Лос Анжелес Лейкэрс эсрэг багийн талбайгаас 10 дахь хожлоо байгууллаа

Лос Анжелес Лейкэрс эсрэг багийн талбайгаас 10 дахь хожлоо байгууллаа

NBA-ын талбайд 11 тоглолт болохоос хоёр тоглолт коронавирусийн протколийн улмаас хойшилж 9 тоглолт боллоо. Өнөөдрийн хамгийн сонирхолтой тоглолт Клевлэнд Кавалерс талбайдаа Лос Анжелэс Лейкэрс багтай тоглож эцсийн мөчид 115-108 харьцаагаар Кавалерс хожигдлоо. Улмаар 8 хожил, 9 хожигдолтой болж дорнод бүсийн 7-рт бичигдэж байгаа бол Лейкэрс 14 хожил, 4 хожигдолтой болж өрнөд бүсийг тэргүүлж байна. Мөн эсрэг багийн талбайгаас 10 хожсон гэсэн гайхалтай үзүүлэлтэйгээр тоглож байна.

Тус тоглолтод Леброн Жеймс 46 оноо, 8 самбар, 6 дамжуулалт, 2 хаалтыг гүйцэтгэжээ. Тус багаас Энтони Дэвис 17 оноо, 10 самбар, 4 дамжуулалт, 3 хаалт, Монтрезл Харрелл-15 оноог тус тус авчээ. Эсрэг багаас Андрэй Дроумонд 25 оноо, 17 самбар, Кади Осман 20 оноог авчээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.