Ulaanbaatar MMC Energy шөвгийн наймд үлдлээ

Ulaanbaatar MMC Energy шөвгийн наймд үлдлээ

3х3 сагсан бөмбөгийн дэлхийн цуврал тэмцээн "Macau 2023" мастерс өчигдөр эхэлсэн. Тэмцээний урьдчилсан шатанд  өрсөлдсөн Монголын "Ulaanbaatar MMC Energy" баг шөвгийн наймд шалгарлаа.

Тэд урьдчилсан шатанд Катарын "Doha Expo" багийг 20-17, Филиппиний "Pasig TNT" багийг 22-14 харьцаагаар тус тус хожиж үндсэн тэмцээний D хэсэгт тоглох эрхтэй болсон юм.

Улмаар D хэсгийн тэргүүн баг Хятадын "Beijing"-тэй эхний тоглолтоо хийж 21-11 харьцаагаар хожигдсон бөгөөд хэсгийн сүүлийн тоглолтод Францын "Marseille" багийг 21-19 харьцаагаар хожиж хасагдах шатанд шалгарсан.

Тэд шөвгийн наймд B хэсгийг толгойлсон АНУ-ын Miami өнөөдөр 17:30 цагт тоглоно. Хожвол хагас шигшээ шатанд шалгарна. Хожигдвол тэмцээнээ дуусгана.

Ulaanbaatar MMC Energy багийг Стив Сер одоогоор нийт 16 оноо авсан амжилттай бүх тоглогчдын хоёрдугаар бичигдэж байгаа бол тус багийн бүрэлдэхүүнд Д.Дэлгэрням, Марко Дугосия, Стив Сер, Ц.Отгонжаргал нар тоглож байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ