• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

15 мянган иргэн “Хөдөлмөрийн бирж”-ээр үйлчлүүлснээс 2000 нь ажилтай болов

Хөдөлмөр, нийгмийн хам­гааллын яамны нээлттэй хаал­ганы өдөрлөг энэ сарын 19, 20-ны өдрүүдэд улсын хэм­жээнд зохион байгуулагдаж өн­дөрлөсөн. Өдөрлөг хоёр өдөр үргэлжлэх хуваарьтай байсан ч хоёр дахь өдөр нь цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж үйл ажиллагаагаа төлөвлөгөөнийхөө дагуу Сүх­баатарын талбайд явуулж чадаагүй юм. Гэсэн хэдий ч ир­гэ­дийнхээ хүсэлтийн да­гуу яамныхаа байранд ир­гэ­дийг хүлээн авч уулзан, тэд­нийг ажилд зуучлах үйл ажил­лагаагаа үргэлжлүүлсэн билээ. Тус нээлттэй хаалганы өдөрлөг нь ганцхан нийслэл хотод зохион байгуулагдаагүй гэдгээрээ илүү онцлогтой юм.

Тодруулбал, алслагдсан гурван дүүрэг болон 21 аймгийн төвд нэгэн зэрэг зохион байгуулагдсан. Өдөрлөгт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагуудаас ХНХЯ-ны харьяа Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар өргөн бүрэлдэхүүнээр ажиллаж, иргэдэд хэрэгтэй дэлгэрэнгүй мэдээллийг өгч байлаа. Мөн харьяа байгууллагууд, судалгааны төвүүдээс гадна ажил олгогч аж ахуйн нэгжүүд, ТББ-ууд өдөрлөгт оролцов. Өдөрлөгийн үеэр ХНХЯ-наас хамгийн том "Хөдөлмөрийн бирж" ажиллуулж иргэдийг ажлын байраар хангах томоохон зорилтыг тавьсан билээ.  
Уг арга хэмжээнд нийтдээ 60 орчим аж ахуйн нэгж нэгдэж, иргэдийг нээлтэй ажлын байрандаа бүртгэж, сонгож авах үйл ажиллагаа явуулсан юм. Мөн эрүүл мэнд, нийгмийн даатгал, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн бүлгүүд, гэр бүл-хүн амын хөгжил, нийгмийн халамжийн зэрэг олон талт бодлого, хууль эрх зүйн танилцуулга, арга хэмжээ, үйлчилгээг нэг дороос иргэдэд түргэн шуурхай хүргэж ажиллав. Иргэд ажлын байранд бүртгүүлэх үйл ажиллагаанд нэлээд идэвхтэй оролцож байсан. Мөн Эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалтай холбоотой асуудлууд болох элэгний В, С вирусийн эмийн үнийн хөнгөлөлт болон бусад тушаал шийдвэрүүдийн талаарх мэдээллийг илүүтэй сонирхож байлаа.

“Хөдөлмөрийн бирж” зорилгоо биелүүлэв

Нээлттэй хаалганы өдөрлөгт улсын хэмжээнд нийт  50 мянга орчим иргэд оролцсон байна. Үүнээс 15 мянган иргэн “Хөдөлмөрийн бирж”-ээр үйлчлүүлж ажлын байрны захиалгад бүртгүүлжээ. Тоог нарийвчилж задалбал ажилд бүртгүүлсэн иргэдийн 11.000 нь нийслэл хотод, үлдсэн 4000 иргэн нь алслагдсан гурван дүүрэг, аймгуудад бүртгүүлжээ. Тэгвэл эдгээр иргэдээс 2000 орчим иргэн ажил олгогчдоос тавьсан шаардлагыг хангаж ажилд орох эрхээ авсан байна. Мөн Хөдөлмөр, халамжийн чиглэлээр хоёр өдрийн хугацаанд нийт 15720 иргэнд мэдээлэл хүргэж ажилласан байна.

ЭМНД-ын чиглэлээр 9770 иргэнд мэдээлэл өгч, шаардлагатай үйлчилгээнүүдийг түргэн шуурхай үзүүллээ

Нээлттэй хаалганы өдөрлөгт Эрүүл мэнд нийгмийн даатгалын ерөнхий газар, төвийн зургаан дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн ажилтан албан хаагчид оролцсон юм. Өдөрлөгийн үеэр элэгний С вирусийн эсрэг “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн талаар, цалин, тэтгэврийн зээлийн хүү буурч, шимтгэл тэглэсэн талаар, тэтгэврээ шимтгэл, хүүгүйгээр урьдчилан авах боломжтой болсон гэх мэт иргэдийн илүүтэй сонирхож байсан мэдээ мэдээллийг хүргэж үйлчиллээ. Мөн тэтгэврийн хяналтын аян, тэтгэвэр авагч банкаа сонгох болсон зэрэг  сүүлийн үед хэрэгжиж буй бодлого, үйл ажиллагаатай холбоотой мэдээллүүдийг иргэдэд өгсөн. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын чиглэлээр нийт 9770 иргэнд мэдээ мэдээлэл өгч, шаардлагатай үйлчилгээнүүдийг түргэн шуурхай үзүүлжээ. Үүнээс Улаанбаатар хотод 3188 иргэн, орон нутагт 6582 иргэн хамрагдсан байна.

Эрэлттэй мэргэжлүүдийг сонгож 350 залуу МСҮТ-д шинээр элслээ

“Нээлттэй хаалганы өдөрлөг”-т Мэргэжлийн боловсрол, сургалтын төвийн 57 байгууллага оролцсон бөгөөд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн танилцуулга, багш суралцагсдын бүтээл болох үндэсний хувцас, сүлжмэл хувцас, модон эдлэл, гагнуурын бүтээлүүд, ном сурах бичиг, бүтээлийн сурталчилгаа, барилгын засал чимэглэлчин, мэргэжлийн мозайк арт утсан чимэглэл, байшингийн скиз загвар зэргийг олон нийтэд танилцуулж, нийт 11000 гаруй иргэдэд мэдээлэл хүргэж үйлчилжээ. Мөн 350 гаруй элсэгч МСҮТ-үүдэд бүртгүүлсэн байна. Үүнээс Улаанбаатар хотод 112, аймгууд болон алслагдсан гурван дүүрэгт 248 хүүхэд, залуус бүртгүүлжээ. Мөн багш,  суралцагсдын  хийсэн гурилан бүтээгдэхүүн, кекс, нарийн боов, жимсний ундаа, боловсруулсан цагаан идээний амталгааг зохион байгуулж иргэдэд танилцууллаа.

“Нэн түрүүнд ХАБ” уриатай ажилтан албан хаагчид шинэ технологиор хийгдсэн ажлын хувцсыг танилцууллаа

Үйлдвэрийн орчин, нөхцөлийг сайжруулах, ажилтныг ажлын байран дахь үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл болон бусад эрсдэлт хүчин зүйлийн нөлөөллөөс хамгаалах, түүнээс урьдчилан сэргийлэх, ХАБЭА-н үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай дэвшилтэт технологийг өдөрлөгийн үеэр нийтийн хүртээл болгож ажилласан юм. Энэхүү зорилгын хүрээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл, зөвлөгөөг олон нийтэд хүртээмжтэй хүргэж чадлаа. Өдөрлөгийн үеэр ХАБЭМТөвөөр нийт 1019 хүн үйлчлүүллээ.  Үүнээс ХАБЭА-н стандарт, дүрэм журам, сургалтын эрх авах, хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ зэрэг  асуудлаар 799 хүн зөвлөгөө, мэдээлэл авсан байна. Харин Мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хүрээнд нийт 220  иргэнд эрүүл мэндийн анхан шатны зөвлөгөө өгч, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа. Түүнчлэн “Нано загвар” компанийнхан нано технологийг ашиглан хийсэн ажлын хувцас, хэрэгслүүдээ танилцуулсан юм. Эдгээр хувцас хэрэгсэл нь ус нэвтэрдэггүй бөгөөд  гагнуурын очинд түлэгддэггүй гэдгээрээ онцлог, давуу талтай юм.

“Хуулиа мэдэж, эрхээ эдэлж, үүргээ биелүүлцгээе”

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар харьяа байгууллагуудын хамт оролцож, олон нийтэд үйл ажиллагаагаа сурталчилсан юм. Тухайлбал, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбор, Өнөр бүл хүүхдийн төв, Хүүхдийн тусламжийн утасны 108 үйлчилгээний төв, Зуслангуудын холбоо, Сурагчдын холбоо, Скаутын холбоо зэрэг байгууллагууд иргэдэд үйлчилж өөр өөрсдийн чиглэлээр мэдээлэл өгч ажиллалаа. Түүнчлэн иргэдэд салбарын хууль тогтоомжуудыг сурталчилж, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай, Хүүхдийн эрх, Хүүхэд хамгааллын тухай хуулиудаар тус тус сургалт хийсэн юм. Мөн эцэг эхчүүдэд зориулан хүүхдээ хэрхэн эерэг аргаар хүмүүжүүлэх талаар арга зүйн зөвлөгөө өгөх сургалтыг зохион байгууллаа.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо
Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ
Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр
Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Уул уурхай
  • •Эрүүл мэнд
  • •Степпе Арена
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
ХУРААХ
Хэн юу хэлэв
Жимми Батлер Миннесота...

15 мянган иргэн “Хөдөлмөрийн бирж”-ээр үйлчлүүлснээс 2000 нь ажилтай болов

Өнөртогтох 2017-06-23

Сэдвүүд : #Сурвалжлага   #Яам, Агентлаг  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо
Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ
Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр
Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

3 цагийн өмнө өмнө

“Ногоон чөлөөлөлт”-ийн хүрээнд монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

3 цагийн өмнө өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан ногоон гарц гарц байгуулна

3 цагийн өмнө өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

3 цагийн өмнө өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

3 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

3 цагийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2 өдрийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2 өдрийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2 өдрийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2 өдрийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2 өдрийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-04 өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

2 өдрийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-11-05 өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2 өдрийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2 өдрийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2 өдрийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-05 өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

1 өдрийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-02 өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах