Лос Анжелес Лейкэрс гурав дараалсан ялагдал хүлээлээ

Лос Анжелес Лейкэрс гурав дараалсан ялагдал хүлээлээ

NBA-ын талбайд 12 тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт Лос Анжелес Лейкэрс талбайдаа Миами Хит багтай тоглож 110-96 харьцаагаар хожигдож сүүлийн гурван тоглолтод дараалж ялагдлаа. Улмаар сүүлийн 10 тоглолтынхоо найман тоглолт нь хожигдол амсаад байна. Улмаар 17 хожил, 18 хожигдолтой болж өрнөд бүсийн 10-р байрт бичигдэж байгаа бол Хит 20 хожил, 14 хожигдолтой болжээ.

Тус тоглолтод Тайлер Херро 21 оноо, 6 самбар, 4 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол найман тоглогч 10-аас дээш оноог авчээ. Харин эсрэг багаас Энтони Дэвис 29 оноо, 17 самбар, 6 дамжуулалт, 3 таслалт, 5 хаалтаар багаа тэргүүлсэн бол Остин Риверс 24 оноо, 5 самбар, 8 дамжуулалт, Леброн Жеймс 12 оноо, 6 самбар, 9 дамжуулалтыг гүйцэтгэжээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Вашингтон Уйзардс 101-140 Клевлэнд Кавалерс
Милоуки Багс 130-142 Индиана Пэйсэрс
Оклахома Сити Тандер 138-141 Атланта Хокс
Брүүклин Нетс 101-112 Хьюстон Рокетс
Торонто Репторс 116
-111 Мемфис Гриззлис
Нью-Орлэйн Паликанс 117-106 Минносато Тембэруолвис
Чикаго Буллс 100-116 Нью-Иорк Никс
Портленд Трэйл Блэйзэрс 97-126 Даллас Мавирекс
Лос Анжелес Клипперс 131
-122 Финикс Санс
Детройт Пистонс 148-154 Юта Жазз /нэмэлт цагт/
Орлондо Межик 135-138 Сакермэнто Кингс /2 нэмэлт цагт/
Миами Хит 110-96 Лос Анжелес Лейкэрс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ