Бостон Селтикс талбайдаа өрнөд бүсийн тэргүүн багийг хожлоо

Бостон Селтикс талбайдаа өрнөд бүсийн тэргүүн багийг хожлоо

NBA-ын талбайд арван тоглолт боллоо. Өнөөдрийн эхний тоглолт өрнө болон дорнод бүсийг тэргүүлэгч багуудын тоглолт нэмэлт цагт шийдэгдлээ. Бостон Селтикс талбайдаа Минносато Тембэрволвис багийг хүлээн авч тоглож Селтикс нэмэлт цагт 120-127- харьцаагаар хожлоо. Улмаар улирлыг 29 хожил, 8 хожигдолтойгоор дорнод бүсийг тэргүүлж байгаа бөгөөд талбайдаа хийсэн 18 тоглолтод бүгдэд нь хожил байгуулжээ. Харин эсрэг баг 26 хожил, 11 хожигдолтойгоор өрнөд бүсийг тэргүүлэгч хэвээр үлджээ.

Тус тоглолтод Кристапс Порзингс тоглоогүй бөгөөд Жейсон Тэйтум 45 оноог авч багаа тэргүүлсэн бол Жейлон Браун 35 оноо, 11 самбар, Жрью Холидэй 12 оноог авчээ. Эсрэг багаас Рүди Гобэр тоглоогүй бөгөөд Энтони Эдвардс 29 оноогоор багаа тэргүүлсэн бол Карл Энтони Таунс 25 оноо, 13 самбар, 6 дамжуулалтыг гүйцэтгэжээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Минносато Тембэрволвис 120-127 Бостон Селтикс /нэмэлт цагт/
Сакермэнто Кингс 123-98 Шарлот Хорнетс
Сан Антонио Спөрс 130-108 Детройт Пистонс
Вашингтон Уйзардс 104-112 Индиана Пэйсэрс
Филадельфи 76 132-139 Атланта Хокс /нэмэлт цагт/
Оклахома Сити Тандер 128-120 Миами Хит
Хьюстон Рокетс 119-124 Чикаго Буллс 
Нью-Орлэйн Паликанс 141
-105 Голдэн Стэйт Уорриорс
Денвер Наггетс 111-124 Юта Жазз
Торонто Репторс 120-126 Лос Анжелес Клипперс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ