Б.Азжаргал: Дархан-Уул аймагт Цагаан сарыг нэгдсэн байдлаар тэмдэглэхгүй, золгохгүй

Б.Азжаргал: Дархан-Уул аймагт Цагаан сарыг нэгдсэн байдлаар тэмдэглэхгүй, золгохгүй

Дархан-Уул аймгийн Онцгой комисс хэсэгчилсэн байдлаар өнөөдөр /2022.01.11/  хуралдлаа.

Хуралдаанаар сар шинийн баярыг аймгийн хэмжээнд нэгдсэн байдлаар зохион байгуулахгүй, нийтийг хамарсан золголт хийхгүй байх шийдвэрийг гаргав.

Энэ талаар тус аймгийн Засаг дарга Б.Азжаргал "Сар шинийн баярыг аймгийн хэмжээнд нэгдсэн байдлаар тэмдэглэхгүй байх шийдвэр гаргалаа. Өөрөөр хэлбэл төрийн байгууллагууд нийтийг хамарсан золголт зохион байгуулахгүй. Үүнд нутгийн зөвлөл, ААН байгууллагын ахмадаа хүлээн авдаг, хүндэтгэлийн арга хэмжээг нэрлэж болно.

Бүх шатны төрийн байгууллагын албан хаагчид ахмад ажилчныдаа зочилж, золгохыг хязгаарлана. Ахмадуудаа хүндэтгэх арга хэмжээг нийтийг хамарсан бус хэлбэрээр зохион байгуулах боломжтой. Мөн иргэддээ сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг уриалж байна" гэв.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.