ХЗДХ-ийн сайдаар ахлуулсан ажлын хэсгийн овоо хараанд өртөгсөд хэн бэ?

ХЗДХ-ийн сайдаар ахлуулсан ажлын хэсгийн овоо хараанд өртөгсөд хэн бэ?
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өгсөн үүрэг чиглэлийн дагуу ХДЗХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан баг Дорноговь аймгийн Замын-Үүдэд ажиллаж байна. Ажлын хэсгийнхэн Замын-Үүд дэх ажил хариуцсан дарга нарыг чөлөөлж, өөр хүмүүс томилсон тухайгаа мэдээлэв. 
 
Шинээр томилогдсон албан тушаалтнууд
  • Хилийн боомтын экспорт, импортыг зохицуулах бүрэн эрхт төлөөлөгчөөр Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэлийг,
  • Хилийн боомтын экспорт, импортыг зохицуулах бүрэн эрхт төлөөлөгчийн орлогчоор ЗХЖШ-ын орлогч, Бригадын генерал Ц.Жавхланбаатарыг,
  • Хилийн 0108 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Нямбатыг чөлөөлж, З.Намхайнямбууг хилийн 0108 дугаар ангийн захирагчаар,
  • Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Цогбадрахыг энэ сарын 9-өөс чөлөөлж, түүний оронд НМХЕГ-ын дарга Л.Эрдэнэчулууныг сэлгэн ажиллуулах,
  • Замын-Үүд боомт дахь Гаалийн газрын дарга Д.Зоригоог чөлөөлж, түүний оронд НГЕГ-ын харьяа Улаанбаатар хот дахь ГЕГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч Б.Отгонсүхийг Замын-Үүд боомт дахь Гаалийн газрын даргыг түр орлон гүйцэтгэгчээр томилох
  • Замын-Үүд боомт дахь АТҮТ-ийн салбарын дарга А.Хатансайханыг үүрэгт ажлаас чөлөөлж, Дорноговь аймгийн АТҮТ-ийн дарга Сүхбаатарыг Замын-Үүд боомт дахь АТҮТ-ийн салбарын даргаар
  • Замын-Үүд боомт дахь сум дундын цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн хошууч Х.Уран­баярыг тус тус чөлөөллөө.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Ерөнхий сайд Замын-Үүд боомтод ажилласан. Үүний дараа Засгийн газраас тогтоол гарч, Замын-Үүд, Гашуунсухайт боомтын экспорт, импортын үйл ажиллагааг зохицуулах үүрэг бүхий ажлын хэсгийг томилсон.
 
Монгол Улсын Гадаад хэргийн яам, БНХАУ-ын Гадаад хэргнийн яам, Элчин сайдын яамтай уулзаж, боомтын ачааны эргэлтийг нэмэгдүүлэх талаар уулзалтууд зохион байгуулсан. Хятадын талаас манайхыг эрүүл ахуйн дэглэм барьж, халдвар хамгааллын дэглэмийг барихыг шаардаж байна. Дайны хажуугаар дажин гэдэг шиг өдрийн тогтоосон цөөн тооны машинууд төрийн байгууллага, албан тушаалтны давуу эрхтэй байна гэж иргэд гомдол мэдүүлж байна. Үүний үр дүнд барааны үнэ огцом нэмэгдэж, хэрэглэгчдэд үнийн дарамт бий болжээ.
 
Дээр дурдсан байгуул­ла­гуу­дын алба хаагчдыг, тухайлбал хилийн мэргэжлийн хяналтын 32 албан тушаалтныг өөр орон нутгийн ажилчидтай сэлгэн ажиллуулж, өөр орон нутгаас Замын-Үүд дэх мэргэжлийн хяналтын байгууллагад ажил­луу­лах шийдвэр гарсан. Мөн АТҮТ-ийн Замын-Үүд дэх салбарын нэр бүхий албан тушаалтнуудыг өөр орон нутагт үйл ажиллагаагаа явуулж буй АТҮТ-д сэлгүүлэн ажлуулна. Гаалийн ерөнхий газрын даргын тушаал гарч Замын-Үүд дэх гаалийн алба хаагч нарыг бүхэлд нь өөр орон ну­тагт ажиллаж буй алба хаагч­даар сэлгэн ажиллуулах шийд­вэ­рүү­дийг агентлагийн дарга нар гаргасан.
 
Одоо Замын-Үүд боомтод ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсэг гарч ажиллаж байна. Авлига, албан тушаалын хэргийг шалгаж, холбогдох хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах процесс явж байна. Одоогоор 6 хүнд хэрэг үүсгэж, яллагдагчаар татахаар болсон. Энэ хүмүүст таслан сэргийлэх арга хэмжээ авч, цагдан хорьж шалгахаар зөвшөөрөл авсан. Цаашлаад ковидын үед Эрээн боомтоос орж ирж байгаа том оврын тээврийн хэрэгслүүдийг оочер дайруулан оруулж ирэхэд албан тушаалын давуу байдлаа урвуулан ашиглаж, шан харамж авсан гэх асуудалд холбогдсон албан тушаалтнуудыг үргэлжлүүлэн шалгана” гэлээ.
 
ХЗДХ-ийн сайд Х.Ням­баатараар ахлуулсан ажлын хэ­сэгт ТЕГ, ЦЕГ зэрэг хууль, хүч­нийбайгууллагууд багтаж бай­гаа юм. Эх сурвалжуудын мэдээлс­нээр тус боомтод ав­ли­га, албан тушаалын хэрэгт хол­богдсон хүмүүст арга хэмжээ авч, баривчилна гэсэн гэх.
 
Тэгвэл Х.Нямбаатараар ах­луул­сан ажлын хэсэг Дорно­говь аймгийн Замын-Үүд су­мын Засаг дарга Б.Анхбаяр, мөн тус суман дах Авто тээв­рийн үн­дэс­ний төвийн дарга А.Хатан­сай­хан тэргүүтэй зур­гаан хү­нийг АТГ, ЭЦА-наас хойш­луулш­гүй­гээр барив­чилсан байна.
 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.


Сэтгэгдэл байхгүй байна.