Хоёр сартай нэг хүүхэд коронавирусийн улмаас нас баржээ

Хоёр сартай нэг хүүхэд коронавирусийн улмаас нас баржээ
Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.
 
Сүүлийн 24 цагт 10439 хүн шинжилгээнд хамрагдахад нийт 2432 хүнээс халдвар илэрч, улсын хэмжээнд нийт тохиолдол  109694 боллоо. Сүүлийн нэг хоногийн дотор 13 хүн нас барснаас хамгийн бага нь хоёр сартай хүүхэд байжээ.
 
Насаар нь:
 
Хоёр сартай -1
40-50 насны нэг,
41-50 насны нэг,
51-60 гурав,
61-70 насны дөрөв
71-79 насны нэг
80-аас дээш насны гурван хүн нас баржээ. Улсын хэмжээнд нийт 518 хүн Ковид-19 өвчнөөр нас бараад байна.
Сүүлийн 24 цагт дотоодын халдвар 2428 илэрсэн бөгөөд эрүүл мэндийн ажилтан гурав, зөөвөрлөгдсөн нэг тохиолдол нэмэгджээ. Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тохиолдлын 78,9 хувийг зөвхөн Улаанбаатарт илэрчээ.
 
1207 хүн эдгэрсэн бөгөөд нийт эдгэрсэн 69958 хүн байна. 
 
Одоогоор эмчлүүлж байгаа 39 мянга орчим /25 мянга нь гэрээр, 14 мянга нь эмнэлэгт/ хүнээс 16 мянган нь энэ долоо хоногт бүртгэгдсэн халдварын тохиолдлууд байна.
 
Улсын хэмжээнд нийт тохиолдол  109,694 тохиолдол бүртгэснээс
 
Дотоодод халдвар авсан нийт 108,880
Эмнэлгээс шалтгаалах халдвар нийт 211
Зөөвөрлөгдсөн нийт 555
Улаанбаатарт нийт 86,609
Орон нутагт нийт 22,271 тохиолдол болоод байна.
 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.