“Өвлийн идэш” арга хэмжээ болно

“Өвлийн идэш” арга хэмжээ болно

ХХААХҮЯ, НЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, холбогдох аймгийн Засаг дарга болон аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран нийслэлийн хүн амын өвлийн хэрэгцээнд зориулан “Өвлийн идэш” арга хэмжээ зохион байгуулна. Тус арга хэмжээ арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 2-ны өдрийг дуустал Төв цэнгэлдэх хүрээлэнд болох юм.

Энэ үеэр гарал үүсэл нь баталгаажсан эрүүл малын мах, сүү, цагаан идээ, орон нутгийн онцлогтой бүтээгдэхүүн болон шинэ ургацын улаан буудайн гурил, цагаан будаа, ургамлын тос зэргийг бөөний үнээр борлуулна. Мөн орон нутгаас өвлийн идшээ шууд захиалан  авахыг хүсвэл Монгол шуудангийн хүргэлтийн үйлчилгээг ашиглан, Төв цэнгэлдэх хүрээлэнд хүргүүлэн авах боломжтой.

Уг арга хэмжээг цар тахлын халдвараас сэргийлэн, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан стандартын дагуу зохион байгуулах юм.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.