24 жилийн дараа Италийн шигшээ баг волейболын дэлхийн аварга боллоо

24 жилийн дараа Италийн шигшээ баг волейболын дэлхийн аварга боллоо

Волейболын эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Польш - Словени улсуудад хагас сарын турш үргэлжилж өчигдөр дууслаа.

Тэмцээний финалын тоглолт өнгөрсөн шөнө талбайн эзэн Польш - Италийн хооронд болоход 3-1 (22-25, 25-21, 25-18, 25-20) харьцаагаар Италичууд хожив.

Ийнхүү 24 жилийн турш хүлээсэн цомоо өргөж дөрөв дэх удаа дэлхийн аварга болсон тэд сүүлийн хоёр удаагийн дэлхийн аваргуудыг талбайд нь чимээгүй болголоо. Польшууд 2014, 2018 оны дэлхийн аварга бол Италичууд 1990, 1994, 1998 оны дэлхийн аварга билээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.