АИ-92 автобензиний үнэд өөрчлөлт ороогүй

АИ-92 автобензиний үнэд өөрчлөлт ороогүй

Монгол Улс ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүний 97 хувийг импортолдог бөгөөд тус улсын гол үйлдвэрлэгч, нийлүүлэгч Роснефть компанитай байгуулсан гэрээний үндсэнд АИ-92 шатахууны хил үнийг 705 ам.доллароор тогтворжуулаад байна.

  • АИ-92 автобензиний үнэд өөрчлөлт ороогүй бол АИ-95 автобензин болон дизель түлшний үнэд тодорхой хэмжээгээр өөрчлөлт орсон.
  • Дизель түлшний үнэ дөрөвдүгээр сарын 4,5-ны өдрүүдэд Улаанбаатар хотод жижиглэнгийн үнэ литр тутамдаа 3490-3990 төгрөгөөр борлуулж байна.

Орон нутагт буюу Увс аймагт дизель түлш литр тутам нь 4500 төгрөг, Дорнод аймагт 4200 төгрөгөөр тус тус борлуулж байна. Мөн АИ-95 автобензиний үнэ литр нь 4100 төгрөг байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.