Чөлөөт бөхийн оюутны ДАШТ-д оролцох тамирчид Турк Улсыг зорилоо

Чөлөөт бөхийн оюутны ДАШТ-д оролцох тамирчид Турк Улсыг зорилоо
FISU, Олон улсын оюутны спортын холбооны ивээл дор хоёр жил тутамд болдог чөлөөт бөхийн оюутны ДАШТ-д оролцох Монголын баг тамирчид эх орноосоо мордлоо. Тэмцээн энэ сарын 25-30-ны өдрүүдэд Турк улсын Чорум хотноо болно.
 
Тус тэмцээнээс манай тамирчид эрэгтэй чөлөөт бөхийн төрлөөр 4 алт, 1 мөнгө, 6 хүрэл, эмэгтэй чөлөөт бөхийн төрлөөр 5 алт, 2 мөнгө, 1 хүрэл, сонгомол барилдааны төрлөөр 1 алт нийт 20 медаль ххшүртсэн амжилттай билээ.
 
Энэ удаагийн тэмцээний эрэгтэй 61 кг жинд Д.Балжинням, 74 кг жинд З.Сумьяабазар, эмэгтэй 60 кг жинд Э.Гантуяа, 69 кг жинд З.Болортунгалаг, 75 кг жинд Б.Даваацэрэн нар тус тус хүч сорих юм.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.