Сан Антонио Спөрс 18 дараалсан хожигдлоо Лейкэрсийг хожиж зогсоолоо

Сан Антонио Спөрс 18 дараалсан хожигдлоо Лейкэрсийг хожиж зогсоолоо

NBA-ын талбайд найман тоглолт боллоо. Сан Антонио Спөрс талбайдаа Лос Анжелес Лейкэрс багтай энэ улирлын хоёр дахь тоглолтоо хийлээ. Хоёр хоногийн өмнө тоглож эцсийн мөчид Лейкэрс хожиж улмаар Спөрс 18 дараалсан ялагдлаа амсаад байсан бөгөөд өнөөдөр хоёр баг дахин тоглолоо. Тоглолтын эхлэлээс Спөрсийн залуус идэвхитэй байж эхний үе дуусахад 20 онооны зөрүүг үүсгэжээ. Гэвч хоёрдугаар үед Лейкэрсийн шидэлтүүд орж эхэлснээр онооны зөрүүг зургаа болгож ойртуулсан юм. Гэвч гурав болон дөрөвдүгээр үед Спөрс илүүрхснээр 115-129 харьцаагаар Спөрс ялалт байгуулж, 18 дараалсан хожигдлоо зогсоолоо. Улмаар улирлын дөрөв дэх ялалт байгуулж байгаа бол Лейкэрс 15 хожил, 11 хожигдолтой болжээ.

Тус тоглолтод Дэвин Вассэл 36 оноог авч замналынхаа хамгийн их оноог авсан бол Кэлдон Жонсон 17 оноо, Виктор Вэмбаняма 13 оноо, 15 самбар, 2 хаалтыг гүйцэтгэжээ. Харин эсрэг багаас Энтони Дэвис, ДиАнжело Рассел, Кем Реддиш нар тоглоогүй бөгөөд өмнөх тоглолтод оролцоогүй Леброн Жеймс 23 оноо, 7 самбар, 14 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Остин Риверс 22 оноо, сэлгээнээс Руй Хачимура 20 оноо, Кристин Вүүд 17 оноог авчээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ