Голдэн Стэйт Уорриорс 20 онооноос эргэн ирж хожил байгууллаа

Голдэн Стэйт Уорриорс 20 онооноос эргэн ирж хожил байгууллаа

NBA-ын талбайд зургаан тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт Голдэн Стэйт Уорриорс талбайдаа Нью-Орлэйн Паликанс багтай тоглолоо. Плэйоффын байрлалын төлөө өрсөлдөж байгаа баг хоёр багийн эхний хагаст 20 онооны зөрүүг Паликанс үүсгэж чадсан юм. Гэвч сүүлийн хагаст Уорриорс гайхалтай эргэн ирэлтийг хийж 74 оноог авч 109-120 харьцаагаар улирлын 40 дэх хожлоо байгууллаа. Улмаар өрнөд бүсийн 6-рт байрт дэвшсэн бол Паликанс өрнөд бүсийн 8-рт байрт байна.

Тус тоглолтод Стифэн Көрри 39 оноо, 8 самбар, 8 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Клэй Томпсон 17 оноо, сэлгээнээс Жордан Пүүл 21 оноог авчээ. Эсрэг багаас Брэндон Инграм 26 оноо, 8 самбар, 7 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Трэй Мурпэй III 21 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Бостон Селтикс 111-130 Вашингтон Уйзардс
Клевлэнд Кавалерс 118-120 Атланта Хаукс
Миами Хит 92-106 Торонто Репторс
Орлондо Межик 108-113 Мемфис Гриззлис
Шарлот Хорнетс 137
-134 Оклахома Сити Тандер
Нью-Орлэйн Паликанс 109-120 Голдэн Стэйт Уорриорс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.