Согтуу иргэд нийтийн тээврийн үйлчилгээг саатуулсан тохиолдол 6 бий
Шинэ жилийн баяр дөхсөн энэ өдрүүдэд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэд нийтийн тээврийн үйлчилгээнд хүндрэл учруулж, бусад зорчигчдод саад болох нь нэмэгдсээр байна.
2025 оны 12-р сарын 17-ны өдөр согтуу иргэд автобусанд бөөлжих, бие засах, нийтийн тээврийн үйлчилгээг түр саатуулсан тохиолдол 6 бүртгэгдлээ.
Иргэний буруутай үйлдлээс үүдэн юу болж, хэн хохирдог вэ?
-
Согтуу иргэнийг шууд буулгаж орхиж болдоггүй. Учир нь өөрийгөө хянах боломжгүй иргэн осгож хөлдөх, эд эрхтэн нь гэмтэх аюултай учир Цагдаагийн байгууллагад дуудлага өгнө.
-
Цагдаагийн байгууллага түргэн тусламж дуудан иргэнийг эрүүл мэндийг үзлэгт хамруулан эрүүлжүүлэх боломжтой эсэхийг тогтооно.
-
Хуульд заасан энэ процесс дууссаны дараа тухайн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох боломжтой болдог.
-
Авто замын хөдөлгөөний ачааллаас хамаарч 2-3 цаг автобус саатаж иргэд хохирдог.
-
Тиймээс иргэн та архи согтууруулах ундааг тохируулан хэрэглэж, өөрийн болон бусдын тав тухтай зорчих эрхийг зөрчихгүй байхыг анхааруулж байна.



ХОЛБООТОЙ МЭДЭЭ