• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ипотекийн зээлийг зогсоох нь зөв, буруу

ЭСРЭГ БАЙР СУУРЬ

Б.Түвшинтөгс: Орон сууцны найман хувийн зээлийг шууд зогсооно гэсэн ойлголт байхгүй 

/МУИС-ийн ЭЗС-ийн Эдийн засгийн судалгаа эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал/
 
-Өмнө байсан хямралуудтай харьцуулахад,  бидэнд ипотекийн зээл гэдэг шинэ суваг бий болсон. Тэр нь өөртөө мөн эрсдэлийн сувгийг бий болгоод байна.Үүнийг бид сайн анхаарах ёстой.  Хуулиар баталсан асуудлыг шууд зогсооно гэж байхгүй. Хууль журмынхаа дагуу Монголбанк үүнийг МИК рүү шилжүүлэх журмаар ажиллах ёстой. Буцаад Монголбанкинд ипотекийн зээл нь төлөгдөх ёстой. Түүнээс биш хууль журмынхаа хүрээнд аль хэдийнэ тодорхой болчихсон асуудал учраас  шууд орон сууцны найман хувийн зээлийг шууд зогсооно гэсэн ойлголт байхгүй гэж үзэж байна.

Ж.Дэлгэрсайхан: Ипотекийн зээлийг огцом зогсоовол сайн нөлөө үзүүлэхгүй 

/Эдийн засагч/
 
-Өнөөгийн нөхцөлд ипотекийн зээлийг үргэлжлүүлэх нь зөв. Нэгэнт эхэлсэн хөтөлбөрийг зогсоох гээд хэрэггүй. Гэхдээ энэ асуудлыг хэрхэн зөв шийдвэрлэх вэ гэдэг өөр асуудал. Хүүг нь нэмдэггүй юм аа гэхэд тухайн гэр бүл болон иргэний төлбөрийн чадварын шаардлагыг эдийн засгийн нөхцөлтэй тохируулах хэрэгтэй. Зээлийн нөхцөлийг нь эргэн харж, чангатгах ёстой гэж үзэж байна. Чанаргүй зээл олгохгүй тал дээр анхаарах нь хамгийн зөв бодлого юм. Гэхдээ тус хөтөлбөр зогссон ч ипотекийн зээлд хамрагдсан иргэдэд сөрөг нөлөө үзүүлэхгүй, хамаарахгүй гэдгийг онцолмоор байна. Харин цаашид үргэлжлүүлэх асуудал яригдана. Нэгэнт 70, 8 мянган хүн энэхүү хөтөлбөрт хамрагдсан учраас сууриар нь зогсоох үндэслэл гарахад төвөгтэй хүндрэл бий болно. Ипотекийн зээлээр дамжиж 3-4 их наяд төгрөг гарсан байгаа. Иймээс энэ хөтөлбөрт хамрагдчихсан хүмүүс тайван байж болно. Энэ асуудлыг буцаахад эдийн засгийн болон эрх зүйн боломж бага. Хамгийн гол нь төрийн бодлогыг дагаад баригдсан барилга байгууламж, барилгын салбарт  хөрөнгө оруулсан, дууссан дуусаагүй шинэ барилгын борлуулалтад сөрөг нөлөө үзүүлнэ. Үүнтэй холбогдож зээлийн эргэн төлөлт багасна, барилгын салбарын ажиллагсдын төвшин, тэдгээрийн орлого буурах юм. Мөн эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ. Ипотекийн зээлд хамрагдах иргэдийн тоо эдийн засгийн хямралаас үүдэж хомсодсон байгаа. Тиймээс энэхүү зээлийн шалгуур болон орлогын баталгаатай байдлыг бий болгох хэрэгтэй. Хамгийн зөв шийдвэр бол ипотекийн зээлийг үргэлжлүүлж, төлбөрийн чадвар, шалгуурыг эдийн засгийн нөхцөлд нь тохируулж шинэчлэх л хэрэгтэй. Энэ хөтөлбөр анх хэрэгжиж эхлэхэд иргэдийн ойлголт муу байсан. Шинээр гэр бүл болж байгаа, шинээр орлоготой болж буй хүмүүсийн хүлээлт бий болсон. Барилгын салбарын хувьд ч гэсэн. Хэрвээ огцом зогсоовол аль аль талдаа сайн нөлөө үзүүлэхгүй.  
 
ТЭСРЭГ БАЙР СУУРЬ

Б.Мөнхзаяа: Эдийн засгийн нөхцөл байдал сайжрах хүртэл ипотекийн зээлийг хязгаарлах хэрэгтэй

/Санхүү эдийн засгийн дээд сургуулийн Санхүүгийн тэнхимийн эрхлэгч/
 
-Ипотекийн зээлийн төвлөрөл маш их байна. Эдийн засаг эргэлдэж байхын тулд үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбаруудаа дэмжсэн хөрөнгө оруулалт байх хэрэгтэй. Гэтэл энэ бүхэн зогсонги байдалд орчихсон. Нөгөө талаасаа эдгээр бизнес явж байгаа тохиолдолд иргэд худалдаж авах мөнгөтэй байх ёстой.
 
Харин одоо бол хүмүүс бүх хэрэглээгээ хумьчихсан. Инфляци өсөхгүй байгаагийн шалтгааныг хүмүүс хэрэглээгээ илт багасгасантай холбоотой. Цалингаа авлаа, мөнгөөрөө орон сууцны зээлээ төлдөг. Өөр зүйл худалдаж авч идэж, ууж, өмсч зүүж, эдийн засгийг эргэлтэд оруулж, үнийн өсөлтийг бий болгох байтал тэр хөрөнгө ганцхан орон сууцны зээл рүү явчихаад байгаа юм. Энэ тохиолдолд эдийн засаг яаж өсөх вэ.
 
Хүмүүсийн хөрөнгийг хааш нь чиглүүлэх вэ гэдэг урсгалыг зохицуулахын тулд ипотекийн зээлийг тодорхой хэмжээнд хязгаарлах хэрэгтэй л гэж боддог. Одоогоор төвлөрөл ихтэй нэлээд хэмжээгээр олгочихсон шүү дээ. Тиймээс нэмж олгох шаардлагагүй гэж бодож байна. Ерөнхийдөө  тодорхой хугацаанд эдийн засгийн нөхцөл байдал харьцангуй сайжрах хүртэл нь хязгаарлах хэрэгтэй л гэж бодож байна. Өрхийн орлого нэмэгдсэн тохиолдолд үргэлжүүлэн олгож болно шүү дээ.

Б.Алтанцэцэг: Ипотекийн зээлийг үргэлжлүүлбэл эдийн засгийг аврах бодлогод нийцэхгүй

/МУИС-ийн багш, эдийн засагч/
 
-Ипотекийн зээлийг  үргэлжлүүлбэл өнөөдөр эдийн засгийг аврах бодлогод  яагаад ч нийцэхгүй. Зүй нь энэ бодлого маань хумигдах байх. Засгийн газар сонголт хийхэд улс төрийн хувьд ихээхэн хүнд шийдвэр байх болов уу. 
 
СЭТГҮҮЛЧИЙН ӨНЦӨГ

Ипотекийн зээлийг зогсоочихвол яасан юм

Ойрын үед ипотекийн зээлийг зогсоох нь зөв үү, буруу юу гэдэг хэлэлцүүлэг маш их өрнөж байна. Олон ч эдийн засагч энэ тал дээр байр сууриа илэрхийлж, зөв, буруу л гэж байна.  Өөр өөрийн үндэслэлийг ч гаргаж ирж байгаа. 
 
Мөн төр засгийнхан ч гэсэн гарц хайж байгаа юм билээ. Мэдээж өнгөрсөн хугацаанд хэрэгжсэн хамгийн зөв, ард түмний амьдралд маш хэрэгтэй хөтөлбөр байсан учраас эрх баригчид зогсоохгүй байх бүх аргыг л хэрэглэж таарна. Ж.Эрдэнэбат сайд ч гэсэн зөв гарцыг хайж байна гэсэн мэдээлэл эхнээсээ гарч л байна. Тэгвэл тэр зөв гарц чинь эдийн засаг сайжиртал ипотекийн зээлийг түр зогсоочихсон нь дээр юм биш үү. Шинээр ипотекийн зээл олгохгүй байя л гэсэн санаа. Ер нь ийм бодолтой эдийн засагчид цөөнгүй байгаа.
 
Тэдний яриад байгаа зүйл, илэрхийлж буй байр суурь яг өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдлын үед бол зөв юм биш үү. Мэдээж манайх шиг иргэд нь орлого багатай, бараг л шалан дээр уначихсан. Эсрэгээрээ өртөг нь тэнгэрт тулчихсан. Сарын цалингаа илүүчлээд, 20, 30 жил хураагаад ч байр авч чадахгүй ч байж магадгүй нөхцөлд ипотекийн зээл бол хамгийн зөв хөтөлбөр.
 
Иргэд байр сууцтай болж, ая тухтай амьдрах нөхцөл нь бүрдэнэ. Цаашлаад барилгын компаниуд нь орон сууцаа борлуулах нэг сувагтай байна. Тэр хэрээрээ барилгачид ажилтайгаа байх нь ойлгомжтой. Дээрээс нь утаагаа шийдэх том алхам. Энэ мэтээр сайн талыг нь тоочоод байвал их. Хэрвээ зогсоочихвол барилгын компаниуд хэцүүдэнэ. Иргэд байр авах боломжгүй болно. Барилгачид ажилгүй болж, “хог дээр үсэрнэ” гээд сөрөг тал байгааг ч эдийн засагчид ярьж байна. Мэдээж сөрөг тал байлгүй л яах вэ. Гэхдээ л аливаа зүйл зогсох ёстой газраа зогсч байх нь зөв юм биш үү.
 
Өнөөдөр Монголын эдийн засаг туйлдаа хүрчихлээ. Өнгөрсөн хугацаанд АН-ынхан ипотекийн найман хувийн зээлийг зогсоохгүйн тулд гурван их наяд төгрөг шидсэн. Гэхдээ мөнгө хэвлэж тараасан нь балаг ихтэй байлаа гэж одоогийн эрх баригчид яриад байна. Дээрээс нь одоогийн эрх баригчид хоёр их наяд төгрөгийн эх үүсвэрийг мөнгө хэвлэхгүйгээр, зөв замаар бий болгож, ипотекийн зээлийг үргэлжлүүлэх арга хайж байна гэнэ ээ. 
 
Төсөв нь хоёр их наядаар тасраад, орлого нь хүрэхгүй балраад, хэмнэлтийн горимд шилжихээр улайрч байхад тэр бүтэх үү.  Түүний оронд зүгээр л хэсэг зогсоочих хэрэгтэй. Тэглээ гээд одоо зээл авчихсан байгаа хүмүүст ямар ч нөлөө байхгүй. Харин шинээр зээл авах гэж байгаа хүмүүст хэсэг зуур бэрхшээл тулгарах байх. Гэхдээ ипотекийн зээлийг олгохгүй байлаа гээд бүх зүйл дуусчихна гэж байхгүй биз дээ. Өнөөдөр орон сууцны үнэ хөөсрөөд, ам.метр нь 2, 3, цаашлаад 4, 5 сая төгрөгт хүрчихээд байгаа нь нэг талаараа ипотекийн зээлтэй холбоотой.
 
Засгийн газраас яаж ийгээд мөнгө гаргаад, ипотекийн зээл олгоод байхаар барилгын компаниуд орон сууцныхаа үнийг бууруулах гэж яарахгүй байна шүү дээ. Ямар ч байсан ипотекийн зээлээр цөөн ч болов иргэн байр аваад байгаа болохоор. Өнөөдөр барилгын салбар хямарлаа, орон сууц зарагдахгүй байна л гээд байдаг. Гэтэл яг ачир дээрээ шинэ байрны үнэ буурсан уу. Үгүй, үнэтэй хэвээрээ л байна. Хэрвээ ипотекийн зээлийг хэсэг хугацаанд зогсоочихвол барилгын салбарынхан үнээ буулгах боломжтой. Өнөөдөр нэгдүгээр хороололд барилга барьж байгаа нэг компани захиалгаа гурван янзаар авч байна.
 
Мөнгөө 100 хувь бэлэн төлбөл 1.2 сая, тодорхой графикийн дагуу богино хугацаанд 30, 20 хувиар нь хуваагаад өгвөл 1.4, банкны зээлд хамрагдвал 1.6 сая төгрөгөөр зарна гэж байгаа юм, ам.метрээ. Уг нь тэр компани байраа 1.2 саяар зарахад ч ашигтай ажиллах нь тодорхой байгаа биз. Гэтэл банкны зээл хамрагдаад, төлбөрийн мөнгө орж ирэх хугацаа жаахан нь нэмэгдчихээр 1.6 сая, түүнээс ч өндөр болчихдог нь ариун явдал уу. Зүгээр л хөөсрөл шүү дээ. Шууд бэлэн мөнгөө өгөөд авч чадахгүй дундажаас доогуур орлоготой иргэдийг шулж байгаа шулаа. Үүнийг зогсоох цаг болсон. Тиймээс л ипотекийн зээлийг хэсэг зуур зогсоож, энэ “хөөс”-ийг хагалмаар байна.
 
Дээрээс нь ипотекийн зээл зогслоо гээд барилгын компаниуд тэр чигээрээ сүйрчихнэ гэж бодохгүй байна. Өнөөдөр зарим компаниуд шууд хүүгүй зээл өгч байгаа. Хажуудаа ББСБ байгуулаад, найман хувийн хүүтэй зээл өгч байгаа барилгын компани ч байна. Иргэнтэй янз бүрийн байдлаар тохиролцож, байраа борлуулаад эхэллээ. Энэ чинь орон сууцны эрэлт багасаад, хүн авахгүй болохоор хэт өндөр шаардлага, үнээ буулгаж эхэлж, өөрсдөө зах зээлд өрсөлдөх арга замаа хайж байна гэсэн үг. Ипотекийн зээлийг зогсоочихвол бүгд л өөр өөрийн арга замыг хайна. Хамгийн гол нь хэтэрхий хадчихаад байгаа үнэ буурах боломж байгаа гэдгийг эдийн засагчид хэлж байна. Тиймээс жаахан зоримог шийдвэр гаргамаар л байгаа юм.  
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
"Ачит Ихт" компани Орхон аймгийн ЕБС-д Химийн кабинет байгуулж өглөө
Орос улсад Алтайгаар дамжин Хятад руу чиглэсэн төмөр зам баригдаж магадгүй
Байгаль орчны хамгаалалт — бидний тэргүүлэх зорилго
"Ачит Ихт" компани сургалтын тэтгэлэг олгож, боловсролыг дэмжиж байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Чуулган
  • •Олимпизм
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Халуун сэдэв
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Фото мэдээ
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Боловсрол
  • •Сурвалжлага
  • •Кино, театр
  • •Байнгын хороо
ХУРААХ
Ж.Батзандан: Намайг намын дарга...
Financial Times: ОУВС-аас тусламж гуйх...

Ипотекийн зээлийг зогсоох нь зөв, буруу

Пунцагболд 2016-08-30

Сэдвүүд : #Шүүхийн танхимаас  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
"Ачит Ихт" компани Орхон аймгийн ЕБС-д Химийн кабинет байгуулж өглөө
Орос улсад Алтайгаар дамжин Хятад руу чиглэсэн төмөр зам баригдаж магадгүй
Байгаль орчны хамгаалалт — бидний тэргүүлэх зорилго
"Ачит Ихт" компани сургалтын тэтгэлэг олгож, боловсролыг дэмжиж байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
10 цагийн өмнө өмнө

Б.Эрдэнэсүх эхнэр болон хүүхдийнхээ сэтгэцэд учирсан хохиролд 43 саяыг төлөхөөр болов

10 цагийн өмнө өмнө

Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

11 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

12 цагийн өмнө өмнө

Монголын волейболын эмэгтэйчүүдийн шигшээ багтай Нипалын багтай тоглоно

13 цагийн өмнө өмнө

"Ачит Ихт" компани Орхон аймгийн ЕБС-д Химийн кабинет байгуулж өглөө

13 цагийн өмнө өмнө

Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Малайзын багтай тоглоно

13 цагийн өмнө өмнө

Татвар, НДШ-ийн өртэй ч зөвшөөрөл авах, сунгах эрх зүйн зохицуулалт бүрджээ

13 цагийн өмнө өмнө

Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

13 цагийн өмнө өмнө

2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

13 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй шарагчин гахай өдөр

13 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 15-17 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн орчимд баавгай явж байгаа дуудлага иржээ

1 өдрийн өмнө өмнө

Азийн наадмын хүрэл медальт С.Жамбалжамцад хүндэтгэл үзүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Солонгост хожигдлоо

1 өдрийн өмнө өмнө

3х3 төрлийн эрэгтэй баг нэг хожиж, нэг хожигдлоо

1 өдрийн өмнө өмнө

"Сүү" компаниас Геологийн төв лаборатори хүртэлх авто замыг өнөө орой нээнэ

1 өдрийн өмнө өмнө

Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлд 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

1 өдрийн өмнө өмнө

Номын ертөнцийн олон өнгө алагласан гурван өдөр өнгөрлөө

1 өдрийн өмнө өмнө

Иргэд ерөнхий сайдын 9 шийдвэрийг дэмжиж байна

1 өдрийн өмнө өмнө

Элсний волейболын баг хожигдлоо

1 өдрийн өмнө өмнө

Монголын волейболын эмэгтэйчүүдийн шигшээ 9-12 байрын төлөөх тоглолтоо хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эрч хүч ихэснэ

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 21-23 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Г.Хандсүрэн: Маргааш 20 дахь удаагийн Азийн Наадам дахь анхны тоглолтоо хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Дуучин шиг дуучин

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно

2 өдрийн өмнө өмнө

3 аймгийн зарим сумдад түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө

2 өдрийн өмнө өмнө

“Арвайхээрийн дулааны станц” төслийн ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Улаанбаатар грант” шагналыг “Чингис хааны тагнуулын нууц товчоо” бүтээлд гардууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-09-15 өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

2026-09-15 өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

2026-09-17 өмнө

2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-17 өмнө

Г.Занданшатар “жагсаалт”-аас хасагдлаа

2026-09-17 өмнө

Н.Учрал:Хөрөнгө оруулах замыг чөлөөлөх нь Засгийн газрын үндсэн чиг шугам

2026-09-16 өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

2026-09-15 өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

2026-09-15 өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

2026-09-18 өмнө

2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-18 өмнө

Н.Учрал:ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

2026-09-17 өмнө

Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна

2026-09-15 өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

2026-09-18 өмнө

Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

2026-09-16 өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

2026-09-15 өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

2026-09-16 өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

2026-09-15 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2026-09-17 өмнө

С.Амарсайханыг дагаж юу өрнөх вэ?

2026-09-19 өмнө

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа

2026-09-17 өмнө

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ

2026-09-16 өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

2026-09-19 өмнө

2 хөршийн худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчидтэй уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

3 аймгийн зарим сумдад түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө

2026-09-17 өмнө

Сургууль, цэцэрлэгийн шаардлага хангаагүй барилгын компаниудыг хуулийн дагуу арга хэмжээ авна

2026-09-16 өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

2026-09-18 өмнө

Волейболын эмэгтэй шигшээ өнөөдөр Кыргызстаны багтай тоглоно

2026-09-17 өмнө

Орос улсад Алтайгаар дамжин Хятад руу чиглэсэн төмөр зам баригдаж магадгүй

2 өдрийн өмнө өмнө

“Улаанбаатар грант” шагналыг “Чингис хааны тагнуулын нууц товчоо” бүтээлд гардууллаа

2026-09-16 өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

2026-09-16 өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах