ХЭҮК-оос хурдан морины уралдааныг цуцлах санал Засгийн газарт хүргүүллээ

ХЭҮК-оос хурдан морины уралдааныг цуцлах санал Засгийн газарт хүргүүллээ

Хүний эрхийн үндэсний комиссоос Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг цуцлах санал гаргаж Засгийн газарт хүргүүллээ. Уг саналд “Хүүхдүүдийн дунд коронавируст халдварын тархалт, өвчлөл өндөр, эрүүл мэндийн салбарын нөөц, чадавх хүрэлцээгүй байгаа энэ үед хурдан морины уралдааныг зохион байгуулах нь оновчтой шийдвэр гэж үзэхгүй байна. Түүнчлэн 2021 оны зургаадугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Хайрхан сумын нутагт өөрийн морийг хөлсөлж байсан 11 настай хүүхэд мориноос унаж 50-100 метр газар моринд чирэгдсэний улмаас гэмтэл авч, биеийн байдал нь хүнд байна. Мөн зургаадугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын 2 дугаар баг “Их цагаан хөтөл” гэх газар 12 настай хүүхэд моринд чирэгдсэний улмаас гэмтэл авч анхан шатны тусламж авч чадалгүй нас барсан зэрэг тохиолдол гарч аймаг, сумдаас хурдан морины уралдаанд оролцуулахаар унаач хүүхдүүдийг авчирч, эрсдэлтэй орчинд байлгаж, бөөгнөрөл үүсгэх, улмаар халдвар авах, өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлэх нь хүүхдийн язгуур эрх, дээд ашиг сонирхолд үл нийцэж байна” хэмээжээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.