• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Б.Мөнгөнчимэг: Ямар ч том бөхтэй өөрийнхөөрөө барилдаад, ялна л гэж боддог

Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн ДАШТ болсон билээ. Өнөө жилийн дэлхийн аваргаас Монголын жүдочид зургаан медаль авч, багийн дүнгээр дэлхийн 126 орноос гуравдугаар байрт шалгарсан. Тэгвэл энэ удаагийн дэлхийн аваргын 63 кг-д улсаа төлөөлөн оролцсон Б.Мөнгөнчимэг хүрэл медаль хүртэж, бөмбөрцөгт нэрээ дансалсан юм. 23 насандаа дэлхийн медальтан болсон түүнтэй ярилцсанаа уншигч авхай танд хүргэе.

-Унгарт болсон ДАШТ-д амжилттай оролцож, хүрэл медаль хүртсэн. Тэмцээнд оролцохын өмнө сэтгэл санаа, бэлтгэлжилт ямар байв?

-Би тэмцээн эхэлчихсэн байхад очсон. Эндээс явах нислэг тэгж таарсан юм. Унгарт очиход уур амьсгал Монголтой төстэй, нэг их ялгаагүй байсан. Очсон өдрөө жин тохируулах бэлтгэл хийсэн. Өглөө Будапешт хотод буугаад, өдөр нь бэлтгэлээ хийчихээд, маргааш нь жингээ үзүүлсэн. Түүнийхээ дараа барилдах хүмүүсийнхээ талаар жаахан судалж байгаад барилдах өдрөө тэмцээний заал руу очсон. Сугалаа тэмцээн эхлэхээс өмнө гарчихсан байсан. Барилдах хүмүүсээ хараад, эхний тойрогт Энэтхэгийн бөхтэй юм байна. Хэрвээ ялчихвал Финландтай тулах юм байна гэж бодоод, бэлдэж байлаа. Финландтай аятайхан барилдаад ялбал Францын бөх гарч ирэх юм байна гээд тооцоолж байлаа. Тэгээд тэр бөхчүүдийн барилдааныг харж, энэ нь баруун талтай, тэр нь зүүн талтай юм байна гэх мэтчилэн харж, ажиглаж, судалж байсан. Барилдааны өмнө бол сэтгэл санаа сайхан байсан шүү. Гараад сайхан барилдая л гэж бодож байлаа.

-Барилдаануудынхаа та­лаар ярьвал. Эхний тойр­гуу­дад өөгүй сайхан барилд­сан шүү дээ?

-Эхний тойрогт Энэтхэгийн бөхийг хөмөрч, базари авсан. Улмаар үргэлжлүүлж дарах мэхээр цэвэр хожсон. Харин хоёрдугаар тойрогт Финландын бөхтэй нэлээд удаан барилдсан. Барьц авахаар л сөхөж үүрэх гээд байсан юм. Тэр нь жаахан эвгүй. Өмнө нь барилдаж үзээгүй байсан болохоор бүр эвгүй. Эхний хоёр минут гаран барилдаан сайн гарч өгөөгүй. Сүүлийн нэг минут ороод ирсэн чинь багш “Одоо яваад барилд, цаг дууслаа шүү” гэсэн. Тэгэхээр нь энгэрийнхээ барьцыг авч байгаад хөмөрч үзсэн. Миний хөмрөөнд унахгүй байхаар нь хөмрөх гэж хуураад тохож унагаж, базари үнэлгээ аваад, улмаар даралтаар цэвэр ялсан. Гурав дахь барилдаанаа Францын бөхтэй хийсэн. Өмнө нь Маркес Пинот гэдэг Францтай нэг удаа таарч барилдаад ялагдчихсан байсан юм. Сууж үүрдэг мэхтэй. Тэр мэхийг нь хийлгэхгүй гэсэн тактиктай барилдсан. Тактикийнхаа дагуу мэхээ хийгээд, барилдсан. Эхний нэг минут өнгөрөөд ирэх үед нэг үнэлгээ авах ёстой гэж бодоод, улмаар хөмөрч базари авсан. Цаг дуустал үнэлгээгээ хамгаалаад л дуусгасан даа. Ингээд шигшээ найм руу орсон.

-Хэсгийн аваргын төлөө дахиад Францын бөхтэй учраа таарсан байх аа?

-63 кг-ын чансаанаа хоёрт бичигддэг, дэлхийн аварга, Олимпийн мөнгөн медальт  Кларинс Агбененутай барилдсан. Уг нь эхлээд баруун талаараа барьц аваад барилдана гэсэн тактик боловсруулж татамид гарсан. Гарсныхаа дараа зүүнээрээ барилдаж болмоор санагдаад барьц автал өрсөлдөгч маань үндсэн мэхээ хийгээд л цэвэр ялчихсан, намайг.

Ингээд л торгуулийн тойрогт шилжсэн.  Миний өмнө Одбаяр ах, Сумъяа эгч хоёр барилдсан шүү дээ. Манай жүдочид нэг фэйсбүүк групптэй байхгүй юу. Тэр групп дотор Түвшээ аварга “Одбаярыг яг тэмцээн эхэлж байгаа юм шиг л барилдаарай гэж хэлээрэй”  гэсэн юм. Одбаяр ах бас торгуульд барилдсан шүү дээ. Тэгээд торгуулийн тойрогт барилдахдаа тэр үгийг санаж, тэмцээн эхэлж байгаа юм шиг л үзье гэж бодсон. Хэрвээ тэмцээн эхэлж байгаа юм шиг барилдвал хоёр ялаад л медаль хүртэнэ шүү дээ. Медалийн төлөө барилдах гэж байна даа гэж сандарсан юм байгаагүй. Торгуулийн тойрогт Бразилийн бөхтэй барилдахад намайг эхлээд нэг шидэх гэж оролдсон. Багш нар ч гэсэн “Наад шидээ чинь ирнэ шүү” гэж хэлж байсан юм.

Тэгтэл дахиад шидэх мэхний оролдлого хийхээр нь хойш татаад, дарах барьц аваад, цэвэр ялсан. Харин хүрлийн төлөө Хятадын Ян Жунха гэдэг бөхтэй барилдсан. Өмнө нь тэр бөхтэй дөрвөн удаа барилдсан. Нэг хожиж, гурав дараалж хожигдсон. Медалийн төлөө гарахдаа өмнө нь хожигдсоноо ч мартчихсан. Барилдахын өмнө Сумъяа эгч ирээд, гар барьж өгсөн. Тэгээд “За одоо дэвжээн дээр гарахаар чинь Монгол гээд хашгирна. Үзэгчид дэмжинэ. Түүнд битгий их анхаараарай, барьцаа аваад, барилдаанаа хийгээрэй” гэж хэлсэн.

Би ч гараад л барилдчихъя гэж бодсон. Гараад барьцаа аваад, хөмрөөд унагаасан. Шүүгч рүү харсан чинь цэвэр гэж заахгүй юу. Би өөрөө болохоор базари үнэлгээ авчихлаа л гэж бодсон. Цэвэр унасаныг нь мэдэхгүй шүү дээ. Тэгээд цэвэр заасныг болиулаад базари болгох байх гэж бодоод, гайхаад зогсч байсан. Гэтэл ялалт заачихсан. Түүний дараа дэвжээнээс буугаад, гэнэт баярлаад гүйсэн дээ. Хүмүүс болохоор намайг тэрхэн зуур цочролд орчихсон уу гээд л байсан.

-Францын Агбененуг ялчихвал манай бөх финалд үлдэх ч боломж байна даа гэж би харж байсан юм. Гэтэл амархан ялагдчихсан?

-Нөгөө зооноос хэсгийн аваргаар Польшийн бөх гарч ирсэн. Тэр бөхийг би 2014 онд багийн дэлхийн аваргаар хожиж байсан. Хэрвээ Францыг ялсан бол финалд үлдэх боломжгүй гэх газаргүй. Мэдээж хожно л гэж дэвжээнд гарна шүү дээ. Хожигдоно гэж юу гэж бодох вэ дээ. Гэвч барьцны алдаанаас болоод л ялагдчихсан. Ялагдчихаар чинь босч ирээд нэг хэсэгтээ л учраа олдоггүй юм билээ. Нэлээд барилдаж байгаад ялагдсан бол тэгэх байсан юм, ингэх байлаа гэж бодно. Гэтэл гараад л уначихаар чинь дараагийн барилдаанаа л сайн хийе гэхээс өөр юм бодогддоггүй юм билээ. Тэгээд ч өмнөх өдрүүдэд 48, 60, 57, 73 кг-ын жингийн бөхчүүд медаль хүртсэн болохоор сэтгэл зүй огт өөр болчихсон. Хамт бэлтгэл хийсэн хүмүүс маань медаль авч болоод байхад би яагаад чадахгүй гэж бодох жишээний.

-Дэлхийн аваргад явахдаа медаль авч чадна гэж бодож явсан уу. Хэр өөртөө итгэлтэй байсан бэ?

-Медаль авчихмаар санагдаад байсан байхгүй юу. Найз залуудаа ч хэлж байсан. “Би энэ удаагийн ДАШТ-ээс медаль авчихмаар санагдаад байх юм” гээд хэлтэл “Чимээгүй, дотроо л хадгалж бай” гэж хэлж байлаа. Бас ээждээ “Ээжээ, би энэ жил дэлхийн аваргаас медаль авна аа” гэж хэлж байсан юм. Ээж маань ч юм дуугардаггүй. Дотроо л хадгал гэсэн санаа нь байсан юм шиг байна лээ. Сумъяа эгч өмнөх өдөр нь алтан медаль аваад, би чинь баярласандаа нойр хүрэхгүй байгаа юм чинь. Тэгж тэгж унтсан чинь шөнөжингөө барилдаад хоносон. Өглөө босч ирээд “Шөнөжингөө барилдаж барилдаж хүрэл авлаа” гээд нэг өрөөнд орсон Наранжаргал эгчид хэлсэн. Тэгтэл “За за явж хүрлээ авчихаад ир” гээд явуулсан. Тэгээд медалиа аваад ирсэн чинь “Чи өглөө юу гээд байлаа” гээд л баяр хүргээд, үнэхээр гоё байсан.

-Хятадын бөхийг цэвэр ялчихаад нэг их сэтгэл хөдлөл гаргахгүй байсан юм. Илүү том зорилготой ирээд, хүрэл медаль авсан болохоор тэгсэн юм болов уу гэж бодож байсан шүү?

-Тухайн үедээ сэтгэл хөдлөлөө барьчихсан юм. Цэвэр ялсан гэж бодоогүй, базаригаар л унагалаа гэж сэтгэхгүй юу. Тийм болохоор цэвэр зааснаа болиод базари болгочихвол хэцүү шүү дээ. Баярлаад, хөөрөөд гүйчихдэг, үнэлгээгээ болиулаад дахиад барилдахаар болбол хэцүү биз дээ. Сэтгэл хөөрөөд, баярлачихсан байсан хүн буцаж төвлөрөөд барилдахад амар биш. Тэгээд л базари авсан гэж бодоод л шүүгч рүү хараад зогсч байсан юм. Гэтэл цэвэр ялалт заачихаар нь “Юу билээ” гээд л гайхаж байгаа юм чинь. Түүнээс биш би чинь сэтгэлийн хөдлөл ихтэй хүн.  Хүрэл медалийг чамлана гэж юу байхав. Дэлхийн аваргын медаль гэдэг чинь ямар өнгөтэй байх нь чухал биш. Медаль л медаль. Гэхдээ би алтан медаль бол авна гэсэн зорилготой л очсон юм уг нь.

-Медалийн тавцан дээр зогсч байх үед чухам юу бодогдож байх юм?

-Гаргах амжилтуудынхаа эхлэлээс атгаад авчихлаа даа гэж бодсон. Би чадлаа шүү дээ гэж бас бодогддог юм билээ. Бас ээж рүүгээ залгаад “Би чадчихлаа шүү дээ” гэж хэлсэн. Дэлхийн аваргаас медаль хүртэхэд тайлбарлаж боломгүй тийм гоё мэдрэмж төрдөг юм билээ.  Тэгээд ч цаашид барилдах барилдаан болгонд нөлөөлнө. Би чинь дэлхийн аваргын медальтай бөх шүү дээ гэж бодоод барилдахад арай өөр үзнэ шүү дээ. Нөгөө талаар бас хариуцлага нэмэгдэж байна. Монголчууд л гэхэд Мөнгөнчимэг одоо ингэж барилдана, сайн амжилт үзүүлнэ л гэж найдаж, харна биз дээ. Тийм учраас хариуцлага нэмэгдэж байгаа байх.

-63 кг-ын жингийн бөх­чүү­дийн ур чадвар жилээс жилд өсч байна. Дэлхийн медальтан хоёр ч төрлөө. Түүний нэг нь өөрөө. Цаашид ямар зорилго тавьж байна, өөртөө?

-Холын зорилго бол Токиогийн олимп байна. Харин ойрын гэвэл удахгүй болох тэмцээнүүдэд амжилттай оролцоно доо. Токиогийн их дуулга болно. Он гараад Европын цувралууд эхэлнэ. Тэгээд мэдээж дараа жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн байна. Гаргасан амжилтаа давтаж, улам ахиулахыг бодож бэлтгэлээ хийнэ дээ. Ойрын үед болох тэмцээнүүдэд оролцох эсэх нь одоохондоо тодорхойгүй байна. Багш, дасгалжуулагчид, холбоо энэ тэмцээнд оролц гэвэл тэгээд л явна даа.

-Тамирчин болгонд үлгэр дууриалал авдаг хүн байдаг байх. Өөрийн тань хувьд хэнээс үлгэр дууриалал авч, суралцдаг вэ?

-Шигшээ багийнхан чинь эрэгтэй, эмэгтэйгүй хамт бэлтгэл хийдэг. Тийм болохоор шигшээгийнхээ тамирчдаас үлгэр дууриалал авч, суралцана. Болдоо ах мэдрэмжтэй, гоё барилддаг. Урнаа эгч техниктэй, хэвтээ барилдаанд сайн. Тийм болохоор хэвтээд яаж барилдаж байна вэ гэдгийг харна, суралцана. Сумъяа эгч байна, дайчин, тэвчээртэй, гайхалтай барилддаг бөх. Сая 13 минут ажиллаж, барилдсан. Тэр барилдааныг хараад “Энэ хүн ингэж ажиллаж, барилдаж чадаж байна. Би ч гэсэн чадна шүү дээ” гэсэн бодол төрж байсан. Одбаяр ах бас гоё барилдана. Тэр бүх барилдааныг харж, суралцаж, үлгэр дууриалал авдаг. Ер нь л байнга хамт бэлтгэл хийж байгаа юм чинь харна, сурч авна шүү дээ. Урнаа эгчийн барилдааныг бол байнга харна. Бүгдийг нь сурахгүй ч гэсэн даралтыг яаж авч байна гээд л харна, суралцана.

-Хэвтээ барилдаанд илүү сайн барилддаг болсон юм шиг санагдсан. Сая дэлхийн аваргаар гэхэд л хэд хэдэн удаа даралтаар ялсан шүү дээ?

-Босоо барилдаанаас хэвтээ рүү шилжих шилжилтэд илүү анхаарсан бэлтгэлийг их хийлгэсэн. Нэг долоо хоногтоо байнга босоо барилдааны бэлтгэл хийсэн. Харин дараа долоо хоногтоо босоогоос хэвтээ рүү шилжиж барилдах бэлтгэл хийж байлаа. Тийм болохоор сая дэлхийн аваргаар тэр бэлтгэлийнхээ дагуу барилдаад, даралт авч ялсан нь тэр. Ер нь бэлтгэл жигд сайн болсон. Бүгдээрээ л сайн барилдсан. Муу барилдсан хүн байхгүй. Багш нарын төлөвлөгөө сайн байсан. Бэлтгэл хангагч дүү нар ч сайн байсны ачаар үр дүнд хүрлээ. Зургаан медаль хүртэнэ гэдэг бол үнэхээр том амжилт.

-Нэгэн үе манай тамирчид Япон, Солонгос, Франц гэх зэрэг орны бөхчүүдтэй таарахдаа ялахгүй гэсэн сэтгэл зүйтэй байгаад байх шиг санагддаг байлаа. Харин одоо бол гадаадын тамирчид Монголын бөхтэй таарахаасаа эмээдэг болсон байх шүү.  Ер нь ямар ч орны бөхөөс айхгүй үздэг болсон биз?

- “Би чинь монгол хүн шүү дээ” гэж бодоод, хурцлагдаад дэвжээнд гардаг. Нэг үеэ бодвол Монголын жүдочид ямар ч тэмцээнээс медаль авдаг болчихсон. Багийн дүнгээр эхний гуравт ордог болчихсон. Тийм болохоор гадны тамирчид монголчууд хүчтэй өрсөлдөгч гэдэг сэтгэл зүйтэй болчихсон байдаг байх. Бид ч гэсэн тэр орны тамирчид биднээс илт илүү, ялахгүй гэж бодохоо больсон. Хэнтэй ч өөрийнхөөрөө барилдаад, ялна л гэж боддог.

-Мөнгөнчимэгийг уран ну­гаралтаар хичээллэж бай­гаад жүдод орсон гэдэг юм билээ. Хэзээнээс  жүдо бөхийн спор­тоор хичээллэж эхэлсэн бэ?

-Нэгдүгээр ангиасаа эхлээд тавдугаар анги хүртлээ уран нугаралтаар хичээллэсэн. Таван жил уран нугарсан. Тэр үедээ эгмээ хугалаад, хоёр сар гэртээ байсан. Гэртээ хэвтэхээр жин нэмчихэж байгаа юм чинь. Жин нэмчихээр буцаад уран нугарна гэдэг хэцүү юм билээ. Гар дээр тогтохоос эхлүүлээд. Дээрээс нь яс томтой, өндөр болж эхэлсэн болохоор биеэ даахаа больчихсон. Тэгээд л болихоор шийдсэн. Гэтэл ээж маань нэг өдөр “Чи барилдах юм уу” гэж байна.

Эхний удаа ч би нэг ач холбогдол өгөөгүй, яасан ч яахав гээд өнгөрсөн. Гэтэл ээж маань “Нугарч байгаад больчихсон, одоо аль ч үгүй үлдлээ” гээд надад их санаа зовсон. Тэгэхээр нь “За за барилдая барилдая” гээд л хэлчихлээ. Аав маань залуудаа барилддаг байсан болохоор таньдаг хүн олонтой. Нэг өдөр “Алдар” спорт хороо руу залгаад, охиноо барилдуулъя гэж дасгалжуулагчид нь хэлсэн юм билээ. Гэтэл 12 настай, арай жаахан байна, дараа жил ирээрэй гэсэн. Тэр хооронд гэртээ суугаад, бүдүүн болчихдог юм байгаа биз дээ. Жил тойрон явж байгаад би өөрөө “Ээжээ барилдуулах юу болсон” гэж асуухгүй юу. Тэгтэл хөтөлж авч яваад, “Алдар” дээр очсон чинь эмэгтэй хүүхэд авахгүй гэж байна.

Харин “Женко” клуб дээр оч, Цэвэлмаа гэж багш байгаа гээд зааж өгсөн. 2008 оны дөрөвдүгээр сард багш дээрээ очоод, хичээллэж эхэлсэн. Анх очиход багш маань тэмцээн үз гээд л суулгачихсан. Би ч гайхаад, тэмцээн үзээд сууж байгаа юм чинь. Ойлгохгүй, баахан л барилддаг эгч нар л байсан. Ингэж барилддаг юм байна гэж бодож, үзэж суусан даа, тэр үед. Тэгээд долоо хоногийн дараа дүүргийн аваргад орсон. Тэр тэмцээнд ороод хүрэл медаль авсан. Яаж ч ялсан юм, ямар ч байсан медаль дээр буусан. Хүрэл медаль авчихаад ирсэн чинь ээж маань бөөн баяр, долоо хоног хичээллээд хүрэл авчихлаа гээд л.

Дахиад долоо хоногийн дараа улсын аваргаас медаль аваагүй хүүхдүүдийн тэмцээн болсон. Орхон аймагт болсон юм. Тэнд очиж барилдаж, мөнгөн медаль авсан. Дахиад долоо хоногийн дараа дүүргийн аваргаар орж хүрэл авсан. Тэр бүхнээсээ урам аваад л жүдод дурласан даа. Нугардаг болохоор уян, унахгүй байсан юм билээ. Тэгж байгаад л нэг мэх хийнэ. Багш гар хавчиж эргэдэг нэг мэх заагаад өгчихсөн. Түүнийгээ л эхний хоёр жил хийж барилддаг байлаа даа.

-Есөн жил жүдо бөхөөр хичээллээд л дэлхийн медалтан боллоо доо?

-14 настайгаасаа хойш есөн жил хичээсний хүчинд бас нэг зорилгодоо хүрлээ. Дунд нь 2014 оны сүүлчээр бэртэл авсан. Хагалгаанд ороод жил барилдаагүй. Мөрний бэртэл авсан. Мөр их амархан мултарчихдаг болсон юм. Хоёр, гурван жил дараалд мөр мултарсан. Тэгээд л хагалгаанд ороод, жил завсарласан даа.

-Уран нугаралтаар хичээл­лэж байсны ач тус, нөлөө гэж байна биз. Арай унаа холтой ч гэдэг юм уу?

-Манай багш тэнцвэрийн тархи нь илүү хөгжсөн гэж хэлдэг юм. Уран нугаралтаар багаасаа хичээллэхээр чинь гар дээрээ тогтохоос авахуулаад тэнцвэр их авна. Тийм болохоор тэнцвэр сайтай. Магадгүй унаа холтой ч байж болох юм. Мэдээж бас уян. Уян болохоор гулжигнаад мэхэнд унахгүй байх талтай. Давуу тал гэвэл ийм л байна даа.

-Мэдээж энэ амжилтад хүрэхэд олон хүн тусалж дэмжсэн. Тэр хүмүүстээ хандаж хэлэх үг байгаа байх?

-Би чинь Төв аймгийн Баянхангай сумын харьяат гэж явдаг юм. Хэдийгээр Улаанбаатар хотод төрсөн ч гэсэн Төв аймагт харьяалагдаж яваа. Нутгийнхан маань тусалж, дэмждэг. Мэдээж “Женко” клубын хамт олон байна. Би чинь гавьяат дасгалжуулагч Шархүүгий Цэвэлмаа багшийн удирдлага дор багаасаа л хичээллэсэн. Одоо шигшээ багт багтаж, Гавьяат дасгалжуулагч О.Балжинням, дасгалжуулагч Баттулга, Дашдаваа, Эрдэнэт-Од гээд олон сайхан багш нарын удирдлага дор бэлтгэлээ базаадаг. Дэлхийн аваргаас медаль авахад энэ олон багш нарын маань заавар зөвлөгөө маш их хэрэгтэй. Мөн бэлтгэл хангасан дүү нар маань байна. Тэр бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлье. Мөн гэр бүлийнхэндээ бүгдэд нь баярлалаа.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Улаанбаатар хотод 8-р сард Азийн цомын урьдчилсан шатны тэмцээн болно
“Алдар” спорт хорооны баг, тамирчид холимог багийн улсын аварга боллоо
Жүдо бөхийн УАШТ-ны энэ жилийн аваргууд
Жүдо бөхийн УАШТ Чингис хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Чуулган
  • •Бөхийн төрлүүд
  • •Намууд
  • •Сагсанбөмбөг
  • •Гадаад харилцаа
  • •Нийслэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Фото мэдээ
  • •Шүүхийн танхимаас
  • •Гэмт хэрэг
  • •Ипотекийн зээл
  • •Видео мэдээ
  • •Боловсрол
ХУРААХ
Анхдагч нь анагаах боллоо
Дэлхийн дэвжээнд эх орныхоо...

Б.Мөнгөнчимэг: Ямар ч том бөхтэй өөрийнхөөрөө барилдаад, ялна л гэж боддог

Пунцагболд 2017-09-15

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Улаанбаатар хотод 8-р сард Азийн цомын урьдчилсан шатны тэмцээн болно
“Алдар” спорт хорооны баг, тамирчид холимог багийн улсын аварга боллоо
Жүдо бөхийн УАШТ-ны энэ жилийн аваргууд
Жүдо бөхийн УАШТ Чингис хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
5 цагийн өмнө өмнө

Улаанбаатар хотод 8-р сард Азийн цомын урьдчилсан шатны тэмцээн болно

11 цагийн өмнө өмнө

Ипотекийн зээл МИК-рүү шилжсэн эсэхээ хэрхэн шалгах вэ?

13 цагийн өмнө өмнө

Түргэн тусламжийн автомашинуудад хотхоны бүх хаалтыг нээдэг тоноглол суулгаж өгөхөөр болов

15 цагийн өмнө өмнө

Таксины жолоочтой маргалдаж, нүүр толгойн тус газар нь цохиж амь насыг нь хохироожээ

16 цагийн өмнө өмнө

Шүүх: "Хүнийг алах” гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх хангалттай нотлох баримт тогтоогдоогүй

16 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Жагсаалтад ороход гурван жил ажиллаж бэлтгэгдсэн байх шаардлагыг тавина

17 цагийн өмнө өмнө

“Улаанбаатарын өвлийн наадам – 2026” болно

17 цагийн өмнө өмнө

Толгойт орчимд агаар бохирдолтой байна

17 цагийн өмнө өмнө

Ирэх хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

17 цагийн өмнө өмнө

“Алдар” спорт хорооны баг, тамирчид холимог багийн улсын аварга боллоо

18 цагийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Тэмээ хоёр дахин өссөн нь малчид, тэмээчдийн нөр их хөдөлмөрийн үр дүн

18 цагийн өмнө өмнө

Х.Булгантуяаг Д.Үүрийнтуяагаар солих уу

18 цагийн өмнө өмнө

АН-ын залуус “ах нар”-тайгаа өрсөлдөхөөр бэлдээд эхэлжээ

18 цагийн өмнө өмнө

Үс засуулвал нас уртасна

18 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 16-18 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

С.Баяр: Цаашдаа ийм юмнуудыг засаг төрийн ажлаас хол байлгахыг би сануулах үүрэгтэй

1 өдрийн өмнө өмнө

"Үгэнд орсонгүй” гэх шалтгаанаар зодуулсан цэрэг эмнэлэгт хүргэгджээ

1 өдрийн өмнө өмнө

Жүдо бөхийн УАШТ-ны энэ жилийн аваргууд

1 өдрийн өмнө өмнө

Г.Занданшатар: Гэрээний үүргээ биелүүлэн цахилгаан эрчим хүчээ найдвартай үйлдвэрлэх хэрэгтэй

1 өдрийн өмнө өмнө

"ДЦС-4"-ийн зууханд гарсан гэмтлийг 18 цагийн дотор засварлаж, өнөө орой залгах гэж байна

1 өдрийн өмнө өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөлжээ

1 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин гахай өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө дулаарч 11-13 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Жүдо бөхийн УАШТ Чингис хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Т.Ариунзаяа насанд хүрэгчдийн УАШТ-д анх удаа түрүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Дулааны IV цахилгаан станцад ажиллана

2 өдрийн өмнө өмнө

Ц.Дагвадоржид шүүхээс бүх насаар нь хорих ял оноолоо

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал өнгө зүс сайжирна

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 16-18 хэм хүйтэн байна

2026-01-23 өмнө

Ц.Цогтбаатар Улсын аваргад долоо дахиа түрүүлэв

САНАЛ БОЛГОХ
2026-01-21 өмнө

“Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаа

2026-01-20 өмнө

Шархад орчимд агаарын бохирдол маш их байна

2026-01-20 өмнө

Н.Батсуурь: Хүчээр зодог тайлуулах гэсэн оролдлого юм уу

2026-01-21 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 36 зөрчил бүртгэгдлээ

2026-01-20 өмнө

Барьцаа хөрөнгө чөлөөлөх үйл явц

2026-01-22 өмнө

Б.Чойжилсүрэнг “буцаах” цаг нь болжээ

2026-01-21 өмнө

Бага насны хүүхэд хүчирхийлж, оргон зайлсан этгээдийг албадан авчирчээ

2026-01-22 өмнө

Ипотекийн зээлтэй иргэн ажлаа сольж болох уу

2026-01-22 өмнө

338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо

2026-01-21 өмнө

Цахилгааны хязгаарлалт өнөөдөр үргэлжилнэ

2026-01-23 өмнө

Г.Түвшинсанаа: Цахилгаан тасарвал дүүжин замын тээвэр нөөц генератораар ажиллана

2026-01-22 өмнө

Үс засуулвал бие эрхтний хүч сайжирна

2026-01-22 өмнө

16 болон 32 настай хоёр эмэгтэйг хөнөөсөн хэргийн шүүх хурал өнөөдөр болно

2026-01-22 өмнө

Цас орохгүй, өдөртөө 20-22 хэм хүйтэн байна

2026-01-22 өмнө

Тэтгэвэрт гарсан иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгдэж байна

2026-01-21 өмнө

Ж.Дуламсүрэн: Нөөцийн махны борлуулалтыг өнгөрсөн жилээс эрт эхлүүлж байна

2026-01-20 өмнө

А.Баяр: Эмээлт, Партизан, Хонхрын замд дундаж хурдны стандартыг мөрдүүлнэ

2026-01-23 өмнө

Т.Доржханд улс төрөөс явбал Монгол Улс сүйрнэ гэв үү?!

2026-01-23 өмнө

АН-ын түүхэнд ийм “аядуу зөөлөн” дарга байсан уу?

2026-01-23 өмнө

Ханын материал хот орон сууцжуулах төслийн газар чөлөөлөлтийн явц 98 хувьтай байна

2026-01-23 өмнө

Нийслэлийн 117-р сургуулийн түүхий нүүрсний хэрэглээг зогсоож, хийн түлшинд шилжүүллээ

2026-01-20 өмнө

15-р сургуулийг нурааж, шинэ сургууль барина

2026-01-20 өмнө

Дулаан хангамжаа бие даан бүрэн шийдсэн “Неосити” хотхон

2026-01-21 өмнө

Хүннү хот төслийн цэвэрлэх байгууламжийн барилгын ажил 10 хувьтай үргэлжилж байна

2026-01-23 өмнө

Нийт нутгийн 87 хувьд цастай байна

2026-01-20 өмнө

Нөөцийн махыг өнөөдрөөс 410 цэгээр худалдаална

2026-01-23 өмнө

Ц.Цогтбаатар Улсын аваргад долоо дахиа түрүүлэв

2026-01-20 өмнө

Н.Тавинбэхийг хэрэгт татсаны шалтаг нь Солонгосын төсөл, шалтгаан нь Вьетнамынх гэв үү?!

2026-01-22 өмнө

Давос-2026: Монгол Улсад хүрэлцэн ирж, баяр наадам үзэхийг урилаа

2026-01-22 өмнө

Г.Занданшатар Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр нар Давост уулзав

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах