• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Д.Эрдэнэбат: Эрүүгийн хуулийг хойшлуулбал энэ Засгийн газрыг огцруулна

УИХ-ын ээлжит бус чуулганы үеэр Эрүүгийн  болон зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр оруулж ирсэн. Уг нь Эрүү болон Зөрчлийн тухай хуулиуд ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр байсан юм. 
 
Харин өөрчлөлт оруулах хуулийн төсөлд хэрэгжих хугацааг 2017 оны долдугаар сарын 01-ний өдрөөс байхаар тусгаж өгчээ. Хууль зүйн байнгын хороо өнгөрсөн долоо хоногт хуралдаж, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын төсөл /Засгийн газар наймдугаар сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцсэн. Энэ үед АН-ын бүлэг тав хоног завсарлага авах хүсэлт гаргасан боловч цаг хугацааны асуудалтай байгаа тул нэг хоногийн завсарлага өгсөн юм.
 
Завсарлагын хугацаа дууссан боловч АН-ын бүлэг өнгөрсөн баасан гарагт хуралдах бүлгийн хурал дээрээ Хууль зүй дотоод хэргийн сайдын мэдээллийг сонсч байж шийдвэр гаргана гэж Хууль зүйн байнгын хорооны хурлыг цуцлуулсан. Тэгвэл өчигдөр УИХ дахь АН-ын бүлэг Төрийн ордонд энэ асуудлаар хүний эрхийн байгууллагуудтай хамтран нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.
 
Хэлэлцүүлгийн эхэнд бүлгийн дарга С.Эрдэнэ хуулийн дагуу Ардчилсан намын бүлэг тав хоногийн завсарлага авахыг хүссэн ч Хууль зүйн байнгын хорооны дарга өөрөө хууль зөрчин нэг хоногийн завсарлага өгсөн гэдгийг хэлээд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтоос ямар үндэслэлээр энэ хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулж байгааг сонссон юм. Хууль зүйн сайдын хийсэн мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асуух гэсэн боловч С.Бямбацогт хаалттай хуралдсан үед асуултад хариулах боломжтой гэсэн юм. Бүлгийн дарга С.Эрдэнэ Хууль зүйн байнгын хороо эл асуудлаар нээлттэй хуралдсан, бид хаалттай хуралдахгүй гэхэд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт асуултад хариулахаас татгалзаж, хуралдааныг орхин гарсан юм.

С.Бямбацогт: Эрүүгийн хуулийг зориуд хэрэгжүүлэхгүй байгаа юм биш

/Хууль зүй, дотоод хэргийн сайд/
 
-Эрүүгийн хууль болон Зөрчлийн хуулийг 2016 оны есдүгээр сарын 01-нээс дагаж мөрдөхөөр байсан. Гэхдээ хүндрэл бэрхшээл учрахаар байна. Нэгдүгээрт, дагалдах хуулиудын эцсийн найруулгыг сонсоогүй байгаа учраас дээрх хуулиудыг хэрэгжүүлэхэд бэлтгэл ажил хангагдаагүй байна. Дээрх хуулиудыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан 70 орчим журам, зааврыг батлах ёстой.
 
Харамсалтай нь Эрүү, Зөрчлийн хуулийг дагаж гарах таван хууль ёсчлон батлагдаагүй байгаа учраас дээрх хууль хэрэгжих боломжгүй. Хоёрдугаарт, Эрүү, Зөрчлийн хуулийн агуулга, мөн чанар, үзэл баримтлалыг олонд таниулах ажил хийгдээгүй, хуулийг хэрэгжүүлэх 40 мянган албан хаагчид сургалт хийгдээгүй, сургалт бол цаг хугацаа шаардсан ажил. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар  дээр 1500 орчим орон тоо шинээр бий болж, хууль хэрэгжих боломжтой, энэ төсөв, хөрөнгө улсын төсөв дээр суугаагүй.
 
Мөн шинээр хорих анги барьж байгуулах, өөрчлөн зохион байгуулахад 91 тэрбум төгрөг хэрэгтэй. Энэ мэт шалтгаанаас болоод Эрүү, Зөрчлийн хууль хэрэгжих боломжгүй байна. Түүнээс биш зориуд хэрэгжүүлэхгүй байгаа юм биш. Өнөөдрийн байдлаар хэрэгжих боломжгүй байгаа учраас хугацааг нь хойшлуулсан. 
 
Ийнхүү Хууль зүй, дотоод хэргийн сайдын тайлбарыг сонссоны дараа гишүүд өөрсдийн байр суурийг илэрхийлсэн юм. 

Л.Болд: МАН-ын Засгийн газар 26 жилийн ололтоос ухрах гээд байна

/УИХ-ын гишүүн/
-Өнгөрсөн парламентад хийсэн хамгийн том шинэчлэлүүдийн нэг нь эрх зүйн салбарт хийгдсэн. Гэтэл МАН-ын Засгийн газар байгуулагдаад өнгөрсөн 26 жилийн ололтоос ухрах гээд байна. Үүний цаана маш олон хүний эрх зөрчигдөж байгаад бид харамсч байна. Хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулах үндэслэл нь бодитой биш. Энэ хууль хүчин төгөлдөр болоход хүн болгонд өгч байгаа ял өөрчлөгдөнө. Энэ олон шорон, хоригдол байх шаардлагагүй болно. Нэг хүнийг бүх насаар нь хулгайч хоригдол болгох ийм тогтолцоог биш иргэн бүрийг нийгэмшүүлдэг тогтолцоог бүрдүүлэхийн тулд эдгээр хуулийг хийсэн.
 
Дургүйд хүчгүй гэгчээр хэдхэн хуулийнхаа эцсийн найруулгыг сонсчихож чадахгүй. Асуудлыг засаад цааш нь аваад явахын оронд хойшлуулах, болиулах бодлого барьж байгаа нь харамсалтай. Энэ хуулийг олон нийтэд сурталчилгаагүй байна, хуулиа ёсчлоогүй байна гэж байна. Уг нь энэ хууль шиг сайн сурталчлагдсан хууль байхгүй. Бүх хууль дүрэм, журам бэлэн гэдгийг ажлын хэсгийнхэн хэлсэн.
 
Ганцхан хуулиа ёсчлоод явахад л болох байсан. Өдөр болгон өөр үндэслэл гаргаж ирж байна. Үнэхээр харамсалтай байна. Одоо Ардчилсан хувьсгалаа үгүйсгээд Монгол Улсад дарангуйлал бий болгох уу. Өөрийн чинь хэлсэнчлэн олон шорон бий болгож, олон ажлын байр бий болгох шаардлага байхгүй. Энд заль хэрэглэж байгаа. Өнөө, маргаашгүй хэрэгжих хуулийг хойшлуулж байгаа нь Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой. Хууль зүйн байнгын хорооны дарга анх удаа хуралдаж байж, хууль зөрчиж байна. 

Ц.Оюунгэрэл: Хүчирхийлэлд өртдөг хүмүүсийн эрх зөрчигдөх гээд байна

/АН-ын гишүүн/
 
-Энэ хуулийн сурталчилгааг хийгээгүй тул хэрэгжих хугацааг хойшлуулна гэдэг тайлбарыг Хууль зүй, дотоод хэргийн сайд өглөө. Гэтэл өнгөрсөн парламентад байсан эмэгтэй гишүүд шаргал алчуур зүүгээд “Гэр бүлийн хүчирхийллээс сэргийлэх хуультай боллоо” гэж мэдэгдэж байсан.
 
Эдгээр хуулийг хойшлуулснаар есдүгээр сарын 01-нээс эхлээд гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг хүмүүсийн эрх зөрчигдөх гээд байна. Хүчирхийллийн дуудлага авсан цагдаа хамгийн түрүүнд тэр айлд очиж арга хэмжээ авдаг, хүүхэд хүчирхийлж байгаа мэдэгдээгүй бол хариуцлага хүлээдэг ийм хуультай болох байсан. Гэтэл харамсалтай шалтгаанаар хойшлуулах гэж байна. 

Д.Эрдэнэбат: Засгийн газрыг огцруулах асуудлыг тавих ёстой

/УИХ-ын гишүүн/
 
-Эрүүгийн хууль болон Зөрчлийн хуулийн асуудлаар өнгөрсөн 10 жилийн сэдэв болсон. Гэнэт л одоо яригдаад эхэлсэн асуудал биш гэсэн үг. МАН-ынхан хүртэл шоронжсон улс боллоо, аль эртний ОХУ-ын эрүү шүүлтийн процессоор явж байгаа гэх мэтээр бүгд шүүмжилсэн. Тэгээд өнгөрсөн дөрвөн жил үнэхээр энэ АН-ынхан олонхи байхад энэ хуулийг зүтгүүлж байж, их ч зовлон туулж батлагдаад үндсэндээ дууссан хууль байсан.
 
Өнөөдрийн ярьж байгааг анзаарч байхад нэг л зүйл анзаараад байна. Яах вэ, АН-ын нэртэй болгоныг байхгүй болгож, үгүйсгэж болно л доо. Гэхдээ ийм увайгүй байдлаар болохгүй гэдгийг би удаа дараа хэлж байна. Төсөв зардлын асуудлаар хүний эрхтэй холбоотой эрх зүй рүү халдаж болохгүй. Үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдийн эрх, төрийн албан хаагчдын амьдрал руу, 85 мянган иргэний орон сууц өмчлөх эрх рүү халдаж болохгүй.
 
Харамсалтай нь өнөөдөр бүх зүйл эсрэгээрээ яваад эхэллээ. Зөвхөн төсөв, зардал, хүндрэл гэдэг нэрийн дор АН-ын хийсэн болгоныг үгүйсгэж, тэр дундаа бүр дийлэнх олонхиороо хуулийн эрх зүйн орчныг хүчээр өөрчлөнө гэдэг байж болохгүй зүйл гэж хэлээд байгаа юм. Үүнийг яасан ч зөвтгөж болохгүй зүйл. Би бүлгийн даргад нэг байр сууриа хатуу илэрхийлье. Эрүүгийн болон Зөрчлийн хууль, түүнийг дагалдах таван процессын хууль бол Монгол Улсын өмнөх парламентаар батлагдсан хуулиуд гэдэгтээ АН хатуу байх ёстой. Найруулга сонсох, ёсчлох гэдэг бол зүгээр процессын асуудал шүү дээ.
 
Хэрвээ үүнийг зөрчөөд, Засгийн газар асуудлыг оруулж ирэх юм бол АН-ын бүлэг Засгийн газрыг огцруулах саналыг өнөөдрөөс эхлээд тавих хэрэгтэй. Төсөв, зардалтай холбоотой төсвийн элдэв асуудал байж болно. Харин хүний эрхтэй холбоотой асуудлаар хууль зөрчин хүчээр түрж орох юм бол Засгийн газрыг огцруулах асуудлыг тавих ёстой. Бид яахаараа ийм хүлцэнгүй байх ёстой юм бэ. Тэр 65 гишүүн бүгд эрээ цээрээ алдчихсан, нэг конопонд орчихсон гэж би хувьдаа бодохгүй байгаа. Хүний эрхийг хамгаалагч олон гишүүн байгаа байх. 

С.Эрдэнэ: Нэмж шорон барих ямар ч шаардлага байхгүй

/АН-ын бүлгийн дарга/ 
 
-Эрүүгийн  болон Зөрчлийн тухай хууль, түүнийг дагалдаж гарч байгаа процессын хуулиуд бол хүний эрхийг дээрдүүлэхээр баталсан. Торгох, хорих, цаазын гэсэн гурван төрлийн ял байсан бол үүнийг өөр олон хувилбар руу шилжүүлээд, хүний эрхийг дээшлүүлэх, нийгэмшүүлэх тал руу нь асуудлыг хандуулаад явахаар эдгээр хуулийг баталсан.
 
Тэгээд ч энэ хуулийн хүрээнд нэмж шорон барих ямар ч шаардлага байхгүй. Нэмж 150 хянагч байлгах ч хэрэг байхгүй. Тиймээс 91 тэрбум төгрөг хэрэгтэй гэх тооцоо судалгаа ямар ч үндэслэлгүй. Өнөөдөр зүгээр л олон түмний тархийг угаах гэсэн хуулийг хойшлуулах шалтаг болгох гэсэн тоо. Илэн далангүй хэлэхэд МАН-ынхан  шоронжсон нийгмээ хэвээр нь хадгалах, хүний эрхийг ноцтой зөрчсөн хууль эрх зүйн нөхцлөө хадгалах гэсэн оролдлого гэж харж байгаа. 
 
Энэ удаагийн УИХ дахь АН-ын бүлгийн хурал дээр Хүний эрхийн хуульч М.Ичинноров тэргүүтэй хүний эрхийн төлөө ажилладаг хүмүүс ирж байр сууриа илэрхийлсэн. Тэд мөн л хүний эрхийг хамгаалах том алхмаас ухралт хийж байгааг шүүмжилж байв. Ийнхүү АН-ын бүлгээр хэлэлцсэн эхний асуудал дуусч, бүлгийн хурал хаалттай горимд шилжсэн юм.
 
Харин УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр 10:00 цагт хуралдах тов зарласан. Бага зэрэг хоцорч эхэлсэн ч бүлгийн хурлаар асуудлаа ярилцаад үдээс хойш дахин хуралдав. Ийнхүү нэг өдөр хоёр дахь удаагаа хуралдах болсон шалтгаан нь өчигдөр Хууль зүйн байнгын хороо 14:00 цагт хуралдаж, Эрүүгийн болон Зөрчлийн хууль, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэх болсонтой холбоотой байсан ажээ.
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Татвар, НДШ-ийн өртэй ч зөвшөөрөл авах, сунгах эрх зүйн зохицуулалт бүрджээ
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав
Иргэд ерөнхий сайдын 9 шийдвэрийг дэмжиж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Олимпизм
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Халуун сэдэв
  • •Чуулган
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Фото мэдээ
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Кино, театр
  • •Сурвалжлага
  • •Байнгын хороо
  • •Уул уурхай
ХУРААХ
Байр түрээслэж бизнес хийгчдээс...
Ж.Батзандан: Намайг намын дарга...

Д.Эрдэнэбат: Эрүүгийн хуулийг хойшлуулбал энэ Засгийн газрыг огцруулна

Отгонмягмар 2016-08-30

Сэдвүүд : #Байнгын хороо  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Татвар, НДШ-ийн өртэй ч зөвшөөрөл авах, сунгах эрх зүйн зохицуулалт бүрджээ
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав
Иргэд ерөнхий сайдын 9 шийдвэрийг дэмжиж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
12 цагийн өмнө өмнө

Б.Эрдэнэсүх эхнэр болон хүүхдийнхээ сэтгэцэд учирсан хохиролд 43 саяыг төлөхөөр болов

12 цагийн өмнө өмнө

Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

13 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

14 цагийн өмнө өмнө

Монголын волейболын эмэгтэйчүүдийн шигшээ багтай Нипалын багтай тоглоно

14 цагийн өмнө өмнө

"Ачит Ихт" компани Орхон аймгийн ЕБС-д Химийн кабинет байгуулж өглөө

15 цагийн өмнө өмнө

Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Малайзын багтай тоглоно

15 цагийн өмнө өмнө

Татвар, НДШ-ийн өртэй ч зөвшөөрөл авах, сунгах эрх зүйн зохицуулалт бүрджээ

15 цагийн өмнө өмнө

Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

15 цагийн өмнө өмнө

2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

15 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй шарагчин гахай өдөр

15 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 15-17 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн орчимд баавгай явж байгаа дуудлага иржээ

1 өдрийн өмнө өмнө

Азийн наадмын хүрэл медальт С.Жамбалжамцад хүндэтгэл үзүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Солонгост хожигдлоо

1 өдрийн өмнө өмнө

3х3 төрлийн эрэгтэй баг нэг хожиж, нэг хожигдлоо

1 өдрийн өмнө өмнө

"Сүү" компаниас Геологийн төв лаборатори хүртэлх авто замыг өнөө орой нээнэ

1 өдрийн өмнө өмнө

Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлд 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

1 өдрийн өмнө өмнө

Номын ертөнцийн олон өнгө алагласан гурван өдөр өнгөрлөө

1 өдрийн өмнө өмнө

Иргэд ерөнхий сайдын 9 шийдвэрийг дэмжиж байна

1 өдрийн өмнө өмнө

Элсний волейболын баг хожигдлоо

1 өдрийн өмнө өмнө

Монголын волейболын эмэгтэйчүүдийн шигшээ 9-12 байрын төлөөх тоглолтоо хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эрч хүч ихэснэ

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 21-23 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Г.Хандсүрэн: Маргааш 20 дахь удаагийн Азийн Наадам дахь анхны тоглолтоо хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Дуучин шиг дуучин

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно

2 өдрийн өмнө өмнө

3 аймгийн зарим сумдад түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө

2 өдрийн өмнө өмнө

“Арвайхээрийн дулааны станц” төслийн ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Улаанбаатар грант” шагналыг “Чингис хааны тагнуулын нууц товчоо” бүтээлд гардууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-09-17 өмнө

2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-17 өмнө

Г.Занданшатар “жагсаалт”-аас хасагдлаа

2026-09-17 өмнө

Н.Учрал:Хөрөнгө оруулах замыг чөлөөлөх нь Засгийн газрын үндсэн чиг шугам

2026-09-16 өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

2026-09-18 өмнө

2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-18 өмнө

Н.Учрал:ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

2026-09-17 өмнө

Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна

2026-09-18 өмнө

Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

2026-09-16 өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

2026-09-16 өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

2026-09-17 өмнө

С.Амарсайханыг дагаж юу өрнөх вэ?

2026-09-19 өмнө

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа

2026-09-17 өмнө

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ

2026-09-16 өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

2026-09-19 өмнө

2 хөршийн худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчидтэй уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

3 аймгийн зарим сумдад түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө

2026-09-17 өмнө

Сургууль, цэцэрлэгийн шаардлага хангаагүй барилгын компаниудыг хуулийн дагуу арга хэмжээ авна

2026-09-16 өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

2026-09-17 өмнө

Орос улсад Алтайгаар дамжин Хятад руу чиглэсэн төмөр зам баригдаж магадгүй

2026-09-18 өмнө

Волейболын эмэгтэй шигшээ өнөөдөр Кыргызстаны багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

“Улаанбаатар грант” шагналыг “Чингис хааны тагнуулын нууц товчоо” бүтээлд гардууллаа

2026-09-16 өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

2026-09-16 өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2026-09-16 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

2 өдрийн өмнө өмнө

Г.Хандсүрэн: Маргааш 20 дахь удаагийн Азийн Наадам дахь анхны тоглолтоо хийнэ

2026-09-18 өмнө

Эмэгтэй шигшээ баг өнөөдөр Тайваны багтай тоглоно

2026-09-17 өмнө

Ерөнхий сайд ХЗДХ-ийн сайдыг чөлөөлж, Ерөнхийлөгч хуулийнханд үүрэг өгөв

2 өдрийн өмнө өмнө

“Арвайхээрийн дулааны станц” төслийн ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо

2026-09-17 өмнө

Л.Болдбаатар: "Муу уран бүтээл хийгээгүй юм байна” гэж өөрөөрөө жаахан ч гэсэн бахархах сэтгэл төрж байна

2026-09-16 өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах