2026 оны Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-ны өдөр Асса аренад болж байна. Тус тэмцээнд долоон баг хоёр хэсэгт хуваагдаж оролцож байгаа бөгөөд А хэсэгт Монгол, БНХАУ, Хонгконг, В хэсэгт БНСУ, Япон, Хятадын Тайвань, Макао, ийн шигшээ багууд өрсөлдөж байна.
Өчигдөр хэсгийн сүүлийн тоглолтууд болсон бөгөөд А хэсгийн сүүлийн тоглолт Хятад болон Монголын шигшээ багуудын хооронд болж 0-3 /20-25; 22-25; 15-25/ харьцаагаар манай шигшээ хожиж А хэсгийг тэргүүлэхээр боллоо. Тоглолтын шилдгээр Г.Цэнд-Аюуш 18 довтолгоог амжилттай болгосон байна.
Өнөөдөр хасагдах шатны тоглолт болох бөгөөд Монголын баг Японы шигшээ багтай 16:30 цагт тоглох бол Солонгос - Хятадын шигшээ багуудын тоглолт 19:30 цагт болно.

