Орон нутаг руу зорчих иргэд зөвхөн явуулын цэгт PCR шинжилгээ өгнө

Орон нутаг руу зорчих иргэд зөвхөн явуулын цэгт PCR шинжилгээ өгнө
Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт суурин гурав, явуулын гурван PCR шинжилгээний цэг ажиллаж байна. Төгсөх ангийн сурагчдад ЭЕШ-ын давтлага өгөх болсонтой холбогдуулан сургуулиуд дээр ажиллаж байсан PCR шинжилгээний цэгүүд цэцэрлэг рүү нүүлгэсэн юм. 
 
Хөдөө орон нутаг руу зорчих, оршуулгын үйл ажиллагаанд оролцох иргэд дараах цэгүүдэд очиж PCR шинжилгээгээ өгнө.
 
Баянзүрх дүүрэг – “Тэнгэр” худалдааны төвийн гадна талбай
Сонгинохайрхан дүүрэг – Таван шарын төмөр замын гармын ард байрлах “Номин” агуулах худалдааны гадна талбай
Хан-Уул дүүрэг – Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбай.
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах болон жирэмсэн эхчүүд дараах гурван цэцэрлэгт очиж PCR шинжилгээ өгнө.
 
Баянгол дүүрэг – 96 дугаар сургууль /Хуучин 13-р сургуулийн шинжилгээний цэг/
Сүхбаатар дүүрэг – 143 дугаар цэцэрлэг /Хуучин 31 дүгээр сургуулийн шинжилгээний цэг/
Чингэлтэй дүүрэг – 74 дүгээр цэцэрлэг /Хуучин 50 дугаар сургуулийн шинжилгээний цэг/
Дээрх цэгүүд ажлын өдрүүдэд 09:00-12:00 цагийн хооронд ажиллах бөгөөд амралтын өдрүүдэд гурав, гурваараа ээлжлэн ажиллана.
 
Ингэхдээ вакцины бүрэн тунд хамрагдаад 14-өөс дээш хоног болсон, Covid-19-ийн халдвараар өвчлөөд эдгэсэн бол нотлох баримтыг үндэслэн ПСР шинжилгээ өгөхгүй явж болно.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.