О.Батбаяр: Амны хаалт бол вакцины дөрөв дэх тун

О.Батбаяр: Амны хаалт бол вакцины дөрөв дэх тун
УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр иргэдийн дархлаа сэргээх нэмэлт тунгийн хамрагдалтын талаар мэдээлэл өглөө
 
Тэрээр “Манай улсын нийт хүн амын есөн хувь нь буюу 306 мянган хүн дархлаа сэргээх нэмэлт гуравдугаар тунд хамрагдсан байна. Энэ тунд хамрагдсан хүмүүсийн 0.1 хувь нь халдвар авсан бөгөөд хөнгөн өвджээ. Дельта хувилбарын халдварлах чадвар нь Уханьд бүртгэгдэж байсан хувилбараас хоёр дахин нэмэгдсэн. Халдвар авсан тохиолдолд шинж тэмдэг нь 48 цагийн дотор илэрч байгаа. Дельта хувилбараас хамгаалах нэг арга нь вакцины 3 дахь тун болон амны хаалт болж байна. Вакцины дархлаа сэргээх нэмэлт тунг хөл хорио тогтоохгүй байх, эдийн засгаа  нээлттэй байлгах, хичээл сургалтын үйл ажиллагааг үргэлжлүүлсээр байхын тулд хийж байгаа.
 
Иймд 3 дахь тунд идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Мөн үйлчилгээний байгууллагууд нэмэлт тунд хамрагдсан байхыг үйлчлүүлэгчдээс шаарддаг байхыг уриалж байна. 10-аас дээш хүнтэй албан байгууллагууд ажилтнуудаа гурав дахь тунгаа хийлгэхийг уриалах хэрэгтэй. Учир нь гурав дахь тундаа хамрагдаагүй нэг хүн танай хамт олныг эрсдэлд оруулах аюултай юм. Мөн иргэд гэрээсээ өөр газар маскаа авахгүй байхыг анхааруулъя. Дархлаа сэргээх нэмэлт тунгийн хамрагдалт нийт хүн амын 30 хувьд хүрч байж тохиолдлын тоог хоёр дахин, хүнд өвчлөлийг гурав дахин бууруулна гэсэн тооцоотой" гэлээ. 
 
Мөн түүний танилцуулснаар есдүгээр сарын 30-ны байдлаар улсын хэмжээнд коронавирусийн эсрэг вакцины I тунгийн хамралт 69.2, II тунгийн хамралт 65.5 хувьтай байна. Өссөн дүнгээр 6268 жирэмсэн эмэгтэй, 6413 хөхүүл эх эхний тунг хийлгэжээ. 
 
 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.