NBA-ын тоглогчид гэр бүлээ урих эрхтэй болжээ

NBA-ын тоглогчид гэр бүлээ урих эрхтэй болжээ
NBA-ын тоглолт коронавирусийн улмаас 4 сар завсарлаж байгаад Орлондо хотын Дисней паркид үргэлжилж байгаа билээ. Тэгвэл 22 багийн улирлын найман тоглолт дуусч байгаа бөгөөд плэйоффт 16 баг үлдэж байна. Энэ үеэр NBA-ээс нэгэн мэдэгдэл гаргажээ. Плэйоффын эхний шатны дараагаас үлдэж буй тоглогчдод гэр бүлийнхэн болон удаан хугацаанд найзалсан найзаа Орлондо хотын Дисней паркип авчрах боломжтой болжээ. Үүнд:
Нэг тоглогч 4 зочин хүлээн авна (Хүүхэд орсон)
Зочид тест өгсөний дараа багтай цуг аялах боломжтой
Зочид тоглолт очиж үзэх боломжтой (Тоглогч нэг зочинг урих эрхтэй)
Тухайн уригдаж буй зочин багийн баазанд 3 хоног, Орландод 4 хоног, аль эсвэл Орландод 7 хоног карантилагдана
Дисней паркид уригдах боломжгүй хүмүүс нь :
Урьж буй тоглогчтой урьд өмнө уулзаж байгаагүй (Зөвхөн сошиал сүлжээгээр мэддэг гэх мэт)
Арын албаныхан болон бизнэсийн холбоотнууд (Агент, трэйнэр, массажист, хувийн тогооч болон шивээсчин)

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.