Лос Анжелес Клипперс баг Уорриорсын талбайд хожил байгууллаа

Лос Анжелес Клипперс баг Уорриорсын талбайд хожил байгууллаа

NBA-ын талбайд өнөөдөр долоон тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт Лос Анжелес Клипперс талбайдаа Голдэн Стэйт Уорриорс багтай улирлын гурав дахь тоглолтыг хийлээ. Өмнөх хоёр тоглолт 1-1 харьцаатай байсан хоёр баг өнөөдөр хайнаагаа хагалаа. Тоглолтын эхний үед Уорриорс энэ тэнцүү өрсөлдөж нэг онооны зөрүүтэй дууссан ч хоёрдугаар үед 12 оноог дутуу авчээ. Гэвч гуравдугаар үед Уорриорс 7 оноог илүү авснаар зургаан онооны дутуу шийдвэрлэх үед оржээ. Гэвч шийдвэрлэх үед оноог ойртуулж чадалгүй 113-121 харьцаагаар Клипперс ялалт байгуулжээ. Улмаар улирлын 14 хожил, 10 хожигдолтойгоор өрнөд бүсийн долдугаарт байрт байгаа бол Уорриорс 10 хожил, 14 хожигдолтой болж өрнөд бүсийн 11-рт байрт эрэмбэлэгдэж байна.

Тус тоглолтод Жеймс Харден 28 оноо, 7 самбар, 15 дамжуулалт, 4 хаалтаар багаа тэргүүлсэн бол Кавай Леонард 27 оноо, 8 самбар, сэлгээнээс Норман Пауэл 21 оноог авчээ. Эсрэг багаас Клэй Томпсон 30 оноогоор багаа тэргүүлсэн бол Стифэн Көрри 17 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Клевлэнд Кавалерс 107-116 Бостон Селтикс
Чикаго Буллс 124
-116 Миами Хит
Минносато Тембэруолвис 119-101 Даллас Мавирекс
Брүүклин Нетс 101-124 Денвер Наггетс
Юта Жазз 122
-114 Портлэнд Трэйл Блэйзэрс
Оклахома Сити Тандер 123-128 Сакермэнто Кингс
Голдэн Стэйт Уорриорс 113-121 Лос Анжелес Клипперс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ