• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хаягдлыг алт болгосон нөхөрлөлүүд туршлага солилцов

Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж буй “Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний II чуулган”-ыг угтсан “Байгальд ээлтэй бүтээгдэхүүн-2017” үзэсгэлэн худалдааны нээлт өнгөрсөн пүрэв гарагт Сүхбаатарын талбайд боллоо. Үзэсгэлэнг нээж Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол хэлсэн үгэндээ “Үзэсгэлэн худалдаагаар нөхөр­лө­лүүдийнхээ үйл ажил­лагааг сурталчлахаас гадна, харилцан бие биенээсээ суралцах, турш­ла­гаа солилцох, хамтын ажил­ла­гаа­гаа өргөжүүлэх боломжийг нь олгож байгаа юм. Мөн нийс­лэл­чүүддээ байгалийн цэвэр бүтээг­дэ­хүүнээ сурталчлан таниулж, борлуулж ашиг орлогоо нэмэг­дүү­лэх үүд хаалгыг нь нээж байгаадаа баяртай байна” гэлээ.

Үзэсгэлэн худалдааны хүндэт зочдоор УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Кэвин Д.Галлархер, Нөхөрлөлүүдийн үндэсний холбооны тэргүүн Д.Гансэлэм, Увс аймгийн Бөхмөрөн сумын “Ацат хар” нөхөрлөлийн ахлагч Б.Даваасамбуу нар уригдан ирж, нөхөрлөлүүдийн үндэсний холбооны гишүүдэд баяр хүргэж, үг хэллээ. Үзэсгэлэнд 21 аймгийн 170 гаруй сумын Засаг дарга нар, 1690 гаруй нөхөрлөлийн 800 гаруй төлөөлөгчид оролцлоо.

Төв талбайд янз бүрийн хаягдал мод, боргоцой, үндэс зэргээр урласан гоёмсог чимэглэл, бэлэг дурсгалын зүйлсийг дэлгэн тавьсан асрууд байрлаж байв. Тэдэн дунд Баян-Өлгий аймгийн хоёрдугаар багийн иргэн Ж.Бадбас голын усанд унасан улиас модыг ухаж хийсэн айраг цэгээний сав, унанги буга, аргаль, янгирын эврэн бариултай чинжаал, 100 граммаар  савласан барагшун зэргийг худалдаалж байлаа.

Айраг цэгээний модон сав, тавагны тухайд зөвхөн  голын усанд унаад удсан улиас модоор л хийдэг тухай казах үндэсний хувцсаар гангарсан Ж.Бадбас гуай хуучиллаа. Тэрбээр “Голын усанд олон жил хэвтсэн унанги модыг ухаж, ийм сав хийдэг юм. Нэг жилээс дээш хугацаагаар усанд байсан улиас модыг л ашиглахгүй бол өөр төрлийн мод хагараад болдоггүй юм” гэлээ. Тус савны тухайд хэлбэр хэмжээнээсээ хамаараад үнэ нь 150-300 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэх ажээ.

Голын усанд унаад олон жил хэвтсэн, хаягдал модыг тэрбээр ийнхүү эцсийн бүтээгдэхүүн болгон орлого олж байна. Мөн ууланд хаягдсан аргаль, янгир, бугын эврийг ашиглан хутга, хуйтай чинжаал урлаж,  45-80 мянган төгрөгөөр худалдаалж байлаа. Нийслэлчүүд ч ихэд сонирхон худалдан авч байсан юм. БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “Бугын эврийг хулгайгаар хилээр гаргах тохиолдол их гардаг.  Бид ирэх долоо хоногоос бугын эврийг гадагшаа экспортлохыг таван жилээр хориглохоор төлөвлөж байна. Ингэвэл бугын эвэр хулгайлах тохиолдол багасах байх гэж найдаж байгаа” гэж энэ үеэр онцоллоо.

“100 гр барагшун 15 мянган төгрөгийн үнэтэй”

өн Ж.Бадбас гуай үзэсгэлэнд 100 граммын савлагаа бүхий барагшуныг дэлгэсэн байх бөгөөд  нэлээд эрэлттэй байгаа нь илт байв. Нэг хүний бүтэн жилийн хэрэглээг жижиг бөөрөнхий саванд савласан 100 грамм барагшун хангадаг төдийгүй  үзэсгэлэнд 15 мянган төгрөгөөр худалдаалагдаж байлаа. Д.Оюунхорол сайд өөртөө хоёр савыг худалдан авсны зэрэгцээ “Барагшуныг түүгээд хил гаргах тохиолдол бий. Гэтэл Монгол Улсад тийм их хэмжээний нөөц байхгүй. Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд аймагт л нөөц бий. Үүнээс жилд 2000 тонныг хил гаргачихвал бид өөрсдөө нөөцгүй болно.

Тийм учраас БОАЖЯ-наас таван жилийн хугацаагаар барагшуныг гадагш гаргахыг хориглох  шийдвэр гаргасан. Ингээд эцсийн бүтээгдэхүүн гаргачихвал манай иргэдэд илүү ашигтай. Нөгөө талаар, 100 гр барагшун нэг хүний жилийн хэрэгцээ болдог. Манайхан ч барагшуныг ихээр хэрэглэдэг болсон. Монголын барагшун дэлхийн хамгийн ховор бүтээгдэхүүн шүү дээ” хэмээлээ.

90 мянган төгрөгийн хаягдал модыг хоёр сая төгрөг болгосон нөхөрлөл

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Тэнүүн” нөхөрлөлийн гишүүн Г.Батболд үзэсгэлэнд гэрийн мод, бэлэг дурсгалын эдлэлээ дэлгэжээ. Тэрбээр ойн унанги мод ашиглан, гэрийн модыг уламжлалт аргаар ширхэгийн дагуу цуулж хийдэг гэнэ. Ингэснээр маш бат бөх болдог төдийгүй Хэнтий аймгийн бүхий л сумдын малчин, ард иргэд  тус нөхөрлөлөөс бүтээгдэхүүнийг нь худалдан авдаг гэдгийг хэллээ.  Хэнтий аймагт ойн унанги мод нэг куб нь 30 мянган төгрөгөөр худалдаалагддаг бөгөөд иргэд ихэвчлэн түлээндээ хэрэглэдэг аж. Харин Г.Батболд болон түүний нөхөрлөлийнхөн 3-4 куб унанги модоор нэг гэрийн мод үйлдвэрлэж, хоёр сая төгрөгөөр худалдаалан ашиг орлого олж байна.

Түүнчлэн, зөвхөн гэрийн мод үйлдвэрлээд зогсохгүй  хаягдал жижиг модыг ашиглан  дарвуулт завь гэх мэт бэлэг дурсгалын эдлэл хийж, 200 хүртэлх мянган төгрөгөөр борлуулдаг ажээ. Г.Батболд “Ойн цэвэрлэгээгээр унанги модыг түүж, ширхэгийнх нь дагуу цуулан гэрийн модоо хийдэг учраас чанартай. Нэг гэрийн модыг 10 хоногт хийх бол бэлэг дурсгалын эдлэлийг 3-4 хоногт бэлэн болгодог. Унанги модыг ашиглахгүй л бол газартаа шингэчих учраас зөвхөн түлээнд биш, энэ мэтээр хэрэгтэй зүйлдээ ашигласан нь бидэнд илүү ашигтай” гэсэн юм.

Энэ мэтээр эх орныхоо өнцөг булан бүрээс байгаль дэлхийгээ хайрлан хамгаалдаг, эко системийнхээ төлөө сэтгэл зүрхээрээ нэгдсэн нөхөрлөлүүд  ажил хөдөлмөр, дадлага туршлагаа  нэг нэгэндээ дэлгэн үзүүлж, харилцан нэгнээсээ туршлага судаллаа.  Ургаа модыг огтлохгүйгээр ойд унасан болон хатсан мод, хожуул, мөчир гишүү, навч боргоцойг ашиглан хичнээн олон төрлийн бүтээгдэхүүнийг урлаж, амьдрал ахуйдаа хэрэглэх боломжтойг энэхүү үзэсгэлэн худалдаанаас харах боломжтойгоос гадна үзэсгэлэнгээс олсон орлогыг нөхөрлөлүүдийн байгаль хамгаалах цаашдын үйлсэд зориулахаар төлөвлөжээ.

Д.Оюунхорол: Байгаль хамгаалах үйлсэд нөхөрлөлүүдийн оролцоог нэмэгдүүлэх хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхээр ажиллаж байна

Төв талбайд байгалийн хаягдлыг хэрхэн ашиглаж болдгийг харуулсан байгаль хамгаалах нөхөрлөлүүд энэ сарын 21-нд Төрийн ордны их танхимд үндэсний II чуулганд оролцсон юм. Чуулганыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол нар нээж үг хэллээ. Ерөнхий сайд “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны болон бусад олон хөтөлбөрт тусгасан байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөц баялгийг нөхөн сэргээх, зохистой ашиглах томоохон зорилтуудыг хангахад Байгаль хамгаалах нөхөрлөлийн үүрэг, оролцоо туйлын чухал билээ. Та бүхэн энэ үүргээ ч, оролцоогоо ч энгийн иргэдээс илүү сайн мэдэж, ухамсарлан зүтгэж байгаад Ерөнхий сайд миний бие нэн талархалтай байна. Байгаль орчныг  хамгаалах  асуудлаар  алдаа гаргасан улс орнууд ямар сүйрэл, хохирол амсдагийг бусдын бэлэн жишээ бидэнд бэлээхэн харуулж байгаа.

Тэдний алдааг давтах эрх бидэнд байхгүй. Хэрвээ давтвал үр хүүхэд, хойч үе маань биднийг өршөөхгүй. Бид хойч үедээ зөвхөн  бүтэн эх орон л хүлээлгэн өгөх үүрэгтэй. Бүтэн эх орон гэдгийг би хил хязгаар хүртэлх талбайн хэмжээг хэлсэнгүй. Хүн бүр эрүүл энх  амьдрах орчин бүхий агаар, газар, ус, хүрээлэн буй орчин гээд байгаль дэлхийгээ бүтнээр нь хойч үедээ, ирээдүйдээ үлдээх ёстой юм.

“Бид эх дэлхийгээ өвөг дээдсээсээ өвлөж аваагүй, харин үр хүүхдээсээ зээлдэж байгаа” гэсэн эртний мэргэдийн үг, чухамдаа энэ утгыг илэрхийлж байгаа гэдэгтэй Та бүхэн санал нийлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Тийм учраас л бид бусдын алдаанаас сургамж авах хэрэгтэй. Юуг, яаж хийвэл алдааг давтахгүйгээр ахиц дэвшилд хүрч болох вэ гэдгээ энэ чуулганаар давхар ярилцъя” гээд хойч үедээ бүрэн бүтэн байгальтай улс орон хүлээлгэж өгөх ёстой гэдгийг онцолсон юм.

Харин   БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “Байгалийн нөөцийн хамтын менежмент бий болсноор Орчны бүсийн зөвлөл, төрийн бус байгууллагууд, усны сав газрын захиргаа, нутгийн иргэдийн нөхөрлөл, аж ахуйн нэгж зэрэг иргэдийн төлөөлөл бүхий байгууллагууд, байгалийн нөөцийн асуудлаар санал бодлоо хэлдэг, шийдвэр гаргахад оролцдог болж, зарим тухайлсан газар нутагт менежмент хийдэг болсон билээ. Үүний тод жишээ бол улсын хэмжээнд нийт 1.629 нөхөрлөл, 1.200 гаруй байгаль орчны ТББ, 30 Орчны бүсийн зөвлөл, 21 Усны сав газрын захиргаа  ажиллаж, ан агнуурын 71 бүс нутаг, Улсын тусгай хамгаалалттай хоёр газарт мэргэжлийн төрийн бус байгууллагууд гэрээгээр менежмент хийж байгаа явдал мөн. Түүнчлэн БОАЖЯ-ны хүсэлт, санаачилгын дагуу Олон улсын байгууллагын санхүүжилттэй 38 төсөл хэрэгжиж байгаа нь хамтын менежментэд гарч буй ахиц дэвшлийг харуулж байна. Бид цаашид байгаль хамгаалах нөхөрлөлүүдийнхээ хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох тал дээр анхаарч ажиллана” гэлээ.

Ойн хил хязгаарыг тодорхойлох шаардлагатайг онцлов

Чуулганд 21 аймгийн 170 гаруй сумын 800 гаруй байгаль хамгаалагч ирсэн бөгөөд тэд салбарын яам нь нөхөрлөлүүд ажиллах хууль эрхзүйн орчинг анхаарч ажиллаж байгаад талархалтай хандаж байгаагаа энэ үеэр илэрхийлж байсан юм. Сайны хажуугаар саар гэдгийн үлгэрээр “Байгалиа хамгаална” гэж нөхөрлөл байгуулах зөвшөөрөл авчихаад ан амьтныг нь хороох, бусдад хууль бус ан агнуур хийх боломж олгох зэргээр байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдэх тохиолдол цөөнгүй байгааг нөхөрлөлийн гишүүд энэ үеэр шүүмжилж, бусаддаа анхааруулж байсан юм. Ойн нөхөрлөлийн гишүүд энэ үеэр үйл ажиллагааг нь идэвхжүүлэхэд хууль эрх зүйн орчныг сайжруулахаас гадна санхүүгийн дэмжлэг чухал,  малчин нөхөрлөлүүдтэй хоорондоо муудалцах асуудал гардаг учир  ойн хил хязгаарыг тодорхой болгох шаардлага тулгарч байгааг салбарын яамандаа анхааруулаад амжлаа.

Байгаль орчны тэргүүний ажилтан 13 төрөв

Байгаль хамгаалах нөхөрлөлийнхөн өөрсдийн өмнө тулгамдаж байгаа болон ололт амжилтаа хэлэлцсэний дараа шагнал гардуулах ёслол болж, салбарын сайдын тушаалаар Байгаль орчны тэргүүний ажилтан тэмдгээр 13 байгаль хамгаалагч энгэрээ цоолууллаа. Байгаль орчны тэргүүний шинэхэн ажилтнуудыг танилцуулвал, Сэлэнгэ аймгийн Цэнхэрмандал сумын “Бат” нөхөрлөлийн гишүүн Г.Доосой,  Архангай аймгийн Цэнхэр сумын “Могойхон” нөхөрлөлийн ахлагч Н.Даваахүү, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын “Хээнций Уул” нөхөрлөлийн ахлагч П.Гонгорбаатар, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны “Их хөвч” нөхөрлөлийн ахлагч С.Эрдэнэсувд, Мандал сумын “Уран байгаль” нөхөрлөлийн ахлагч Ч.Туяа, Зүүнбүрэн сумын “Нарингийн гол” нөхөрлөлийн ахлагч Б.Нэргүй, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын “Баянбүрэн” нөхөрлөлийн ахлагч Д.Батцэнгэл, Баянгол сумын “Өндөр бургас” нөхөрлөлийн ахлагч Ч.Бямбасүрэн, Хүдэр сумын “Намуун байгаль” нөхөрлөлийн ахлагч Л.Жаргал, Алтанбулаг сумын “Түмэн гацуур” нөхөрлөлийн ахлагч Л.Дэлгэрмаа, Баян-Өлгий аймгийн Бугат сумын “Архар” нөхөрлөлийн ахлагч Т.Адилбек, Завхан аймгийн Их-Уул сумын “Дэвшил” нөхөрлөлийн ахлагч Р.Батцэнгэл, тус аймгийн Тэлмэн сумын “Асгат” нөхөрлөлийн ахлагч Б.Пунцаг-Ёндон нар байсан юм. Түүнээс  гадна байгаль хамгаалах үйлсээрээ бусдыгаа манлайлсан нөхөрлөлүүдийн 20 гишүүнийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны жуух бичгээр шагнасан юм.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
“Хүрээ цам-Даншиг наадам 2026” өв соёлыг дэлгэрүүлэх, жуулчдыг татах зорилготой
Тамхины хяналтын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, сайд нарын мэдээллийг сонслоо
Сонсгол: Хоёр жилийн өмнө батлагдсан Малчны тухай хуулийн хэрэгжилт 20 хувьтай байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Чуулган
  • •Фото мэдээ
  • •Нийтлэл
  • •Байнгын хороо
  • •Уул уурхай
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нээлттэй сонсгол
  • •Гэмт хэрэг
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Гадаад харилцаа
  • •ММ-ын тодруулга
  • •Шүүхийн танхимаас
  • •Нийслэл
ХУРААХ
Аялал жуулчлалын салбарт нэгэн...
Дуучин Сэрчмаа Жангум киноны...

Хаягдлыг алт болгосон нөхөрлөлүүд туршлага солилцов

Даваахүү 2017-04-24

Сэдвүүд : #Яам, Агентлаг  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
“Хүрээ цам-Даншиг наадам 2026” өв соёлыг дэлгэрүүлэх, жуулчдыг татах зорилготой
Тамхины хяналтын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, сайд нарын мэдээллийг сонслоо
Сонсгол: Хоёр жилийн өмнө батлагдсан Малчны тухай хуулийн хэрэгжилт 20 хувьтай байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
9 цагийн өмнө өмнө

28 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болно

10 цагийн өмнө өмнө

“Талын Метал Нунтаг” компани Монгол, Японы бизнес, их сургуулиудтай дөрвөн талт иж бүрэн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

10 цагийн өмнө өмнө

Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо

10 цагийн өмнө өмнө

“Хүрээ цам-Даншиг наадам 2026” наадмын түрүү бөхийн бай 30 сая төгрөг

10 цагийн өмнө өмнө

“Хүрээ цам-Даншиг наадам 2026” өв соёлыг дэлгэрүүлэх, жуулчдыг татах зорилготой

10 цагийн өмнө өмнө

“Дүүжин замын тээвэр” төслийн хоёрдугаар шугамыг хэрэгжүүлэх асуудлаар төлөөлөгчидтэй уулзлаа

10 цагийн өмнө өмнө

Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно

10 цагийн өмнө өмнө

“Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна

10 цагийн өмнө өмнө

Тамхины хяналтын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, сайд нарын мэдээллийг сонслоо

10 цагийн өмнө өмнө

Сонсгол: Хоёр жилийн өмнө батлагдсан Малчны тухай хуулийн хэрэгжилт 20 хувьтай байна

10 цагийн өмнө өмнө

Б.Бат-Эрдэнийн Ойн тухай хууль ойд халгаатай, өөрт нь ч халтай

10 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эрч хүч ихэснэ.

10 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 21-23 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн их хурлын эргэн тойронд

1 өдрийн өмнө өмнө

Хэрэг бүртгэлтийн хэрэгт 8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан

1 өдрийн өмнө өмнө

"Дашваанжил" ХХК-ийн жолоочийг яллагдагчаар татаж, шүүхэд шилжүүлэв

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Хан-Уул дүүргийн 12 байршилд 53.3 ам метр зам засаж, долоон байршилд эгнээ тусгаарлагч байрлууллаа

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Мөрдөгч хүн зөвхөн мөрдөгч биш, соён гэгээрүүлэгч байх ёстой

1 өдрийн өмнө өмнө

Шадар сайд Н.Номтойбаяр БНТУ-ын дотоод хэргийн сайд Мустафа Чифтчитэй уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ иргэдээс асууж тодруулна

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй шар луу өдөр

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 16-18 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Амралтын өдрөөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 100 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

“Ачит Ихт” ХХК “Уусмал цэвэршүүлэх” төслийг хэрэгжүүлж байна

2 өдрийн өмнө өмнө

Аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

2 өдрийн өмнө өмнө

Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх авто замыг Наадмын өмнө бүрэн дуусгана гэв

2 өдрийн өмнө өмнө

Энэ сарын 24-нөөс халуун ус хязгаарлах байршил

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-д “Зуны давос” чуулга уулзалтад оролцоно

2 өдрийн өмнө өмнө

Баасан гарагт парламент гурван хуулийг эцэслэн баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-06-17 өмнө

“АЧИТ-ИХТ” ХХК Монгол Улсын ТОП-100 ААН-ийн нэгээр 9 дэх удаагаа шалгарлаа

2026-06-17 өмнө

Б.Бат-Эрдэнэ “Тэрбум мод” төслийг үнэгүйдүүлэх хуулийн хулгай хийх нь

2026-06-17 өмнө

Төв талбайн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүл

2026-06-17 өмнө

Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо

2026-06-18 өмнө

Б.Бат-Эрдэнийн зүтгүүлж буй Ойн тухай хуулийг УИХ....

2026-06-17 өмнө

“Гермес” худалдааны төвийн урд нүхэн гарцын барилгын ажил 50 хувьтай үргэлжилж байна

2026-06-17 өмнө

Үдээс хойш бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо орно

2026-06-18 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгдлээ

2026-06-17 өмнө

“Ачит Ихт” ХХК ТОП-100 ААН-ийн нэгээр 9 дэх удаагаа шалгарлаа

2026-06-19 өмнө

Хуурамч санхүүгийн тайлан ашиглан санхүүжилт завшсан байж болзошгүй хэргийг шалгаж байна

2026-06-18 өмнө

9.3 га талбайд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна

2026-06-19 өмнө

Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ

2026-06-17 өмнө

Нийслэлийн төсөвт нэмэлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна

2026-06-18 өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

2026-06-18 өмнө

Сэлэнгэ аймагт орсон аадар борооны улмаас 17 айл, долоон байгууллага усанд автжээ

2026-06-17 өмнө

Өнөөдөр Балжиннямтай билэгт сайн өдөр

2026-06-19 өмнө

Нийслэлийн хэмжээнд цэвэрлэгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотоо угаана

2026-06-18 өмнө

Т.Даваадалайг цагдан хорих хугацааг 1 сараар сунгалаа

2026-06-19 өмнө

“Ачит-Ихт” ХХК нь 1 сая орчим мод үрээр суулгаж, тарьж ургуулж байна

2026-06-19 өмнө

Эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууцны төслүүд Баянхошуу, Шархад дэд төвд хэрэгжиж байна

2026-06-18 өмнө

Б.Пүрэвдагва: Боловсролын үйлчилгээг сурагчдын гэрт ойртуулж, түгжрэлийг бууруулна

2026-06-19 өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

2026-06-19 өмнө

Бага зэргийн бороо орно, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2026-06-20 өмнө

Хүннү хотын эрчим хүч, авто зам, цэвэрлэх байгууламж, үерийн хамгаалалтын сувгийн бүтээн байгуулалт үргэлжилж байна

2026-06-21 өмнө

Говийн бүсэд 1500 ажлын байр бий болох Бортээгийн ордын үйл ажиллагаа эхэллээ

2026-06-20 өмнө

Бага зэргийн бороо, уулаараа нойтон цас орно

2026-06-20 өмнө

Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2026-06-20 өмнө

Үс засуулвал өнгө зүс сайжирна

2026-06-18 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Энэ сарын 24-нөөс халуун ус хязгаарлах байршил

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах