Лос Анжлес хотын дерби тоглолтод Лейкэрс хожил байгууллаа

Лос Анжлес хотын дерби тоглолтод Лейкэрс хожил байгууллаа

NBA-ын талбайд есөн тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт Лос Анжелес хотын хоёр баг болох Лейкэрс талбайдаа Клипперсийг хүлээн авч тоглолоо. Хоёр багийн хувьд энэ улиралд дөрвөн удаа таарч тоглох бөгөөд эхний тоглолтод Лейкэрс нэмэлт цагт буулгаж аваад байсан билээ. Энэ удаа харин хоёр баг энэ тэнцүүхэн өрсөлдөж эцсийн мөчид 103-106 харьцаагаар Лейкэрс ялалт байгуулжээ. Улмаар улирлын 18 дахь хожлоо байгуулж өрнөд бүсийн 10-рт эрэмбэлэгдэж байгаа бол Клипперс 22 хожил, 13 хожигдолтойгоор өрнөд бүсийн 4-р бичигдэж байна.

Тус тоглолтод Леброн Жеймс 25 оноо, 8 самбар, 7 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Энтони Дэвис 22 оноо, 10 самбар, 3 таслалт, Таурэн Принц 13 оноо, сэлгээнээс ДиАнжело Рассел 13 оноог авчээ. Эсрэг багаас Пол Жорж 22 оноо, Ибица Зубач 22 оноо, 19 самбараас бөмбөг авсан бол Кавай Леонард 15 оноо, Жеймс Харден 15 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Сан Антонио Спөрс 115-117 Клевлэнд Кавалерс
Портлэнд Трэйл Блэйзэрс 134
-127 Брүүклин Нетс /нэмэлт цагт/
Атланта Хокс 110-117 Орлондо Межик /нэмэлт цагт/
Нью-Орлэйн Паликанс 133-100 Сакермэнто Кингс 
Минносато Тембэрволвис 108-115 Даллас Мавирекс
Детройт Пистонс 114-131 Денвер Наггетс
Мемфис Гриззлис 121
-115 Финикс Санс 
Торонто Репторс 133-118 Голдэн Стэйт Уорриорс
Лос Анжелес Клипперс 103-106 Лос Анжелес Лейкэрс

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ