Оскарын шагнал хүртсэн анхны Ази эмэгтэй жүжигчин боллоо

Оскарын шагнал хүртсэн анхны Ази эмэгтэй жүжигчин боллоо

Америкийн кино академийн 95 дахь удаагийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа Лос-Анжелес хотноо боллоо.

Оскарын наадмын шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг “The Whale” кинонд англи хэлний махлаг багшийн дүрийг бүтээсэн Брэндан Фрейзер хүртлээ.

Харин шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг жүжигчин Мишель Иео “Everything Everywhere All at Once” киногоороо хүртлээ.  Брэндан Фрейзер, Мишель Иео нарын хувьд Оскарын анхны шагнал нь болж байна. Оскарын шилдэг киногоор  “Everything Everywhere All at Once” тодорлоо.

Энэ жилийн наадамд хамгийн их буюу 11 төрөлд нэр дэвшсэн тус кино ийнхүү шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг эрэгтэй, эмэгтэй туслах дүр, шилдэг эх зохиол, шилдэг эвлүүлэг зэрэг төрлүүдэд шилдгээр шалгараад байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.