртэл 10 төрөлд 31 эрх нэмж авах боломжтой гэж тооцоолжээ. Үндэсний шигшээ баг спортын 22 төрлөөр хичээллэдэг 196 тамирчин, 44 дасгалжуулагч, 34 бэлтгэл хангагч, нийт 274 хүний бүрэлдэхүүнтэй юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ. 
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан
6 удаагийн мөс цөмөрсөн дуудлага бүртгэгдлээ
Автобусан хулгайлаад баригджээ
Ослын газрыг орхин зугтаасан 86 жолоочид хариуцлага тооцсон байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Нийтлэл
  • •Засгийн газар
  • •Намууд
  • •Гэмт хэрэг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Бөхийн төрлүүд
  • •Чуулган
  • •Шүүхийн танхимаас
  • •Ерөнхийлөгч
  • •Сагсанбөмбөг
  • •Нийслэл
  • •Видео мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Боловсрол
ХУРААХ
Иргэдийг орон сууцжуулах...
NBA-ын плэйоффын өнөөдрийн шилдэг...

Арматурын үнийг бууруулах, тогтворжуулах чиглэл өгөв

Бат-Ирээдүй 2021-05-27

ФОТО:

Сэдвүүд : #Засгийн газар   #Нийслэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан
6 удаагийн мөс цөмөрсөн дуудлага бүртгэгдлээ
Автобусан хулгайлаад баригджээ
Ослын газрыг орхин зугтаасан 86 жолоочид хариуцлага тооцсон байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

Б.Энхбаяр: Нийтэд түгээхгүй байх “Нууц эвлэрлийн гэрээ”-г шалгуулахаар шилжүүлэв

2 цагийн өмнө өмнө

Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо

3 цагийн өмнө өмнө

Ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан

3 цагийн өмнө өмнө

6 удаагийн мөс цөмөрсөн дуудлага бүртгэгдлээ

3 цагийн өмнө өмнө

“Сүүн дархлаа” хөтөлбөрт өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ

8 цагийн өмнө өмнө

Автобусан хулгайлаад баригджээ

8 цагийн өмнө өмнө

ЭЗБӨЧСТ-ийн Гүйцэтгэх захирлаар доктор Ч.Отгочулуу томилогдлоо

9 цагийн өмнө өмнө

Ослын газрыг орхин зугтаасан 86 жолоочид хариуцлага тооцсон байна

9 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгдлээ

9 цагийн өмнө өмнө

Хүнсний хувьсгалын дүнд “Грийн групп” үйлдвэрээ ашиглалтад оруулжээ

10 цагийн өмнө өмнө

Нипах вирус бүртгэгдсэн бүс нутагт зорчихгүй байхыг зөвлөв

10 цагийн өмнө өмнө

"Насны хишиг" анх удаа авах ахмадуудын бүртгэл эхэллээ

10 цагийн өмнө өмнө

Ц.Санжаачойпэл нарт зорчих эрхийг хязгаарлах шийтгэл оноолоо

12 цагийн өмнө өмнө

АН албан ёсны ротацидаа бэлдэж, МАН жам ёсны “ротаци”-аа хийгээд эхлэв үү?!

12 цагийн өмнө өмнө

АН: Б.Чойжилсүрэнд хариуцлага тооцохгүй бол Засгийг огцруулах акц хийнэ

12 цагийн өмнө өмнө

Оюу толгойн авлигыг “сөхсөн” сөрөг нэхэмжлэлээ татаж “Рио Тинто”-д буулт хийх үү?!

12 цагийн өмнө өмнө

Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

12 цагийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх луу өдөр

12 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 13-15 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Ахлах ангийн сурагчид зарим хуулийн төслийн талаар саналаа илэрхийллээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх:Цэргийн хөгжлийн стратегийг шинэчлэн батлуулах шаардлагатай

1 өдрийн өмнө өмнө

Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

1 өдрийн өмнө өмнө

Увс аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө

1 өдрийн өмнө өмнө

Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна

1 өдрийн өмнө өмнө

Б.Чойжилсүрэн сайдад 30 хоногийн хугацаа өгсөн нь “Огцруулна” гэсэн үг

1 өдрийн өмнө өмнө

Улсын аварга малчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа

1 өдрийн өмнө өмнө

Зэс хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг шалгаруулна

1 өдрийн өмнө өмнө

Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна

1 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй харагчин туулай өдөр

1 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 12-14 хэм хүйтэн байна

САНАЛ БОЛГОХ
2026-01-23 өмнө

Г.Түвшинсанаа: Цахилгаан тасарвал дүүжин замын тээвэр нөөц генератораар ажиллана

2026-01-23 өмнө

Т.Доржханд улс төрөөс явбал Монгол Улс сүйрнэ гэв үү?!

2026-01-23 өмнө

АН-ын түүхэнд ийм “аядуу зөөлөн” дарга байсан уу?

2026-01-23 өмнө

Ханын материал хот орон сууцжуулах төслийн газар чөлөөлөлтийн явц 98 хувьтай байна

2026-01-23 өмнө

Нийслэлийн 117-р сургуулийн түүхий нүүрсний хэрэглээг зогсоож, хийн түлшинд шилжүүллээ

2026-01-23 өмнө

Нийт нутгийн 87 хувьд цастай байна

2026-01-24 өмнө

Үс засуулвал өнгө зүс сайжирна

2026-01-26 өмнө

Таксины жолоочтой маргалдаж, нүүр толгойн тус газар нь цохиж амь насыг нь хохироожээ

2026-01-24 өмнө

Ц.Дагвадоржид шүүхээс бүх насаар нь хорих ял оноолоо

2026-01-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 16-18 хэм хүйтэн байна

2026-01-27 өмнө

Хэлэлцээ хэмээх дээрэм буюу “Монгол Зэлтэрийн гацаа”

2026-01-23 өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

2026-01-27 өмнө

“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ЕБС-ийн хүүхдэд сүү өгч эхэллээ

2026-01-23 өмнө

Цэлмэг, зөөлөн салхитай, өдөртөө 17-19 хэм хүйтэн байна

2026-01-23 өмнө

Ц.Цогтбаатар Улсын аваргад долоо дахиа түрүүлэв

2026-01-26 өмнө

Толгойт орчимд агаар бохирдолтой байна

2026-01-27 өмнө

“Б”, “Н” нарыг БНХАУ-аас албадан авчирлаа

2026-01-25 өмнө

С.Баяр:Ийм юмнуудыг төрийн ажлаас хол байлгахыг би сануулах үүрэгтэй

8 цагийн өмнө өмнө

ЭЗБӨЧСТ-ийн Гүйцэтгэх захирлаар доктор Ч.Отгочулуу томилогдлоо

2026-01-27 өмнө

А.Баяр: Түргэний эмч өвчтөн дээр 20 минутын дотор очдог болох зохицуулалт хийе

2026-01-27 өмнө

А.Миеэгомбо: Сайд дарга нар л сандалтайгаа зууралдаж үлдэх гээд байгаа

2026-01-27 өмнө

Бүсийн “босс”-ууд

2026-01-27 өмнө

ДЦС-4-ийн долоодугаар зуухыг өчигдөр 21.30 цагт зогсоожээ

2026-01-27 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 41 зөрчил бүртгэгдлээ

2026-01-26 өмнө

У.Хүрэлсүх:Тэмээ 2 дахин өссөн нь тэмээчдийн нөр их хөдөлмөрийн үр дүн

2026-01-24 өмнө

Т.Ариунзаяа насанд хүрэгчдийн УАШТ-д анх удаа түрүүллээ

2 өдрийн өмнө өмнө

П.Даваасүрэн: Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

2026-01-23 өмнө

Ж.Галбадрах: Сургалтын орчин аль ч шатанд хангалтгүй байна

2026-01-24 өмнө

Жүдо бөхийн УАШТ Чингис хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж байна

2026-01-23 өмнө

Монгол Улс АНУ-ын энхийн зөвлөлд албан ёсоор нэгдлээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах