Жоэл Эмбийд гайхалтай байсан ч Уорриорсыг хожиж чадсангүй

Жоэл Эмбийд гайхалтай байсан ч Уорриорсыг хожиж чадсангүй

NBA-ын талбайд арван тоглолт боллоо. Өнөөдрийн оргил тоглолт өнгөрсөн жилийн аварга Голдэн Стэйт Уорриорс талбайдаа Филадельфи 76 багтай тоглож 112-120 харьцаагаар Уорриорс хожлоо. Улмаар 39 хожил, 36 хожигдолтой болж өрнөд бүсийн 6-р байраа баталгаажуулсан бол Сиксерс 49 хожил, 24 хожигдолтой болж дорнод бүсийн гуравт бичигдэж байна.

Тус тоглолтод Стифэн Көрри 29 оноо, 8 самбар, Клэй Томпсон 21 оноо, сэлгээнээс Жордан Пүүл 33 оноогоор багаа тэргүүлжээ. Эсрэг багаас Жоэл Эмбийд 46 оноо, 9 самбар, 8 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Тобиас Харрис 23 оноо, Тираси Макси 21 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Индиана Пэйсэрс 95-120 Бостон Селтикс
Сан Антонио Спөрс 124-136 Вашингтон Уйзардс
Детройт Пистонс 97-118 Торонто Репторс 
Хьюстон Рокетс 114-151 Мемфис Гриззлис
Шарлот Хорнетс 117
-109 Даллас Мавирекс
Милоуки Багс 144-116 Юта Жазз
Филадельфи 76 112-120 Голдэн Стэйт Уорриорс
Чикаго Буллс 124
-96 Портлэнд Трэйл Блэйзэрс
Финикс Санс 127-135 Сакермэнто Кингс
Оклахома Сити Тандер 111-116 Лос Анжелес Лейкэрс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.