Бензема Аваргуудын лигт 50 гоол оруулсан зургаа дахь тоглогч боллоо

Бензема Аваргуудын лигт 50 гоол оруулсан зургаа дахь тоглогч боллоо

Испанийн алдарт “Реал Мадрид” клуб Аваргуудын лигийн хэсгийн шатны сүүлчийн тоглолтоо “Боруссия Дортмунд”-тай хийж, 2:2-оор тэнцсэн билээ. Энэ тоглолтод “Реал”-ын довтлогч Карим Бензема хоёр гоол оруулсан юм.

Ингэснээр тэрбээр Аваргуудын лигийн 88 дахь тоглолтдоо 49, 50 дахь гоолоо оруулсан юм. Энэ амжилтаараа тэрбээр Тьерри Анригийн хамтаар Аваргуудын лигт хамгийн олон гоол оруулсан тоглогчдын тавдугаар байрт бичигдэж эхэллээ.

Франц эр Аваргуудын лигт 50 гоол оруулсан 6 дахь тоглогч болж, Андрей Шевченко /48/, Златан Ибрахимович /48/, Альфредо Ди Стефано /49/ нарын урд гарлаа. Одоогоор Аваргуудын лигт Криштиано Роналдо 95 гоол оруулсан амжилтаараа тэргүүлж байгаа бол Месси 93-ыг хийчихээд байна. Харин алдарт Раул 71 гоол оруулсан амжилтаар гуравдугаарт бичигдэж байгаа бол Руд ван Нистелрой  56 гоолтойгоор дөрөвдүгээрт байрт жагсч байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.