Лейкэрс хожиж, цувралыг тэргүүлж эхэллээ

Лейкэрс хожиж, цувралыг тэргүүлж эхэллээ

NBA-ийн талбайд өнөөдөр плэйоффын хоёрдугаар шатны хоёр тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт Лос Анжелес Лейкэрс талбайдаа өнгөрсөн жилийн аварга Голдэн Стэйт Уорриорс багтай тоглож 97-127 харьцаагаар бутниргэлээ. Улмаар цувралыг 1-2 харьцаагаар Лейкэрс тэргүүлж эхэлсэн бөгөөд цувралын дөрөв дэх тоглолт Лейкэрсийн талбайд тавдугаар сарын 9-ны өглөө 10:00 цагт болно.

Тус тоглолтод Энтони Дэвис 25 оноо, 13 самбар, 3 таслалт, 3 хаалтаар багаа тэргүүлсэн бол Леброн Жеймс 21 оноо, 8 самбар, 8 дамжуулалт, 1 хаалт, Ди Анжело Рассел 21 оноог авчээ. Эсрэг багаас Стифэн Көрри 23 оноог Эндрью Виггинс 16 оноо, 9 самбар, Клэй Томпсон 15 оноо, 7 самбар, 1 хаалт, 1 таслалтыг гүйцэтгэжээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Нью-Иорк Никс 86-105 Миами Хит /1-2/

Голдэн Стэйт Уорриорс 97-127 Лос Анжелес Лейкэрс /1-2/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.