БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан
Цагдаагийн байгууллагаас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв.
 
Энэ үеэр залилах гэмт хэргийн талаар Мөрдөн шалгах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж "Энэ оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд нийт 54 944 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнээс 15 628 залилах гэмт хэрэг байна. Тухайлбал, цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байгаа гурван гэмт хэрэг тутмын нэг нь залилах гэмт хэрэг байна. 
 
Гэмт хэргийн улмаас 531.9 тэрбум төгрөгын хохирол учирснаас 218.7 тэрбумыг нь нөхөн төлүүлж, 10.5 тэрбум  төгрөгын нуугдмал хөрөнгийг илрүүлсэн байна.
 
Нийт залилах гэмт хэргийн 11 939 буюу 76.4 хувь нь цахим орчинд үйлдэгджээ.
 
Үүнээс, 
 
Бараа үйлчилгээ захиалж 3,798,
Бусдын цахим ашиглан 2,060,
Тээврийн хэрэгсэл,сэлбэг захиалга 1,447,
Телеграмм 1,367,
Лайв, сугалаа, мөрийтэй тоглоом 1,289,
Валют арилжаа 310,
Хандив тусламж 112,
Зээлтэй холбоотой 371,
Ажил, сургууль 59,
Бусад 1,126 байна.
 
Түүнчлэн, БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг хуурч, 6 их наяд төгрөгийн хохирол учруулсан. Мөн “Сувдан хэлхээ” пэйж 312 иргэнд 18.9 тэрбум төгрөг хохирол учруулсан. Богино хугацаанд мөнгөө өсгөх гэсэн сэтгэхүй дээр нь үндэслэн иргэдийг залилсаар байна. Залилагчид эхний хүмүүсийн мөнгө, бараа бүтээгдэхүүнийг өгч итгэл төрүүлдэг. Дараа нь ойр тойрныхон болон илүү олон хүнийг залилдаг гэдгийг иргэд анхаарах хэрэгтэй" гэв.
 
Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын цахим халдлага, залилантай тэмцэх хариу арга хэмжээний хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Э.Батмөнх "Цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн нөхцөл байдал тогттмол өсөх хандлагатай байна. Тухайлбал, 2021 онд энэ төрлийн гэмт хэрэг нийт гэмт хэргийн 18 хувийг эзэлж байсан бол энэ оны аравдугаар сарын байдлаар 32 хувийг дангаар эзэлж байна. 2026 оноос KFC, Pizza hut-ийн хямдралтай худалдан авалт, арилжааны банкны урамшуулал, төрийн албаны хаагчийг нэрийг барьж  иргэд рүү тусгай дусгаараас  залгаж залилах гэмт хэрэг бүртгэдэгсэн.
 
Залилах гэмт хэрэгт өртөж хохирсон иргэний мөнгөн хөрөнгийг хамгаалах зорилгоор цагдаагийн байгууллагын олон улсын сайн туршлагыг судалж "Antiscam" тогтолцоог нэвтрүүлсэн.
 
Энэ хүрээнд Монголбанк прокурорын байгууллагатай хамтран 2025, 2026 онд нийт 30,1 тэрбум төгрөгийг гадаад улсад гарахаас өмнө хамгаалсан. Энэ төрлийн гэмт хэрэг  маш богино хугацаанд үйлдэгддэг тул нэн даруй цагдаагийн байгууллагын 102 болон кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын 51265666 тусгай дугаарт хандсанаар таны алдагдах мөнгөн хөрөнгийг хязгаарлах боломжтой" гэлээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ