Ганнамд Монгол иргэд хоорондоо зодолдсон

Ганнамд Монгол иргэд хоорондоо зодолдсон

2022 оны нэгдүгээр сарын 2-нд үүрийн 3:00 цагт Сөүл хотын Ганнам дүүрэгт 3 Монгол залуу зодуулсан байдалтай олдсон гэх мэдээ тархсан. Анх Солонгос мэдээний сайтууд дээр аль орны иргэн зодсон нь тодорхойгүй, хэрэгтнүүдийг хайж байна гэсэн мэдээ гарсан бол сүүлд KBS NEWS дээр тухайн зодооны бичлэг цацагдсан байна. KBS дээр бичигдсэн мэдээний агуулга нь: Сөүл хотын Ганнам дүүрэгт гадаа гудамжинд хүмүүс хоорондоо нүцгэн гараараа зодолджээ. Цаг явах тусам хүчирхийллийн түвшин нь нэмэгдэж байсан . Энэ зодоон нь 10 минут орчим үргэлжилсэн бөгөөд зодоонд оролцсон бүх хүмүүс Солонгост амьдран суудаг Монголчууд юм. Нийт 6 хүн зодоонд оролцсон ба цагдаа нар очиход 2 нь зугтаасан. Цагдаа нар үлдсэн 4 хүнийг байцаахад 3н эсрэг 3 зодолдсоныг тогтоожээ. Бүгд согтуу байсан бөгөөд такси хүлээх зуураа муудалдсанаас зодоон эхэлсэн гэв. Цагдаа нар хэлэхдээ "хэн нь хохирогч хэн нь хэрэгтэн гэдгийг тогтоох хэцүү байна" гэсэн тайлбар өгчээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.