Лос Анжелес Лейкэрс талбайдаа Торонто Репторс багийг буулгаж авлаа

Лос Анжелес Лейкэрс талбайдаа Торонто Репторс багийг буулгаж авлаа

NBA-ын талбайд таван тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт Лос Анжелес Лейкэрс талбайдаа Торонто Репторс багийг хүлээн авч тоглож эцсийн мөчид нэг оноогоор буюу 131-132 харьцаагаар Лейкэрс ялалт байгууллаа. Улмаар улирлыг 19 хожил, 19 хожигдолтойгоор өрнөд бүсийн 10-рт байрт эрэмбэлэгдэж байгаа бол Репторс 15 хожил, 22 хожигдолтой болж дорнод бүсийн 11-рт бичигдэж байна.

Тус тоглолтод Энтони Дэвис 41 оноо, 11 самбар, 6 дамжуулалт, 1 хаалтаар багаа тэргүүлсэн бол Леброн Жеймс 22 оноо, 5 самбар, 12 дамжуулалт, 1 таслалт, 1 хаалт, сэлгээнээс Кристиан Вүүд 14 оноог авчээ. Эсрэг багаас Скоти Барнес 26 оноо, 6 дамжуулалт, 2 хаалтаар багаа тэргүүлсэн бол Паскал Сиакам, 25 оноо, РЖ Баррет 23 оноо, 10 самбар, 5 дамжуулалт, Имиан Күүкли 21 оноо, сэлгээнээс Гари Трэнт Жуниор 14 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Сакермэнто Кингс 131-110 Детройт Пистонс
Минносато Тембэрволвис 113-92 Орлондо Межик
Портлэнд Трэйл Блэйзэрс 84-112 Нью-Иорк Никс
Мемфис Гриззлис 120
-103 Даллас Мавирекс
Торонто Репторс 131-132 Лос Анжелес Лейкэрс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ