Б.Ууганбаяр: Цаашид эмнэлгийг орыг нэмэгдүүлэх боломжгүй

Б.Ууганбаяр: Цаашид эмнэлгийг орыг нэмэгдүүлэх боломжгүй

Ковид-19 өвчний нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Дельта хувилбарын давалгаа эхэлсэн бөгөөд өвчлөлийн тоо нэмэгдэж байна. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох эсэх талаар асуултууд ирж байгаа. ЭМЯ-наас сургалтын үйл ажиллагааг зогсоох талаар санал гаргаагүй. Аль болох халдвар хамгааллын дэглэмээ баримтлан үйл ажиллагааг нь үргэлжлүүлэхийг зөвлөж байгаа. Эмнэлгийн орны асуудлыг ярих боллоо. Дэлхийн ихэнх улсууд коронавирусээр өвчилж байгаа хүмүүсийн 1-3 хувийг л эмнэлэгт хэвтүүлж эмчилж байгаа дүр зурагтай байна. Манай улсын хувьд нийт коронавирус халдвар авсан иргэдийнхээ 42.2 хувийг эмнэлэгт хүлээн авч, эмчилж байгаа. Гэхдээ эмнэлгийн орны тоо хязгаарлагдмал. Цаашид эмнэлгийг орыг нэмэгдүүлэх боломжгүй. Ор нэмэгдүүлсэн ч хүний нөөцийн асуудал тулгамдах болно" гэлээ.

ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа “Монгол улсад Ковид19-ийн хоёр давлагаа бүртгэгдсэн. Эхнийх нь 3,4 дүгээр сард дэгдсэн бол хоёр дахь нь зургадугаар сард бүртгэгдсэн. Одоо дараагийн давлагаа эхэлж байна.

Нийслэлийн хэмжээнд нийт шинжилгээнд хийж байгаа эерэг эзлэх хувь 10-аас доош хувьтай байсан бол сүүлийн өдрүүдэд 20 орчим хувьд хүрсэн. Мөн орон нутагт шинжилгээнд эзлэх хувь огцом нэмэгдсэн. Нийт бүртгэгдэж буй тохиолдлын 73 хувь нь орон нутагт үлдсэн хувь нь нийслэлд бүртгэгдэж байна. Наймдугаар сарын сүүлээр хүн амын хөдөлгөөн огцом нэмэгдсэн.

Улаанбаатар хотод бүртгэгдэх өвчлөлийн таамгийн долоо, долоо хоногоор хийдэг. Сүүлийн гаргасан таамгаар дараагийн 14 хоногт өдөрт бүртгэгдэх халдварын тоо 900-аас дээш гарна гэсэн таамагтай байна. Дүүрэг сум аймгууд дахь эерэг сорьцуудад дельта вирусийг илрүүлэх шинжилгээ хийж байна. Сүүлийн долоо хоногт дельта вирус илрүүлэх шинжилгээ 35 хувь хүрсэн.

Нийт өвчлөлийн 19.6 хувийг хүүхдийн өвчлөл эзэлж байна. Эдний 70 гаруй хувь нь нийслэлд бүртгэгдсэн. Хүүхдийн халдвар цаашдаа нэмэгдэх хандлагатай байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн эмнэлзүйн хэлбэр өөрчлөгдөөгүй.  Нас баралтын түвшин буурсан. 

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.