Коронавирусийн халдвараар 1402 тохиолдол шинээр бүртгэгдэж, нэг хүн нас баржээ

Коронавирусийн халдвараар 1402 тохиолдол шинээр бүртгэгдэж, нэг хүн нас баржээ
Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө.
 
Сүүлийн 24 цагт халдварын 1402 тохиолдол /Улаанбаатарт 451, орон нутагт 950/ илэрч, 80-аас дээш насний эрэгтэй нэг хүн нас баржээ.
 
Өнгөрсөн хоногт 1678 хүн эдгэрч, тусгаарлалтаас гарчээ.
 
Хэвтэн эмчлүүлж буй 9080 хүний 1334 нь хүүхэд, 195 нь жирэмсэн эмэгтэй байна. Гэрийн хяналтад 8372 иргэн эмчлүүлж буй юм.
 
Биеийн байдал:
 
Хөнгөн 5099
Хүндэвтэр 2953
Хүнд 837
Нэн хүнд 191 өвчтөн эмчлүүлж байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.