ООСКАГИЙН НЭРЭМЖИТ ТЭМЦЭЭН 12 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

ООСКАГИЙН НЭРЭМЖИТ ТЭМЦЭЭН 12 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ
 
 
“Софи-2001”, “Тегеран-2002” ДАШТ-ий мөнгө, 2002 оны Дэлхийн цомын хүрэл, “Бусан-2002” Азийн наадмын алт, “Бангкок-1998”-ын мөнгөн медальт, 1997 оны Азийн АШТ болон Зүүн Азийн наадмын аварга, Иван Ярыгиний “Алтан Гранпри”, Тусгаар тогтнолын цом, Дан Колов, Александр Медведь, Борис Будаев, Лайпцег, Акрополис, Рожу Кулоны ОУТ-ий аварга, Яшар Догугийн ОУТ-ий мөнгө, хүрэл медальт, Шамиль Умахановын нэрэмжит ОУТ-ий хүрэл медальт, “Монгол говь” ОУТ-ий тав, Монголын Улсын долоон удаагийн аварга, гавьяат тамирчин О.Пүрэвбаатарын нэрэмжит эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн цомын тэмцээн аравдугаар сарын 17-18-нд Спортын төв ордонд боллоо. 1990-ээд оны сүүл, 2000 оны эхэн үед Монголын нэрийг дэлхийд “тахалсан” алдарт бөх Ооскагийн нэрэмжит тэмцээн 2009 оноос хойш тасралтгүй хөнгөн жингээр болсон бөгөөд энэ жил бүр өргөн хүрээнд насанд хүрэгчдийн 10 жингийн ангилалд зохион байгуулагдав. Коронавирусийн цар тахлаас болж тэмцээн уралдаан хэдэн сар болоогүй. Нэгдүгээр сард болсон насанд хүрэгчдийн УАШТ-ээс хойшхи анхны тэмцээнд 24 байгууллагын 170 гаруй тамирчин өрсөлдөв. Сүүлийн өдөр 61 кг-ын жинд “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Түвшинтулга, 70 кг-д Азийн АШТ-ий хошой хүрэл медальт ОУХМ Б.Батмагнай, 79 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин, спортын мастер Г.Даянбилэг, 92 кг-д ОУХМ залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Нямбаяр, 125 кг-д 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ М.Лхагвагэрэл нар жин тус бүртээ аваргаллаа. Тэмцээний хоёр өдрийн дундуур О.Пүрэвбаатар гавьяат өөрийн анхны багш О.Мөнхбат, ид үед нь амжилт гаргахад нь салшгүй холбоотой гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном багш нартаа хүндэтгэл үзүүлж, гарын бэлгээ гардуулсан юм.
Тэмцээний багийн дүнгээр ОУХМ Б.Батзориг дасгалжуулагчтай “Хилчин” спорт хорооны баг 82 оноогоор тэргүүлж, гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан дасгалжуулагчтай “Хасу-Мегастарс” 63, гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо 54 оноогоор хоёр, гуравдугаар байрт оров. Шилдэг дасгалжуулагчаар спортын мастер Ц.Гантөгс, шилдэг шүүгчээр М.Бямбаноров нар тодров. 
 
ХОЁР ДАХЬ ӨДРИЙН ДҮН
61 кг (19 бөх)
1. Түмэнбилэгийн Түвшинтулга (Эрч)
2. Батсайханы Нэмэхбаяр (Хасу-Мегастарс)
3. Бямбадоржийн Хаш-Эрдэнэ (Алдар)
3. Батсайханы Далайбаяр (МУБИС)
70 кг (21 бөх)
1. Батчулууны Батмагнай (Алдар)
2. Болдбаатарын Сундуйжадамба (Хилчин)
3. Гансүхийн Бэгзжав (Алдар)
3. Баатархүүгийн Өсөхбаяр (Аварга)
79 кг (22 бөх)
1. Ган-Очирын Даянбилэг (Алдар)
2. Дамжингийн Батзул (Хасу-Мегастарс)
3. Дэшзэвэгийн Эрдэнэчулуун (Хилчин)
3. Алтанзулын Дөлгөөн (Хасу-Мегастарс)
92 кг (13 бөх)
1. Баатарын Нямбаяр (Приус центр)
2. Цогтбаярын Мөнхбаяр (Хилчин)
3. Чадраабалын Чойжамц (Хасу-Мегастарс)
3. Мөнхбаатарын Цогтгэрэл (Хангарьд)
125 кг (15 бөх)
1. Мөнхтөрийн Лхагвагэрэл (Хилчин)
2. Мөнхбатын Сумъяабазар (Аварга)
3. Содбилэгийн Ган-Эрдэнэ (Хангай хайрхан)
3. Доржхандын Хүдэрбулга (Сүлд)
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.