• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Эргэж уулзахгүй нүүр биш дээ

Сонгууль угтаад нүүр номоор дүүрэн нүүргүй нөхдүүд цаг нь болоогүй байхад далд сурталчилгаа эхлүүлж, элдэв янзын тандалт хийж, хар цагаан пи ар цацаж байсан бол харин одоо ил цагаандаа гарчээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор нээлтээ хийгээд дөнгөж хоёрхон хонож байна. Гэтэл 20-хон хоногийн дараа эргээд уулзахгүй юм шиг аашлах нь нэг л эвгүй, амьдралд наалдацгүй юм.

Сошиалаар дүүрэн эерэг, сөрөг сэтгэгдэлүүд. Элдэв янзаар доромжилсон өнгө аястай эвлүүлэг, постууд тархи угаах гэж ядмагхан оролдлого хийнэ. Ажиглаад байхад Монгол Улсын гурван сая иргэнээс хамгийн адгийн гурван новшийг л албан хүчээр авчирч Ерөнхийлөгчийн сонгуульд сойгоод байгаа юм уу даа гэж гайхмаар.

Тэгээд “хүчинд автсан” зарим нэр дэвшигчийн ярьж хэлж буй нь бүр ч өрөвдөлтэй. Өөрийгөө яая гэж байж, бас хамт гүйж яваа нөхрөө аминдаа өмгөөлөөд байгаа бололтой “Монголчууд хүчтэй Ерөнхийлөгчтэй болохыг хүсч байна. Түүнээс биш булчин шөрмөстэй биш” хэмээн “Энийг маань сонгочих вий дээ” гэсэн айдсаа нууж эс чадна, хөөрхий минь. Харин нөгөө нэг нэр дэвшигч нь “Өөр гарц бий” гээд л байхаас биш, түүнийгээ олж чадахгүй. Орь залуудаа алс газар эрдэм сурахаар яваад аяга угаагч л болсон түүхтэй тэрбээр хэдэн бохир тавагны араас босч сургуулиа төгсч чадаагүй гэдэг. Уг нь гадаадад сурч буй монгол оюутнууд өдөр нь хичээлээ, чөлөөт цагаараа чадахаасаа чадахгүйгээ хүртэл элдэв янзын ажил хийгээд амьдралаа болгоод л явдаг овсгоо самбайтай л юмсан.

Хөгжиж буй Монгол Улсаас гадаадад сурч буй оюутнуудад одоо ч энэ жишиг үйлчилдэг бичигдээгүй хуультай. Гэтэл бүхэл бүтэн улсыг байтугай ганц биеэ авч явж чадаагүй хувийн зохион байгуулалт муутайг нь мэдсээр байж ингэж зовоож яах ч гэсэн юм. Уг нь цагийн менежмэнт, хувийн зохион байгуулалтаа сайжруулж, өрхийн төсвөө хөтөлж сурвал өөрт нь илүү хэрэгтэйсэн. Харин гурав дахь нэр дэвшигчийн хувьд энэ мэтийн амьдрал ахуйн жижиг сажиг асуудалд түүртэхээргүй юм байна. Хөлсний дусал, хөдөлмөрийн үнэ цэнийг мэдэх тамирчин, бизнесмэн хүн учраас тэр биз.

Тиймээс сонгогчид минь хөөрхий нэр дэвшигчдийн зовлон жаргалыг ойлгож, арай дөнгүүрийнх нь нэрийг л дугуйлчихна биз. Хэлсэн үг, хийсэн үйлдэл бүхнийг битгий гоочлоод бай л даа. Зарим нь сонгох эрхээсээ шал далийгаад янз бүрээр гутаан доромжилсон өнгө аястай, бүр эхнэр хүүдээр нь оролдсон пост ч оруулж байх шиг. 18-хан хоногийн дараа сонгууль дуусна.

Тэр үед эргээд уулзах нүүртэй байгаасай даа гэдэг бодол эрхгүй төрөх юм. Өөрийн үзэл бодлоо өрөөлд тулгах гэсэн увайгүй гүтгэлэг ч газар авах шинжтэй. Бид чинь цөөхөн монголчууд. Гурван саяулаа атлаа гуравхан хүний төлөө ингэтлээ талцаж хэрэлдэж байна гэхээр энэ улсад ер нь сонгууль явуулахын ч хэрэг байна уу даа. Хаант засаглалтай болчихоод сууж байвал амар санагдах.

Таны дэмжиж байгаа хүнийг бусад нь дэмжихгүй байлаа гэж муу муухайгаар доромжилж, гүтгэх хэрэг байдаг ч юм уу. Өөрийн бодол өөртөө л зөв гэсэн сайхан үг бий. Өрөөлд үзэл бодлоо тулгаж суухын оронд өмнөх сонголт чинь л зөв байгаасай хэмээн бодож явах нь өлзийтэй биз. Сошиал орчинд соёл дутагдаж байна. Тэр тусмаа цэвэр өрсөлдөөн үгүйлэгдэж байгааг дахин сануулчихъя. Соёлтой сонгуульдаж сурцгаая, монголчууд минь.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Уул уурхай
  • •Эрүүл мэнд
  • •Степпе Арена
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
ХУРААХ
Зарим хуулийн эцсийн найруулгыг...
NBA-ын өнөөдрийн шилдэг 5 (17.06.08)

Эргэж уулзахгүй нүүр биш дээ

Ганчимэг 2017-06-08
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Эргэж уулзахгүй нүүр биш дээ

Сонгууль угтаад нүүр номоор дүүрэн нүүргүй нөхдүүд цаг нь болоогүй байхад далд сурталчилгаа эхлүүлж, элдэв янзын тандалт хийж, хар цагаан пи ар цацаж байсан бол харин одоо ил цагаандаа гарчээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор нээлтээ хийгээд дөнгөж хоёрхон хонож байна. Гэтэл 20-хон хоногийн дараа эргээд уулзахгүй юм шиг аашлах нь нэг л эвгүй, амьдралд наалдацгүй юм.

Сошиалаар дүүрэн эерэг, сөрөг сэтгэгдэлүүд. Элдэв янзаар доромжилсон өнгө аястай эвлүүлэг, постууд тархи угаах гэж ядмагхан оролдлого хийнэ. Ажиглаад байхад Монгол Улсын гурван сая иргэнээс хамгийн адгийн гурван новшийг л албан хүчээр авчирч Ерөнхийлөгчийн сонгуульд сойгоод байгаа юм уу даа гэж гайхмаар.

Тэгээд “хүчинд автсан” зарим нэр дэвшигчийн ярьж хэлж буй нь бүр ч өрөвдөлтэй. Өөрийгөө яая гэж байж, бас хамт гүйж яваа нөхрөө аминдаа өмгөөлөөд байгаа бололтой “Монголчууд хүчтэй Ерөнхийлөгчтэй болохыг хүсч байна. Түүнээс биш булчин шөрмөстэй биш” хэмээн “Энийг маань сонгочих вий дээ” гэсэн айдсаа нууж эс чадна, хөөрхий минь. Харин нөгөө нэг нэр дэвшигч нь “Өөр гарц бий” гээд л байхаас биш, түүнийгээ олж чадахгүй. Орь залуудаа алс газар эрдэм сурахаар яваад аяга угаагч л болсон түүхтэй тэрбээр хэдэн бохир тавагны араас босч сургуулиа төгсч чадаагүй гэдэг. Уг нь гадаадад сурч буй монгол оюутнууд өдөр нь хичээлээ, чөлөөт цагаараа чадахаасаа чадахгүйгээ хүртэл элдэв янзын ажил хийгээд амьдралаа болгоод л явдаг овсгоо самбайтай л юмсан.

Хөгжиж буй Монгол Улсаас гадаадад сурч буй оюутнуудад одоо ч энэ жишиг үйлчилдэг бичигдээгүй хуультай. Гэтэл бүхэл бүтэн улсыг байтугай ганц биеэ авч явж чадаагүй хувийн зохион байгуулалт муутайг нь мэдсээр байж ингэж зовоож яах ч гэсэн юм. Уг нь цагийн менежмэнт, хувийн зохион байгуулалтаа сайжруулж, өрхийн төсвөө хөтөлж сурвал өөрт нь илүү хэрэгтэйсэн. Харин гурав дахь нэр дэвшигчийн хувьд энэ мэтийн амьдрал ахуйн жижиг сажиг асуудалд түүртэхээргүй юм байна. Хөлсний дусал, хөдөлмөрийн үнэ цэнийг мэдэх тамирчин, бизнесмэн хүн учраас тэр биз.

Тиймээс сонгогчид минь хөөрхий нэр дэвшигчдийн зовлон жаргалыг ойлгож, арай дөнгүүрийнх нь нэрийг л дугуйлчихна биз. Хэлсэн үг, хийсэн үйлдэл бүхнийг битгий гоочлоод бай л даа. Зарим нь сонгох эрхээсээ шал далийгаад янз бүрээр гутаан доромжилсон өнгө аястай, бүр эхнэр хүүдээр нь оролдсон пост ч оруулж байх шиг. 18-хан хоногийн дараа сонгууль дуусна.

Тэр үед эргээд уулзах нүүртэй байгаасай даа гэдэг бодол эрхгүй төрөх юм. Өөрийн үзэл бодлоо өрөөлд тулгах гэсэн увайгүй гүтгэлэг ч газар авах шинжтэй. Бид чинь цөөхөн монголчууд. Гурван саяулаа атлаа гуравхан хүний төлөө ингэтлээ талцаж хэрэлдэж байна гэхээр энэ улсад ер нь сонгууль явуулахын ч хэрэг байна уу даа. Хаант засаглалтай болчихоод сууж байвал амар санагдах.

Таны дэмжиж байгаа хүнийг бусад нь дэмжихгүй байлаа гэж муу муухайгаар доромжилж, гүтгэх хэрэг байдаг ч юм уу. Өөрийн бодол өөртөө л зөв гэсэн сайхан үг бий. Өрөөлд үзэл бодлоо тулгаж суухын оронд өмнөх сонголт чинь л зөв байгаасай хэмээн бодож явах нь өлзийтэй биз. Сошиал орчинд соёл дутагдаж байна. Тэр тусмаа цэвэр өрсөлдөөн үгүйлэгдэж байгааг дахин сануулчихъя. Соёлтой сонгуульдаж сурцгаая, монголчууд минь.

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

3 цагийн өмнө өмнө

“Ногоон чөлөөлөлт”-ийн хүрээнд монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

3 цагийн өмнө өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан ногоон гарц гарц байгуулна

3 цагийн өмнө өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

3 цагийн өмнө өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

3 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

3 цагийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2 өдрийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2 өдрийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2 өдрийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2 өдрийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2 өдрийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-04 өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

2 өдрийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-11-05 өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2 өдрийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2 өдрийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2 өдрийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-05 өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

1 өдрийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-02 өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах