• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Бидэнд нөөцийн талбай хэрэгтэй байна

Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө хүн төрөлхтөн хүчин мөхөсдсөөр ирсэн. Тиймээс  учирч болзошгүй аюулыг улс орон дан ганцаар туулах  бус бүс нутгаараа нэгдэн нийлж давж гарах талаар тив тивээрээ   хэлэлцэн ухаанаа уралдуулах  болсон.  Өмнөговь аймагт өнөөдөр ч зохион байгуулагдаж буй  “Говийн чоно-2017” олон улсын хамтарсан сургуулилтын үеэр ч мөн л энэ асуудал хөндөгдөж байлаа. Монгол Улс энэ талаар анхаарч нутаг дэвсгэрээ бүсчлэн хуваасан байна. Гэсэн хэдий ч бидэнд анхаарлын гадна үлдээж болохгүй зүйл бол гамшиг нүүрлэсэн үед  иргэдээ нүүн шилжүүлэх нөөц бүхий талбайг бий болгох асуудал.  Дашрамд өгүүлэхэд, манай улс  өмнө иргэний хамгаалалтын зориулалтын ашиглах зориулалт бүхий талбайтай байсан байна.

Тодруулбал, Яармагийн дэнжийн өмнөх талбайг  дээрх зориулалтаар улсын нөөцөд авсан байсныг  нь эрх мэдэл бүхий албан тушаалтнууд  баячуудад өндөр  үнээр худалдсаны улмаас  эдүгээ морин тойруулга, олон улсын дунд сургууль,  орон сууцны өндөр үнэ бүхий хороолол болж хувирсан. 

Монгол Улсад газар хөдлөхгүй гэсэн баталгаа байхгүй. Азаар манайд  газар хөдлөлт чичиргээ төдийхнөөр  мэдэгдээд өнгөрөх юм даа. Япон шиг өглөө оройгүй чичиргээ мэдэгдэж, тэнгэрт тулж очсон өндөр барилгууд нь савж байдаг бол  яана.  Тийм зүйл болбол шил даран сүндэрлэсэн орон сууцны хороолол, офиссын барилгууд нь нуран Дэнжийн мянга, Долоон буудал, Улиастай хавийн   гэр хороолол л шовойгоод үлдэж мэдэхээр.

Ер нь  сүүлийн  жилүүдэд баригдсан барилгууд долоогоос дээш баллын  газар хөдлөлтийг тэсвэрлэж гарна гэдэг юу л бол.  Ийм учраас  Монгол Улсад   байгалийн гамшиг болсон үед иргэдээ нүүлгэн шилжүүлэх нөөцийн газар байна уу гэж асуугаад байгаа хэрэг.  Өнөөдөр Улаанбаатарт нөөцийн талбай бүү хэл, машин тавих зогсоол ч олддоггүй.   Аюул тохиолдвол хаана хоргодох эсэхээ иргэд маань мэддэггүй байж мэднэ. Сургууль, цэцэрлэгийн барилгуудад хоргодох байр байдаг гэж дуулдаагүй. 

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад стандартын шаардлага хангахуйц цорын ганц талбайтай газар бол Өмнөговь аймаг.  Эл нөөцийн талбайгаа баталгаажуулах  арга хэмжээг авна гэдгээ ч тус аймгийн Засаг дарга Н.Наранбаатар   олон улсын хамтарсан дадлага ,сургуулилтийн  үеэр онцолж байсан.   Чухам ийм учраас  ОБЕГ нийслэлийн удирдлагуудад  аюул тулгарсан үед ашиглах нөөцийн талбайг  төрөөс,  Улаанбаатар хотын ЗДТГ-аас шаардаад байгаа юм билээ.   Албаны хүний өгсөн тайлбараар, нөөцийн газрыг Багахангай дүүрэгт санал болгоод байгаа аж. 

Аюул хэлж бус хийсч ирдэг.  Улаанбаатар хотод  өнөөдөр   сая илүү хүн ажиллаж амьдарч байна.  Газар хөдлөлтийн чичиргээ хүчтэй мэдрэгдэх үед бидэнд Багахангай руу нүүлгэн шилжүүлэлт хийх цаг хугацаа, эдийн засгийн чадавхи  бийсэн билүү.  Дээр нь Налайх  чиглэлийн зам нарийхан. Дөрөв, тав, зургаан эгнээгээр ашиглах зам байхгүй. Газар нь ч хавчиг.  

АНУ-ын Нью Орлеан мужид  болсон газар хөдлөлтийн үеэр  тус улсын Онцгой байдлын алба шаардлагатай бүхий л арга хэмжээг авч  нүүлгэн шилжүүлэх ажиллагааны рекордыг тогтоосон хэдий ч  арав гаруй хүний амь нас эрсэдсэн байдаг.  Энэ нь нүүлгэн шилжүүлэх цуваан дунд явсан автобусны шатахуун дууссаны улмаас уг автобусанд сууж явсан өндөр настан, хэвтрийн иргэд амиа алдсан аж.  Энэ жишээ бол өндөр хөгжилтэй, ухамсар өндөр оронд тохиолдсон эмгэнэлтэй явдал.  Монголчуудын  тухайд хүнд хэцүү цаг үед  бусдад хүндэтгэлтэй хандах ухаан биднээс гарах эсэх нь  эргэлзээтэй.  Мөнгө төгрөгтэй, хурд хүчтэй машин унадаг нөхдүүд ядуу иргэдийнхээ урдуур дайрч, байдал  хүндэрвэл дээгүүр нь гишгээд гарч байж ч мэднэ.  Тийм учраас л аюул болсон үед толгойгоо барин үсээ зулгаах бус урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах явдал шүү дээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •Сагсанбөмбөг
  • •Нийтлэл
  • •Уул уурхай
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Үндэсний спорт
  • •Эрүүл мэнд
  • •Степпе Арена
  • •Бөхийн төрлүүд
ХУРААХ
Хэн юу хэлэв
Shaqtin'A Fool (17.05.05)

Бидэнд нөөцийн талбай хэрэгтэй байна

Чулуунцэцэг 2017-05-05
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Бидэнд нөөцийн талбай хэрэгтэй байна

Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө хүн төрөлхтөн хүчин мөхөсдсөөр ирсэн. Тиймээс  учирч болзошгүй аюулыг улс орон дан ганцаар туулах  бус бүс нутгаараа нэгдэн нийлж давж гарах талаар тив тивээрээ   хэлэлцэн ухаанаа уралдуулах  болсон.  Өмнөговь аймагт өнөөдөр ч зохион байгуулагдаж буй  “Говийн чоно-2017” олон улсын хамтарсан сургуулилтын үеэр ч мөн л энэ асуудал хөндөгдөж байлаа. Монгол Улс энэ талаар анхаарч нутаг дэвсгэрээ бүсчлэн хуваасан байна. Гэсэн хэдий ч бидэнд анхаарлын гадна үлдээж болохгүй зүйл бол гамшиг нүүрлэсэн үед  иргэдээ нүүн шилжүүлэх нөөц бүхий талбайг бий болгох асуудал.  Дашрамд өгүүлэхэд, манай улс  өмнө иргэний хамгаалалтын зориулалтын ашиглах зориулалт бүхий талбайтай байсан байна.

Тодруулбал, Яармагийн дэнжийн өмнөх талбайг  дээрх зориулалтаар улсын нөөцөд авсан байсныг  нь эрх мэдэл бүхий албан тушаалтнууд  баячуудад өндөр  үнээр худалдсаны улмаас  эдүгээ морин тойруулга, олон улсын дунд сургууль,  орон сууцны өндөр үнэ бүхий хороолол болж хувирсан. 

Монгол Улсад газар хөдлөхгүй гэсэн баталгаа байхгүй. Азаар манайд  газар хөдлөлт чичиргээ төдийхнөөр  мэдэгдээд өнгөрөх юм даа. Япон шиг өглөө оройгүй чичиргээ мэдэгдэж, тэнгэрт тулж очсон өндөр барилгууд нь савж байдаг бол  яана.  Тийм зүйл болбол шил даран сүндэрлэсэн орон сууцны хороолол, офиссын барилгууд нь нуран Дэнжийн мянга, Долоон буудал, Улиастай хавийн   гэр хороолол л шовойгоод үлдэж мэдэхээр.

Ер нь  сүүлийн  жилүүдэд баригдсан барилгууд долоогоос дээш баллын  газар хөдлөлтийг тэсвэрлэж гарна гэдэг юу л бол.  Ийм учраас  Монгол Улсад   байгалийн гамшиг болсон үед иргэдээ нүүлгэн шилжүүлэх нөөцийн газар байна уу гэж асуугаад байгаа хэрэг.  Өнөөдөр Улаанбаатарт нөөцийн талбай бүү хэл, машин тавих зогсоол ч олддоггүй.   Аюул тохиолдвол хаана хоргодох эсэхээ иргэд маань мэддэггүй байж мэднэ. Сургууль, цэцэрлэгийн барилгуудад хоргодох байр байдаг гэж дуулдаагүй. 

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад стандартын шаардлага хангахуйц цорын ганц талбайтай газар бол Өмнөговь аймаг.  Эл нөөцийн талбайгаа баталгаажуулах  арга хэмжээг авна гэдгээ ч тус аймгийн Засаг дарга Н.Наранбаатар   олон улсын хамтарсан дадлага ,сургуулилтийн  үеэр онцолж байсан.   Чухам ийм учраас  ОБЕГ нийслэлийн удирдлагуудад  аюул тулгарсан үед ашиглах нөөцийн талбайг  төрөөс,  Улаанбаатар хотын ЗДТГ-аас шаардаад байгаа юм билээ.   Албаны хүний өгсөн тайлбараар, нөөцийн газрыг Багахангай дүүрэгт санал болгоод байгаа аж. 

Аюул хэлж бус хийсч ирдэг.  Улаанбаатар хотод  өнөөдөр   сая илүү хүн ажиллаж амьдарч байна.  Газар хөдлөлтийн чичиргээ хүчтэй мэдрэгдэх үед бидэнд Багахангай руу нүүлгэн шилжүүлэлт хийх цаг хугацаа, эдийн засгийн чадавхи  бийсэн билүү.  Дээр нь Налайх  чиглэлийн зам нарийхан. Дөрөв, тав, зургаан эгнээгээр ашиглах зам байхгүй. Газар нь ч хавчиг.  

АНУ-ын Нью Орлеан мужид  болсон газар хөдлөлтийн үеэр  тус улсын Онцгой байдлын алба шаардлагатай бүхий л арга хэмжээг авч  нүүлгэн шилжүүлэх ажиллагааны рекордыг тогтоосон хэдий ч  арав гаруй хүний амь нас эрсэдсэн байдаг.  Энэ нь нүүлгэн шилжүүлэх цуваан дунд явсан автобусны шатахуун дууссаны улмаас уг автобусанд сууж явсан өндөр настан, хэвтрийн иргэд амиа алдсан аж.  Энэ жишээ бол өндөр хөгжилтэй, ухамсар өндөр оронд тохиолдсон эмгэнэлтэй явдал.  Монголчуудын  тухайд хүнд хэцүү цаг үед  бусдад хүндэтгэлтэй хандах ухаан биднээс гарах эсэх нь  эргэлзээтэй.  Мөнгө төгрөгтэй, хурд хүчтэй машин унадаг нөхдүүд ядуу иргэдийнхээ урдуур дайрч, байдал  хүндэрвэл дээгүүр нь гишгээд гарч байж ч мэднэ.  Тийм учраас л аюул болсон үед толгойгоо барин үсээ зулгаах бус урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах явдал шүү дээ.

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

3 цагийн өмнө өмнө

“Ногоон чөлөөлөлт”-ийн хүрээнд монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

3 цагийн өмнө өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан ногоон гарц гарц байгуулна

3 цагийн өмнө өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

3 цагийн өмнө өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

3 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

3 цагийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2 өдрийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2 өдрийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2 өдрийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2 өдрийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2 өдрийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-04 өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

2 өдрийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2 өдрийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2 өдрийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2 өдрийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-05 өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

1 өдрийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах