"Зуслангийн автобус энэ долоо хоногоос явж эхэлнэ"

Жил бүрийн зургаадугаар сарын 10-наас өмнө хуваарийн дагуу явдаг зуслангийн автобус өнөө хэр нь шугаманд гараагүй байна. Хэзээнээс явж эхлэх талаар Нийслэлийн нийтийн тээврийн газраас тодруулахад "Энэ долоо хоногтоо багтаад, автобус явж эхэлнэ.

Ирэх лхагва гарагт гарах болов уу гэж төлөвлөж байна. Энэ жил оройтож байгаа нь шалтгаантай. Төлөвлөлтийн бага зэрэг өөрчлөлт гарсан. Маршрут болон зогсоолуудыг нь өөрчилж байгаа. Сүхбаатарын талбай дээр автобус ирдэг болно" гэв.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ