• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Австралийн үер ба алдагдсан боломж

“Австралид үер боллоо” гэх мэдээ монголчуудын хувьд баярт үйл явдал гэлтэй. Ямар сайндаа  л Австралийн нүүрсний гол ордууд байрладаг бүс нутгийг Дэбби хар салхи дайрах нь гэх сургаар Зам тээвэр, хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл “Бовен бассэйнд бороо бороо ороосой” хэмээн твиттер хуудастаа жиргэж хөөрцөглөж суух билээ дээ. Бүхэл бүтэн нэг улсын төрийн дэд сайд хүн шүү. Манайхны ингэж баяр хөөр болсон нь ч учиртай юм билээ.
 
Коксжих нүүрсний гол экспортлогч Австралид байгалийн гамшигт үзэгдэл нүүрлэх бүрт нүүрсний үнэ өсдөг нь бичигдээгүй хууль. Тэр дундаа, 2008 болон 2011 онд тус улсад байгалийн гамшигт үзэгдэл болоход коксжих нүүрсний үнэ зах зээлд оргилдоо хүртэл өсч байсан түүхтэй. Тодруулбал, 2008 онд Квийнслэнд мужид үер болсны дараа нэг тонн нь 96 ам.доллар байсан коксжих нүүрсний үнэ бүр гурав дахин өсч, 300 ам.долларт хүрч байсан удаатай. БНХАУ импортоо нэмэгдүүлсэн нь ч үнийн өсөлт яах аргагүй асуудал үүсгэж байлаа.
 
Дараа нь 2011 онд Квийнслэндэд дахин үер болж, нэг тонн нь бүр 330 ам.долларт хүрч байжээ. Тэр үед Монголын нүүрс “мода”-нд орж, ДНБ хоёр оронтой тоонд хүртлээ буюу 17.4 хувийн өсөлттэйгөөр дэлхийд тэргүүлж байлаа. Энэ нь МАН-ыг засаг барьж байх үед л дээ. Тиймдээ ч амташсан хэрээ 13 дахихын үлгэрээр алс холын Австралид бороо ороосой хэмээн төрийн сайдаасаа эхлээд маань мэгзэм унших нь холгүй баярлаж суугаа хэрэг. Ухаандаа, 2011 онд Ардын нам мундаг учраас эдийн засгаа тэлж, монголчууд мөнгөөр бороо оруулах шахуу баяжаагүй гэсэн үг.
 
Дэлхийн нүүрсний зах зээлийн гол тоглогч, өмнөд хөршийн хамгийн нөлөө бүхий экспортлогч оронд байгалийн гамшигт үзэгдэл болж, улмаар коксжсон нүүрсний хэрэглээ өмнөд хөршид дэлхийн зах зээл дэх үнийн өсөлттэй холбоотой ихэссэн. Энэ нь манайд боломж олгож, хэний ч тоодоггүй байсан монгол нүүрсийг од болгосныг эдийн засагчид хүлээн зөвшөөрдөг. Тэгвэл бидэнд дахиад боломж алгаа дэлгэж буй бололтой.
 
Ёстой л Цогоо сайдын хэлсэнчлэн бороо орох тусмаа л бид нүүрсээ дахиад үнэд оруулах боломж бүрдэх юм биш үү. Дэлхийн хэвлэл мэдээлэл, хөрөнгийн биржийн үнээс харахад Квийнслэндийн зүүн хойд эргийг дайрсан Дэбби хар салхины нөлөөгөөр нүүрсний үнэ өнгөрөгч долоо хоногийн баасан гарагаас хойш 15 хувиар нэмэгджээ. Баасан гарагийн мэдээллээр 158 ам.доллартай тэнцэж байсан нэг тонн нүүрсний үнэ даваа гарагт буюу энэ сарын 03-ны өдрийн мэдээгээр 175 ам.доллар хүрчээ. Ази руу хийх нүүрсний экспорт таван долоо хоногийн хугацаагаар тасалдаж магадгүй нөхцөл байдал ч үүсээд байгаа аж. Ингэснээр нүүрсний үнэ цаашдаа улам л нэмэгдэх чиг хандлагатай байгааг олон улсын судлаачид хэлж буй юм.  
 
Дэбби хар салхи зүүн хойд хэсгийн боомт руу нүүрс тээвэрлэх төмөр замын гол магистрал шугамыг гэмтээснээр тус улс ийн 15-20 сая тонн коксжих нүүрсний экспорт хийх боломжоо алдлаа. Дэлхийн коксжих нүүрсний хамгийн том олборлогч Гленкор болон “BHP Billiton” зэрэг компаниуд “South Walker Creek”,”Collinsville, Newlands” зэрэг уурхайгаа ч мөн  түр хаагаад байгаа. Австралийн хамгийн том төмөр замын тээврийн компани “Aurizon” ч  тухайн хэсгийн нүүрс тээвэрлэлтийг түр зогсоожээ. Орон нутгийн мэдээллийн агентлагийн дамжуулснаар тэдгээр компаниудын үйл ажиллагаа наад зах нь хэдэн долоо хоногоор тасарч магадгүй гэнэ. Хар салхины улмаас эвдэрсэн “Goonyella” төмөр замын шугам нь тус улсын хамгийн том орд Бовен Бассейныг Далримпле Бэй, Хай Пойнт зэрэг нүүрсний боомтуудтай холбодог билээ.
 
Тэгвэл энэхүү боломжийг элдвийн улстөржилтгүйгээр, цэвэр эдийн засгийн боломж талаас нь зөв ашиглаж чадвал үнэ хүндээ алдаад буй “Эрдэнэс Тавантолгой” компанийн коксжсон нүүрс эргээд “моод”-нд орох талаар уул уурхайн салбарын эдийн засагчид ярьж бичиж эхэлсэн байна. Тухайлбал, Уул уурхайн эдийн засагч Л.Наранбаатар энэ талаар “Австралийн нүүрсний экспорт тасалдаж эхэлмэгц коксжих нүүрсний үнэ мөн өсч эхэллээ. Коксжих нүүрсний үнэ дэлхийн зах зээлд нэг тонн нь 158 ам.доллар байсан бол эдүгээ 175.70 ам.доллар болжээ. Энэ үзүүлэлт сүүлийн 11 долоо хоногт ажиглагдсан хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Энэ дүнгээр тооцвол, Австрали  3.5 тэрбум ам.долларын нүүрсний экспорт хийх боломжоо алдаад байгаа хэрэг.  
 
Манайхны хувьд коксжих нүүрсний хамгийн  том нөөцтой орд БНХАУ-ын хилд ойрхон байрладаг. Энэ давуу талаа үүссэн нөхцөл байдалтай уялдуулж, цөм ашиг хийх боломж гарч ирлээ. Одоо мөнгөтэй бол Монголын коксжих нүүрсний хувьцаат компаниуд болох “Энержи ресурс” (MMC), “жижиг” Тавантолгой ХК -ийн хувьцааг богино хугацаанд дарахад цөм ашиг хийхээр байна даа. “Эрдэнэс Тавантолгойн” хувьцаа хөрөнгийн бирж дээр эргэлддэг амьд хувьцаа байсан бол Монголын 2.5 сая иргэн энэ арилжаанд оролцож болох байлаа. Даанч таг түгжээстэй, өр үйлдвэрлээстэй” хэмээн жиргэжээ. Юутай ч өнгөрөгч долоо хоногт Монгол Улс олон жилийн турш төлсөн БНХАУ-ын Чалько компанид төлөх өрөө бүрэн төлж дууссанаа ёслол төгөлдөр зарласан. Ингэснээр Тавантолгойн баруун, зүүн цанхи хоёулаа дэлхийн зах зээлд дөхөж очсон үнээр нүүрсээ өмнөд хөрш рүү гаргах боломжтой болсон юм.
 
Өмнө нь Чалькотой байгуулсан гэрээнд заасан буюу дэлхийн зах зээлээс харьцангуй хямд үнээр нүүрсээ гаргаж өрөө төлж байсан Монгол Улс Австралийн дуулианаар дахиад алдагдсан боломжоо сэргээх боломж бүрдэж байна. Харин үүнийг ашиглаж чадах эсэх нь салбар яам хийгээд Засгийн газрын сайдуудын самбаанаас шалтгаалах учиртай. Уг нь Монголоос гарч буй түүхий нүүрс хамгийн илчтэй, чанарлаг гэдгийг өмнөд хөрш хүлээн зөвшөөрдөг. Тэгээд ч манайх хамгийн илчтэй буюу коксжсон нүүрсээ түүхийгээр нь гаргаж байгаа. Гэвч тээвэрлэлтийн өртөг өндөр учраас биднээс авахыг хүсдэггүй юм билээ. Тиймдээ ч тээр нэгэн жилийн Австралийн үерээс хойш тал бургерын үнээр л тонн нүүрсээ борлуулж, үр дүнд нь монголын эдийн засаг элгээрээ хэвтчихээд байгааг нуугаад яахав. Тавантолгойгоос хувь эзэмших тухай монголчуудын мөрөөдөл олон жил цаасан дээр явсаар байна. Алдагдсан боломжийг маань Австралийн үер хэрвээ эргүүлж өгөх бол төрийн сайдтайгаа цугтаа бороо, бороо ороосой гэж залбирч гуйсан ч яах вэ дээ, ер нь.
 
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ
Мөрөөдөл биелсэн 5 жил: Мөсөн Өргөөний түүхт ой
"Ачит Ихт" компани Орхон аймгийн ЕБС-д Химийн кабинет байгуулж өглөө
Орос улсад Алтайгаар дамжин Хятад руу чиглэсэн төмөр зам баригдаж магадгүй

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Олимпизм
  • •Сагсанбөмбөг
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •Халуун сэдэв
  • •Сэрэмжлүүлэг
  • •Фото мэдээ
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Степпе Арена
  • •Сурвалжлага
  • •Уул уурхай
  • •ММ-ын тодруулга
  • •Нийслэл
ХУРААХ
Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч бүрэн...
“Ширхгийн архи” зарахыг...

Австралийн үер ба алдагдсан боломж

Даваахүү 2017-04-05

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ
Мөрөөдөл биелсэн 5 жил: Мөсөн Өргөөний түүхт ой
"Ачит Ихт" компани Орхон аймгийн ЕБС-д Химийн кабинет байгуулж өглөө
Орос улсад Алтайгаар дамжин Хятад руу чиглэсэн төмөр зам баригдаж магадгүй
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
6 цагийн өмнө өмнө

"Умард руу" роман нээлтээ хийлээ

6 цагийн өмнө өмнө

"Умард руу" роман монгол уншигчдад хүрлээ

6 цагийн өмнө өмнө

Зөвшөөрөл авахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо

6 цагийн өмнө өмнө

Хятадын уран бичлэг

6 цагийн өмнө өмнө

Засгийн газар "Гэрт ойрхон эмч, ойрхон эм" бодлого хэрэгжүүлнэ

9 цагийн өмнө өмнө

"Хятад улсыг танин мэдэх" Өвөрмонголын соёлын өдрүүд

10 цагийн өмнө өмнө

Хятадын кино өдрүүд "Панда ажиллагаа"-гаар эхэлнэ

11 цагийн өмнө өмнө

Г.Тэмүүлэнг засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа

11 цагийн өмнө өмнө

Оюутолгой төслийн өгөөжийг нэмэгдүүлж, технологи, НОУ-ХАУ нутагшуулах зэрэг хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов

11 цагийн өмнө өмнө

"Сэлбэ ухаалаг хот”-ын барилгууд энэ онд халаалтаа авна

11 цагийн өмнө өмнө

“Автомашингүй өдөр-2026” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлт болно

12 цагийн өмнө өмнө

Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Малайзыг хожиж, хасагдах шатанд шалгарлаа

14 цагийн өмнө өмнө

О.Цогтгэрэл: “Төрөө хямралаас гаргая, түмнээ ядуурлаас аваръя” гэж хэлсний 26 жилийн ой болж байна.

14 цагийн өмнө өмнө

“Хятадын кино долоо хоног” болно

15 цагийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

15 цагийн өмнө өмнө

Мөрөөдөл биелсэн 5 жил: Мөсөн Өргөөний түүхт ой

15 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

15 цагийн өмнө өмнө

2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

15 цагийн өмнө өмнө

Нийтийн тээврийн хүртээмж Монгол болон бусад улсад

15 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

15 цагийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй цагаан хулгана өдөр

15 цагийн өмнө өмнө

Оройдоо бага зэргийн бороо орно

1 өдрийн өмнө өмнө

Б.Эрдэнэсүх эхнэр болон хүүхдийнхээ сэтгэцэд учирсан хохиролд 43 саяыг төлөхөөр болов

1 өдрийн өмнө өмнө

Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Монголын волейболын эмэгтэйчүүдийн шигшээ багтай Нипалын багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

"Ачит Ихт" компани Орхон аймгийн ЕБС-д Химийн кабинет байгуулж өглөө

1 өдрийн өмнө өмнө

Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Малайзын багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Татвар, НДШ-ийн өртэй ч зөвшөөрөл авах, сунгах эрх зүйн зохицуулалт бүрджээ

1 өдрийн өмнө өмнө

Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

САНАЛ БОЛГОХ
2026-09-17 өмнө

Г.Занданшатар “жагсаалт”-аас хасагдлаа

2026-09-17 өмнө

2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-17 өмнө

Н.Учрал:Хөрөнгө оруулах замыг чөлөөлөх нь Засгийн газрын үндсэн чиг шугам

2026-09-17 өмнө

С.Амарсайханыг дагаж юу өрнөх вэ?

2026-09-18 өмнө

2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-18 өмнө

Н.Учрал:ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

2026-09-17 өмнө

Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна

2026-09-18 өмнө

Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

2026-09-20 өмнө

3 аймгийн зарим сумдад түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө

2026-09-19 өмнө

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа

2026-09-17 өмнө

Орос улсад Алтайгаар дамжин Хятад руу чиглэсэн төмөр зам баригдаж магадгүй

2026-09-17 өмнө

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ

2026-09-17 өмнө

Ерөнхий сайд ХЗДХ-ийн сайдыг чөлөөлж, Ерөнхийлөгч хуулийнханд үүрэг өгөв

2026-09-19 өмнө

2 хөршийн худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчидтэй уулзлаа

2026-09-20 өмнө

Г.Хандсүрэн: Маргааш 20 дахь удаагийн Азийн Наадам дахь анхны тоглолтоо хийнэ

2026-09-20 өмнө

“Улаанбаатар грант” шагналыг “Чингис хааны тагнуулын нууц товчоо” бүтээлд гардууллаа

2026-09-20 өмнө

“Арвайхээрийн дулааны станц” төслийн ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо

2026-09-20 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно

2026-09-17 өмнө

Сургууль, цэцэрлэгийн шаардлага хангаагүй барилгын компаниудыг хуулийн дагуу арга хэмжээ авна

2026-09-18 өмнө

Волейболын эмэгтэй шигшээ өнөөдөр Кыргызстаны багтай тоглоно

2026-09-18 өмнө

Эмэгтэй шигшээ баг өнөөдөр Тайваны багтай тоглоно

2026-09-17 өмнө

Л.Болдбаатар: "Муу уран бүтээл хийгээгүй юм байна” гэж өөрөөрөө жаахан ч гэсэн бахархах сэтгэл төрж байна

2026-09-19 өмнө

Амари Робинсон 25 оноог авч багаа тэргүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Иргэд ерөнхий сайдын 9 шийдвэрийг дэмжиж байна

2026-09-18 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Элсний волейболын баг хожигдлоо

2026-09-19 өмнө

Монголын эмэгтэй волейболын баг хэсгийн анхны хожлоо байгууллаа

2026-09-17 өмнө

Монгол Хьюндай эмнэлгийн үүсгэн байгуулагч Ким Бү Соб Казахстан улсын Төрийн одон хүртлээ

2 өдрийн өмнө өмнө

Монголын волейболын эмэгтэйчүүдийн шигшээ 9-12 байрын төлөөх тоглолтоо хийнэ

2026-09-18 өмнө

Есөн улаан мэнгэтэй хөхөгчин хонь өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах