Кэвин Дурант гэмтлээс эргэн ирж, Сансын өмсгөлтэй анхны тоглолтод хожлоо

Кэвин Дурант гэмтлээс эргэн ирж, Сансын өмсгөлтэй анхны тоглолтод хожлоо

NBA-ын талбайд 10 тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт Финикс Санс талбайдаа Минносато Тембэруолвс багийг хүлээн авч тоглож 100-107 харьцаагаар хожлоо. Улмаар улирлын 41 дэх хожлоо байгуулж өрнөд бүсийн 4-р байраа баталгаажуулсан бол Тембэруолвс 39 хожил, 38 хожигдолтой болж өрнөд бүсийн 7-рт бичигдэж байна.

Тус тоглолтод Кэвин Дурант гэмтлээс эргэн ирсэн бөгөөд Финикс Санс багийн өмсгөлтэй анхны тоглолтодоо оролцож 16 оноо, 8 самбар, 4 дамжуулалтыг 29 минутад гүйцэтгэжээ. Харин түүнд Дэвин Бүүкэр 29 оноо, Крис Пол 19 оноогоор тусалжээ. Эсрэг багаас Энтони Эдвардс 31 оноогоор багаа тэргүүлсэн бол Карл Энтони Таунс 25 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Милоуки Багс 149-136 Индиана Пэйсэрс
Хьюстон Рокетс 114-123 Брүүклин Нетс
Миами Хит 92-101 Нью-Иорк Никс
Даллас Мавирекс 108-116 Филадельфи 76
Лос Анжелес Лейкэрс 121
-110 Чикаго Буллс
Лос Анжелес Клипперс 141-132 Мемфис Гриззлис
Детройт Пистонс 106-107 Оклахома Сити Тандер
Юта Жазз 128
-117 Сан Антонио Спөрс
Сакермэнто Кингс 120-80 Портлэнд Трэйл Блэйзэрс
Минносато Тембэруолвс 100-107 Финикс Санс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.